Array ( [0] => Array ( [0] => 169 [id] => 169 [1] => 1 [parent_id] => 1 [2] => Баяр Санж [name] => Баяр Санж [3] => Улс төрч [brief] => Улс төрч [4] => 6 [type] => 6 [5] => old/IMG_9190jij.jpg [image1] => old/IMG_9190jij.jpg [6] => old/IMG_9190jij.jpg [image2] => old/IMG_9190jij.jpg [7] =>
Монгол улсын ерөнхий сайд асан
[desc] =>Монгол улсын ерөнхий сайд асан
[8] => 0 [block] => 0 [9] => 2008-05-07 05:17:09 [sort] => 2008-05-07 05:17:09 ) )| Хүмүүс: Баяр Санж | |
| Компани: |

Улс эх оронд хэрэгтэй, зайлшгүй шаардлагатай компани, гадаадын ажилчдыг ажлын байрны төлбөрөөс чөлөөлдөг журамтай.
Гэхдээ ганц, нэгхэн компани, 20-30 ажилчин л тэрхүү төлбөрөөс чөлөөлөгддөг санагдаж байна. Олон мянгаараа бол чөлөөлөгдөж байсныг ерөөсөө мэдэхгүй юм. Энд юу хэлэх гээд байна вэ гэвэл. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны мэдэлд байсан гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх асуудлыг Засгийн газар өөрийн мэдэлд авснаасаа хойш далд авлига эрчимтэй явагдаж байгаа гэсэн үг. С.Баяр Ерөнхий сайд байх хугацаандаа бүрэн эрхийнхээ хүрээнд 158 дугаар нууц тогтоолыг гаргаад амжсан. Нэг ёсондоо таван мянган гадаадын ажилчныг ажлын байрны төлбөрөөс чөлөөлчихсөн гэж байгаа. 50 биш бүр 100 хувь чөлөөлсөн 15 компани дотор гурван ч хятад нэртэй байгууллага бий. "Лишин" ХХК-ийн 200, "Чантай" ХХК-ийн 120, "Хуантун" ХХК-ийн 200 ажилчныг тус тус төлбөрөөс чөлөөлчихөж. Тэд өнөөдөр манай улсад ямар чухал бүтээн байгуулалт хийх болоод тийнхүү төлбөрөөс чөлөөлөгдсөнийг мэдэх хүн байдаггүй. Зүгээр "40 мянган айлын орон сууц" хөтөлбөрийн хүрээнд орж ирсэн ажилчид гэж хэлдэг.
Гэтэл сайхан нэртэй, сүржин эхэлсэн хөтөлбөрөөс өнөөдөр нэг ч барилга сууриа тавиагүй байгаа гэдгийг хүн бүр мэднэ. Үүгээр ч тогтохгүй төлбөрөөс чөлөөлөгдсөн компаниуд дотор МАХН-ын шинэ барилгыг барьж байгаа хятад компани ч цохиж яваа. Арай энэ намын тэр барилга "40 мянган орон сууц" хөтөлбөрт багтчихаагүй байлтай. Дээр нь төрийн хишиг, хайрыг хүртэн байж орж ирсэн гадаадын ажилчдын ихэнх, бараг 90 хувь нь Хятад хүмүүс. Хамгийн эмгэнэлтэй нь тэдний дотор мэргэжлийн барилгачинг үзээд өгье ч гэсэн байдаггүй юм билээ. Энэ мэтчилэн танил талаараа ахиухан мөнгө атгасан төрийн түшээд хууль дүрмийн цоорхойг ашиглан хувьдаа ашиг олоод байна уу гэсэн хардлага хаана ч үүснэ.
Ямар учиртайг нь ийнхүү тайлбарлах олон хүн бий. Бүр нам дотроо хүртэл хардлагатай явж байгаа хүмүүс ч олон. Тэдний болоод бусад хүмүүсийн үзэж буйгаар нууц тогтоолыг гаргаж, баталсан этгээдүүд нь тухайн үеийн Ерөнхий сайд С.Баяр, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд асан Д.Дэмбэрэл нар. Бүр одоогийн сайд Т.Гандигийн оролцоо ч их байдаг гэсэн. Энэ хүмүүс бүгд МАХН-ын үнэнч хүчин зүтгэгчид. Нийт 15 компанийн таван мянга гаруй ажилчдыг ажлын байрны төлбөрөөс 100 хувь чөлөөлсөн нь цаанаа тохироотой юмсанж.
Тэгэхээр дээрх компаниуд нууц тогтоолын ачаар төлбөрөөс чөлөөлөгдсөн учраас хэдий хэр мөнгөнд Ерөнхий сайд асан С.Баяр хаалт хийснийг сонирхож үзэх нь зүйн хэрэг. Гадаадын нэг ажилчин сард 260 мянган төгрөгийг шууд утгаараа улсын төсөвт тушааж байх ёстой. Таван мянган хүний сард төлөх ёстой төлбөр нь нэг тэрбум 300 сая төгрөг болно. Тэр хэмжээний хүмүүс бүтэн жилийн турш улсад нэг ч төгрөг тушаахгүй гэхээр дунджаар 15 тэрбум хол давсан тоо гарч байгаа биз. Бас болоогүй ээ, энэ байдал 2008 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрөөс хойш үргэлжилж байгаа гэсэн эх сурвалжийн баримт ч бий. "Амташсан хэрээ 13 дахина" гэгчээр өмнө нь төлбөрөөс чөлөөлөгдөж байсан компаниуд дээр нэмэгдээд, барьцаад ч гэх юм уу 10-аад компани төлбөрөөс чөлөөлөгдсөн сурагтай. Тэгэхээр дээр дурьдсан тоо энд дурьдсанаас ч нэмэгдэнэ.
Ямар учраас тэд ийнхүү бусармаг зүйл хийгээд байгааг ойлгох хүн ховор. Харин үүнд нэг иймэрхүү тайлбар дагалдаж явдгийг сонордуулъя. "Ажлын байрны төлбөрөөс чөлөөлөгдөн орж ирсэн компаниудаас МАХН-ынхан "Намын ерөнхий сурталчилгаанд" гээд хоёр тэрбум төгрөг авдаг сурагтай. Гэхдээ нэг сард уу, нэг жилд үү гэдэг нь тодорхой бус. Түүнийгээ 2012 оны сонгуульд Хэрэглэх юм гэсэн. Ямартай ч олны дунд тархаад байгаа үнэн, худал нь үл мэдэгдэх ярианууд энэ ч таван мянган гадны ажилчдаас төлбөр авахгүй, 100 хувь чөлөөлчихөөд байгаа нь гарцаагүй үнэн. Бүр энэ хуйвилдаанаас хоцорсон зарим нэг компанийн эзэд гишүүдийн өрөөгөөр шагайлцан "Ажлын байрны төлбөрөөс 100 хувь чөлөөлөгдөхөд туслаач. Шагналтай шүү" гээд явж байсан нь баримттай үнэн. Тиймээс нэгэнт гарчихсан тогтоолыг нууц байна уу үгүй юу гэдэг нь хамаагүй. Ажлын байрны төлбөрөөс чөлөөлөгдсөн компаниудын нэрсийг энд дурьдая. Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу газрын тосны хайгуул, судалгааны ажил гүйцэтгэх "Голден Бий Петролиум" ХХК, "Петрочайна Дачин Тамсаг" ХХК, Төмөр зам барих зорилгоор "Болдтөмөр Ерөө гол" ХХК, орон сууц барих зорилгоор "Цаст констракшн" ХХК, "Тэргүүн чансаа" ХХК, "Сүрэг агт" ХХК, "Лишин" ХХК, "Назу" ХХК, Таньт" ХХК, Меритон" ХХК, "Дэлгэр ган" ХХК, "Төгс гүрэн" ХХК, "Чантай" ХХК, "Барилга корпораци" ХХК, "Өндөрбуянт холдинг" ХХК зэрэг компаниуд юм
Нийгмийн толь