Array ( )
| Хүмүүс: |
| Компани: |

“В” продакшны vйлдвэрлэсэн “бvтээл” гэгддэг дуучин Агиймаа бие даасан “Monday Morning” цомгоо гаргаснаас хойш нам гvмхэн байх болсон.
Тэрбээр өдгөө “Хардфорд институт”-”д суралцаж байгаа бөгөөд хэдийгээр хичээл, ном гээд цаг заваар маруухан ч дэлхийд алдартай дуучин болох мөрөөдөлдөө хөтлөгдсөөр яваа гэнэ. Ташрамд сонирхуулахад тэрбээр Холливудад гарсан шинэ кино, сэтгvvлvvдийг цуглуулах хоббитой ба чөлөөт цагаараа фитнесээр хичээллэж, найз нартайгаа буу халах дуртай юм гэсэн.
Өөрийгөө бараг л өө сэвгvй хэмээн өөд нь татаж, томордог тэрбээр бодит амьдрал дээр маш унтамхай нэгэн учраас vргэлж аливаа ажил, арга хэмжээнээс хоцорч цаг барьдаггvйгээсээ болж дуучин Болдод бангадуулах шиг болдог байсан гэж андууд нь ярьдаг юм билээ. За тэгээд хотын гудамжаар хvмvvс хогоо хамаагvй хаяж явдагт vнэн сэтгэлээсээ унтууцаж орхидог дуучин бvсгvй маань одоогоор найз залуугvй байгаа ч сексийг энэ хорвоогийн хамгийн ариун нандин зvйл гэдэгт итгэж явдаг гэж нэгэнтээ ярьсан. Тvvний хэлсэн чухам эл vгийг сонссон залуус “Энэ цаг vед ийм бодолтой явдаг, бас ч гэж аятайхан авьяаслаг бvсгvй ховор. Дуучин Агиймаа ч өнөө vед ховордсон сайн “бараа” бололтой дог шvv” хэмээн шуугиж сайхь дуучин бvсгvйг өөрийн болгохоор дугаарлах нь халаг юм болж байгаа гэнэ шvv.
Улаанбаатар таймс