Array ( )
| Хүмүүс: |
| Компани: |

Жил гаруй шалгагдаж байгаа "Анод" банкны хэргийн мөрдөн байцаалт дуусч байгаа аж. Гvйцэтгэх захирал Л.Уламбаярыг оны өмнөхөн АНУ-аас баривчлан авчирч, шалгаж эхэлснээр хэргийг шалгах ажил багагvй цаг алдсан. Д.Энхтөр, Н.Даваа, Э.Гvр-Аранз, Л.Уламбаяр нарт банкны тухай хууль зөрчсөн, бусдын хөрөнгийг бvлэглэн хууран мэхэлж авсан зэрэг vндэслэлvvдээр эрvvгийн хэрэг vvсгээд байгаа. Гэхдээ зарим эх сурвалжууд Д.Энхтөр, Н.Даваа, Э.Гvр-Аранз нар хэргээ Л.Уламбаярт тохож, өөрсдөө Өршөөлийн хуулинд хамрагдах гэж байгаа талаар мэдээлж байгаа юм.
Харин сvvлийн vед "Анод"-ын томоохон зээлдэгч болох "Мон Уран" компани, "Монроуд" компанийн хөрөнгийг битvvмжлэх шаардлага гарсан тул хэргийг шалгах явц удааширсан талаар яриа гарах болов. Зарим эх сурвалжууд "Мон Уран" болон "Монроуд"-ын хөрөнгийг битvvмжилсэн хэмээн мэдээлж байгаа юм. Энэ талаар цагдаагийн холбогдох хvмvvсээс тодруулахад, "Дээрх компаниудын хэргийг битvvмжилсэн зvйл одоогоор алга. Харин "Мон Уран"-ы захирал Б.Наранхvv, "Монроуд"-ын захирал Б.Гарамгайбаатар нарыг иргэний хариуцагчаар татсан гэсэн юм.
Б.Наранхvv, Б.Гарамгайбаатар нар "Анод"-ын дампууралд голлох нөлөө vзvvлсэн эрхмvvд. Б.Наранхvv нь "Мон Уран" болон бусад охин компаниудынхаа нэр дээр 22 тэрбум гаруй төгрөг зээлж, "мурьсан" бол Б.Гарамгайбаатар нь "Монроуд", "Ар Пи Эм", "Дээд цэг", "Улбаа" зэрэг компанийн нэр дээр 17.5 тэрбум төгрөгийг зээлчихээд таг болсон. Эдэн дээр "Монгол газар"-ын Ц.Мянганбаярын 15 гаруй тэрбум төгрөгийн зээл бас орно. Дээрх нөхдvvд зээлээ хугацаанд нь төлж чадаагvй нь "Анод"-ын vйл ажиллагаа доголдоход хvргэсэн гэдэг. Хэдий "Анод" дампуураад байгаа ч тэд ганц ч төгрөгийг зээлэндээ төлөөгvй явсаар байгаа юм. Ямар ч байсан УМБГ-ынхан зээлээ төлөлгvй "мурьж" яваа Б.Наранхvv, Б.Гарамгайбаатар нарыг шалгаж байгаа бололтой.
Удахгvй тэдний хөрөнгийг битvvмжилж ч магадгvй гэнэ. Хуулийнхаа хvрээнд тэдний хөрөнгийг битvvмжилж, зээлийг нь хvчлэн төлvvлэх эрх байдаг хэмээн зарим хуульчид ярьж байгаа юм. Харин улс төрийн хувьд том хамгаалалтад байдаг Б.Наранхvv, Б.Гарамгайбаатар нар тийм амархан хөрөнгөө битvvмжлvvлж, хураалгана гэж байхгvй биз ээ.
С.Болд /Улаанбаатар таймс/