Array ( )
| Хүмүүс: |
| Компани: |
.jpg)
Хүү, охин хоёрын аав аварга Хакухо эхнэр Саёкотойгоо уржигдар албан ёсоор хуримаа хийж гэрлэлтээ баталгаажууллаа. Тэдний хурим Токио хотын "Prince" зочид буудалд болсон бөгөөд хуримын ёслолд нийт 870 зочин хүрэлцэн ирсэн байна. Хуримд хүрэлцэн ирсэн зочдын дотор Монголоос уригдан очсон зочид цугларсан нь олны нүдийг нэлээд хужирласан гэнэ.
Учир нь тэд бүгд өөрийн үндэсний хувцсаараа гангарсан байсан нь ийн олны анхаарлыг татсан байна. Аваргын хуримд хэдийгээр Их аварга Асашёорюү хүрэлцэн очоогүй ч түүнд "Аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе гэсэн үгтэй ил захидлыг хурим хийж буй хосод хүргүүлсэн аж. Хакухо Даваажаргал Япон улсын ёс заншлын дагуу энэ сарын 27-ны өдөр эхнэрийнхээ нутагт очиж хуримын ёслол үйлдэх бол өөрийн төрсөн нутаг Монголдоо ирэх зун ирж хуримлах ажээ.
В.Анар /Улаанбаатар таймс/