Array ( )
| Хүмүүс: |
| Компани: |

Монгол Улсын гавьяат жүжигчин, зууны манлай дуучин Б.Сарантуяагийн ямар ч үед нууж хаах зүйлгүй, илүү дутуу зангүй байдаг нь түүнийг хаа ч өөрийнхөөрөө л байлгаж чаддаг. Тиймээс ч түүний энэхүү эглийн эгэл зан нь ч фенүүдийнхээ сэтгэлд илүү ойр дотно санагддаг болов уу. Ямар ч тайзан дээр Сарааг тун хүндэтгэлтэй хүлээж авдаг. Тэрбээр зууны манлай дуучин, Монгол улсын гавьяат жүжигчин хэмээх урт гуншингаар дуудуулахдаа тийм ч дуртай биш аж. Түүний оронд хоёр хөөрхөн хүүхэддээ “ээж ээ” хэмээн дуудуулах нь илүү хүндтэй байдаг байна. Мөн дуучин бүсгүй Монголынхоо тайзан дээр бүжиглэхээс ичдэг бөгөөд зарим онгодтой үедээ гадны тайзан дээр аймаар бүжиглэдэг гэх юм билээ
Улаанбаатар таймс