Array ( )
| Хүмүүс: |
| Компани: |
.jpg)
Монгол төрийн түшээд цагаан халаадтай ”цасангоонууд“-ыг илүүтэй таалдаг гэнэ шүү. Тухайлбал Х.Бадамсүрэн гишүүний эхнэр Рэнцэн-Амгалан, Су. Батболдын гэргий Даваажаргал, Гүндалай гишүүний эхнэр Аззаяа тэргүүн хатагтай Болормаа нарыг дурдаж болно. Эсвэл энэ бүхнийг төрийн түшээдийн эхнэрүүд эрүүл мэндийн салбарт илүүтэй дурладаг хэмээн тайлбарлаж ч болох. Мэдээж түмэн олныхоо итгэлийг хүлээн төрийн өндөр албанд сонгогдсон эрхэм гишүүдийн эхнэр болсны учир нийгэмд тустай хөдөлмөр эрхлэх үүрэг хариуцлагаа өөрсдөө ухамсарладаг байх л даа. Тиймээс л бусдын жишгийг даган Батбаяр гишүүний эхнэр Баясгалан эмэгтэйчүүдийн эмнэлэг байгуулан амжилттай ажиллуулж яваа биз. Хамгийн авууштай нь бэлгэнд авсан ”Баясгалантай дэлхий“ эмнэлэгтээ дуучин бүсгүй хэзээ ч аборт хийхгүй хэмээх хатуу зарчимтай ажилдаг гэсэн шүү.