Array ( ) МАХН-ын томчуудын Сиэтл дэх золголт 70 саяар хэмжигдэж, ядарсан ард 70 мянгадаа "алалцаж" дуусаагүй байна

МАХН-ын томчуудын Сиэтл дэх золголт 70 саяар хэмжигдэж, ядарсан ард 70 мянгадаа "алалцаж" дуусаагүй байна
2010/02/25
Share |
Хүмүүс:
Компани:

Эрх баригч намуудын суурь, улс төрийн эрх чөлөөгөө эдэлж байгаа байдал монголын эдийн засагт асар их хохирол авчирдаг. Татвар төлөгчдийн мөнгөөр тив алгасан нисч, олон улсын гэрээ хэлэлцээрт ямар ч ойлголтгүйгээр нэгдчихдэг төрийн түшээдэд иргэний зориг, мэдлэг чадвар дутаж байгааг иргэний нийгмийн байгууллагуудаас эхлээд хэвлэл мэдээллийнхэн шүүмжлэх болсоор удаж байна.

Дайран дээр давс гэгчээр "ах" намын нэр бүхий зургаан хүн Америкийн Seattle хотод амьдарч буй намын даргаа зориод ирснийг намынх нь нөхөд таагүй угтжээ. Үнэндээ тэд С.Баярын засаглалын үед таван төгөлдөршил гэж ярьсаар хамаг эрх мэдлээ бусад хүчинд алдсаныг засаад ч хусч болохгүй том алдаа болсон гэж дүгнээд, "Ийм байтал манай нам С.Баярын эрх мэдлийг хадгалахын тулд олон арван сая төгрөг зарцуулан байж Америк явдаг нь буруу. С.Баяр одоо жүжгээ зогсоох хэрэгтэй. Хэрэв түүнд бүжиглэдэг баавгай хэрэгтэй бол цаашид нам дээр биш циркэд очсон нь дээр" гэчихсэн тээршааж байна. Тэднийхээр бол У.Хүрэлсүх, Т.Бадамжунай, Д.Зоригт, Ж.Цолмон нарын нэр бүхий зургаан хүний замын зардалд хамгийн багаар бодоход 70 сая төгрөг зарцуулсан тооцоо гарчээ.

Улаан нүүрээ улалзуулж, хоолойгоо хошного болтол айл саахалтаар ад үзэгдэн явчхаад адаг сүүлд нь юу ч үгүй үлддэг намын жирийн гишүүдийн үг зүгээр нэг ундууцал биш байв. Монголоос АНУ-ын Seattle хүрэх зардал үнэхээр ч толгой эргэм мөнгөөр хэмжигдэнэ. Улаанбаатараас зөвхөн тус хот руу нисэх нэг хүний онгоцны тийз гэхэд 1.680.450 төгрөг. Зургаан хүнээр тооцоход энэ нь 10 сая 082.700 төгрөг болно. "Seattle" хотын зочид буудал дунджаар өдрийн 239 ам.доллар. Долоо хоног аялсан зургаан эрхмийн зочид буудлын хөлс гэхэд 14 сая 635.404 төгрөг болж байна. Хоолонд өдөрт дор хаяж 200 ам.доллар зарцуулсан гэж үзвэл 12 сая 247 мянга. Дэлгүүр хэсэх, амралт, аяллын бусад маршрутыг оролцуулбал хамгийн багаар тооцоход 70 саяд хүрч байна. Автобусны үнэ, атар талхаа хүчрэхгүй яваа монголын ард түмэнд 70 сая их мөнгө. Ах намд ч энэ нь анхан шатаа бэхжүүлэхэд түлхэц болохуйц хөрөнгө байсныг намынхан нь шивэр авирлаж байна.

Өнөөдөр хэдийнэ олгогдохоо больсон хүүхдийн гурван мянга гэхэд Монголын 23 мянга 333 бяцхан үрсийг баярлуулах байж. Энэ мөнгөөр 107 мянган ширхэг атар талх, 116 мянган килограмм алтан тариан гурил авна. Урьд хожид байгаагүйгээр зудад нэрвэгдсэн малчдад 70 мянган толгой лаа, 280 мянган толгой шүдэнз болж очно. Ингээд үзэхээр хувьсгалт намын хэдхэн даргын хэдхэн үг солиод ирэхэд зарцуулагдсан 70 сая төгрөг татвар төлөгчдийнх үү, аль эсвэл өөрсдийнх нь халааснаас гарсан мөнгө үү. Энэ тохиолдолд аялагчдын хөрөнгө орлогын мэдүүлгийг үзчихэд гэмгүй.

Хэвлэлийнхний бичсэнээр ,ах намынхан үнэхээр л намын даргаа сойж, Тавантолгой төслийг хэлэлцэхээр явсан бол тусгаар улсын том дарга нар харийн нутагт улс төрийн томоохон шийдэл хийж суудаг нь сонин. Гэтэл бид зугаалж явааг нь шүүмжилдэггүй атлаа зугаалаагүй, зудад нэрвэгдсэн малчдадаа туслахаар явсныг нь ширвээх болж. Ард түмэнтэйгээ амь нэг байя гэчхээд алга болчихдог эрхмүүдийг ард түмний дунд асаж яваа нөхдөөс илүүд үзэх гээд байх болж. Эндүү ташаа энэ мэт ойлголтод цэг тавьж, сонголтоо зөв хийцгээхгүй бол хоногийн хоолоо зогоох төдийхнөөр хорвоог туулах хувь заяаг л бидэнд тэд үлдээж байна.

Энэ бүхэн зөвхөн жишээ. Зургаахан хүний замын зардалд ийм их хэмжээний мөнгө үрэгдэж байхад ашиг тусаа өгдөггүй айлчлалуудад хэдэн тэрбумаар цацагдаж байгаа нь ойлгомжтой. Бодит байдалд ард түмэн аман зуулгаасаа салж амьдрал нь дэнтэй Дунтай болсныг анзаарах сөхөө манай улстөрчдөд алга. Эрх мэдлээ алдахгүйн тулд хөрөнгө хайрлахгүй эрвийх дэрвийхээрээ ийш тийшээ гүйхээс биш, эвий ард түмэн минь гэж тэд бодохгүй байна. Цагаан сарын баяраар сав, ширээгээ дүүрэн байлгах гэсэндээ 70 мянгадаа дугаарласан хөгшид захаасаа эхлээд ухаан алдаж, эх орны дөрвөн зүг, найман зовхист зөвхөн энэ мөнгийг авах гэсэн иргэд хөлдөж үхтлээ хонуут өнжүүтээр дугаарлаж, өөр хоорондоо "алалцаж" дуусаагүй байна. Ийм байхад эрх баригчид ичих ч үгүй зуд турхамын дээгүүр нисээд л, далан саяар зугаалаад л болж байгаа юм болов уу.

Ах намынхны аяллын маршрут болох Seattle хот нь Вашингтон мужид байрладаг. Албан бус тоогоор Монголын 5000 иргэн тэнд оршин суудаг. Энэ нь АНУ-ын амьдрахад хамгийн таатай хотоор шалгарсан. "Microsoft"-ийг үндэслэгч тэрбумтан Билл Гейтс энэ хотод хувийн арал дээрээ амьдардаг гэдэг. Түүнчлэн "Microsoft" корпорацийн төв оффис Seattle-д бий. McDonalds шиг дэлхийд алдартай "Starbucks" кофег энд үйлдвэрлэдэг. Билл Гейтсийн нутаг учраас энэ хотод утасгүй интернэт хамгийн ихээр хөгжсөн. Хотын зах гээд хаана ч очсон үнэгүй интернэт хэрэглэх боломжтой. Ямартай ч тохилог, тухтай Seattle-ийн "Private high schoold'-д С.Баяр даргын хүүхэд суралцдаг гэх юм билээ. Ойролцоогоор жилийн 10.000-15.000 ам.долларын төлбөртэй арван жилийн сургууль гэсэн үг. Иймээс ч С.Баяр энэ хотыг сонгож алжаал юугаа тайлж, алд биеэ тэнхрүүлж байгаа болов уу.

Эзгүйрч хоцорсон намынх нь гишүүд "Тэр нөхрийн тушаал дор нэгдсэнээс намынхаа туган дор дэгдсэн нь дээр" гэчихсэн явна. Онцгой цаг үе бүр онцгой зүйл шаардаж байдаг. Шинэ Ерөнхий сайдыг өлгийдөж авсан "ах" нам төрд эргэлт хийж эрх мэдлийг гартаа авах, үгүй бол эртний уламжлалаа сэргээж намын дарга Ерөнхий сайд болох зарчим ёсоор С.Батболдыг намын даргад томилж, цааш эргэлт буцалтгүй зүтгэх хэрэгтэйг ярих болж.

Үнэндээ ч Хувьсгалт нам шат шатны байгууллагад хүчгүй, нөлөөгүй болсон нь туйлын үнэн . Монголын улс төр, хэвлэл мэдээлэл, бизнесийн салбарт ч тэр Ардчилсан нам ноёрхлоо хэдийнэ, тогтоочихсон. Нөхөн сонгуулийн, өнгийг тодорхойлох голлох буухиаг өрнүүлж чадахгүй анхан шатаа алгадаж хаясан тэд өнөөдөр анхан шатаа сонсоно гэчихсэн панаал үсэргэж явна. Парламентад олонхийн дэмжлэг авсан үр дүн, хүч чадлаараа энэ нам нийгмийн хөтөч байх ёстой ч өнөөдөртөө ямар ч идэвхгүй, сул дорой байдлыг үзүүлж байгаа. Дарга даамлууд нь чардайгаад ч нэгдлээс задрал руу нэгэнт шилжчихсэн МАХН ирэх сонгуульд энэ байдлаараа бол далаараа цэвэр тавиулахаар байна.

Наян жилийн түүхтэй хувьсгалчид хэзээ ингэтлээ хийморь лундаагүй болж, халирч бэргэж байв. Тэд цөөнх байхдаа ч хүчтэй байж, нийгэмд байр сууриа бэхжүүлж дөнгөдөг байлаа. Өнөөдөр олонхийн төлөөлөл болчхоод үлбэгэр байдлаар урагшлах аядаад хойш хоёр гишгэчихэж байгаа бурууг гишүүд, дэмжигчид нь намын дарга С.Баярт тохож байна. Энэ нөхөр намын байр суурь ганхуулах алхмыг хамтарсан Засгийн газар байгуулах үеэс эхэлсэн гэх шүүмж хүчтэй өрнөөд эхэллээ. Өөрийн гэх хүрээлэл, хамгаалалтгүй болсноо Хувьсгалт намынхан өнгөрөгч орон нутгийн сонгуулийн дараах С.Баярын улс төрийн нүүдлээс харж битүүхэндээ санаа алдацгаажээ. Сүхбаатар аймагт гэхэд Засаг дарга болохын тулд булхай гэгчийг баруун солгойгүй үзүүлсэн сөрөг намын нөхрийг Ерөнхий сайд, намын дарга нь ямар ч эргэлзээгүй батламжилж орхиход энэ намын төлөө хөдөө хөхөрч, гадаа гандатлаа нойр хоолгүй зүтгэсэн жирийн гишүүд, дэмжигчид нь мэл гайхаж, цөл хөхөрч хоцорчээ. Намын төлөөх нэгдмэл улс төр чухам тэр үед л явагдах ёстой байсныг Сүхбаатарынхан өнөөдөр ч гомдлоо багтааж ядан ярьж сууна. Юутай ч намын дарга нь цөөнхийн төлөөлөлтэй гар "барилцсанаар Хот, хөдөөгүй нөлөө нь суларч, хүрээ нь хумигдсаныг гишүүд дэмжигчид нь илэрхий ойлгомжтойгоор хэлэх боллоо. Энэ байдлаараа ирэх сард болох "ах" намын бага хурал ширүүхэн өрнөх төлөвтэй.

Д.Ариунаа

Сэтгэгдэл
HAHA ENKHBAYARIIN SITE CH ARGAGUI MUN BN DAAA HAHAHAHA
2011-08-12 14:46:00
ZUGEER ZAILJ CHADAHGUI BGAA YUM BHDAA MUU HAR SHUNALIIN TULAM CHIni
2011-08-12 14:46:00
ENE HEDEN TEMBUUNUUDIIG YALTAI CH BILEE
2011-08-12 14:46:00
Huvisgalt namiin hurunguur yavj bhd yamar ulsiin munguur yavaad bgm u? Utgagui yum bichij bhiin odoo l neg huvisgalt namd hairtai dur esgej gene harin ch ene namiig zadlaad iluu eruul bolgoh geed bga yum bishuu? Er n ta yu bicheed baina ????? Bichsen yumaa daraa n sain sain unshij baigaa tgd ooroo oilgohgui bol bitgii iim teneg yum bichij bai
2011-08-12 14:46:00
hohi ni dee odoo yahav mah nam gej baisan tsagt mongol uls hugjimu gej baihgui malnuudaa mal chigee mal bolj dee mongolchuud
2011-08-12 14:46:00
mongolchuud ene umhii 76 d unen doromjluulah yum aa te ?
2011-08-12 14:46:00
ene odoo arai dendene ee, hoorhii ard irged 70 han myangan togrog avah gej har ovliin huitneer holoo holdtol zogsoj bhad, ene erhem gishuud 70 sayar, ter bumaar zolgolt hiigeed yavj bh ch gej dee.Mgl d bayan yaduugiin yalgaa aimar boljee, ene odoo yu bolood bna aa ta mini???
2011-08-12 14:46:00
mongolchuud maani uneheer uruvdumuur bolichihojee iim doroi buurai bgaa gedegee uursduu ch anzaarah suhuugui boltloo amidrald daragdjee....ingeed l bgaad bh yumuu tevchihguinee bachuurj bna....zaluusaa evtei huchtei baiya
2011-08-12 14:46:00
Хүү минь хэлье гээд хэлчих вүү хэл чинь халтираад хэлчих вүү. Сүхбаатар аймгийн ард түмэн 2 ч сонгууль дараалан Ардчиллыг сонгоод байна. Харин 2004 оны сонголтыг нь Улаан тэргүүтэй луйварчид аль ч биш болгосон. Даравч далдайж, булавч бултайж байгаа юмыг яая гэх вэ? зөв харж инээж буруу харж уйлж байгаад л баталсан байлгүй. 2012 онд бүр УИХ-ын сонгуульд ч Ардчилсан нам гарна
2011-08-12 14:46:00
òà íàð ìóó ë áîë õîéä óóëûí õàð îâîîõîé ãýäýã øèã ÕÓ íàìûã äàíãààð íü ìóóëàõàà áîëèëäîî Àðä÷èëñàí íàì á¿ð èõ èäýýä áàéãààí áèø ¿¿... ìóóëâàë 2-óóëàíã íü ë ìóóëüÿ ë äàà ìîíãîë÷óóäàà
2011-08-12 14:46:00
gansvx tenegee darxand irj um xiigeechee luivarchaan.xydlaa vnen ch gesen xayanxyarvaa chini bayaraar ireed bidend 2000 tugrug uguud bnaa.svxbaatar xvv ireed bayar bolgond syygaad xyndaga tylgaad bna.chi ireechee daxiad songogdoj garaxguin xu.xayan luivarchaan 20000 ugchij boloogui um yy.chinii shunal baragdaxgui shvv
2011-08-12 14:46:00
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.