Array ( )
| Хүмүүс: |
| Компани: |

Төрд данстай, түмэнд нэртэй цөөхөн хэдэн гитарчдын нэг Нарсар “нийтийн дууны гүнж” Баясгалантай хамтран цомог гаргаснаас хойш сураг чимээ тасраад байгаа. Өдгөө хурд хамтлаг “Хайрын салхи” нэртэй шинэ цомог, бие даасан тоглолт гээд ид хөдөлмөрийн дунд буцалж яваа бол өрх тусгаарласан Нарсар огт өөр зүйлд анхаарал хандуулж байна. “Битгий мартаарай” цомог дээр гар нийлэн ажилласан хоёрыг бизнесийн хамтрагчид болсон гэхэд гайхаад байх юу байхав. "Кекүшю цамхаг"-т Нарсарын нэртэй ресторан ажиллаж байгаа нь уран бүтээлийн хамтрагчдын дундын хөрөнгө гэнэ шүү. Баясгалан, Нарсар хоёроос гадна энэ төрлийн бизнест хүч үзэж буй олон уран бүтээлчид бий. Хар сарнай хамтлагийн Амараа л гэхэд “Этүгэн” зочид буудлын рестораныг тун амжилттай ажиллуулдаг юм билээ. Орой бүр номинталст хамтлагийн дуучин Дэлгэрмөрөн, Нисванис хамтлагийн дуучин Амгаа гээд захиралын найзууд рестораны жаврыг үргээдэг нь нь олон ч хүний талархалыг хүлээдэг гэсэн шүү.