Array ( )
| Хүмүүс: |
| Компани: |
.jpg)
Нийтийн дууны гүнж Т.Баясгалан төр түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээж, монгол улсын гавъяат жүжигчин хэмээх эрхэм цол тэмдэгээр энгэрээ мялаасныхаа дараахан үрийн зулай үнэрлэж уран бүтээлээсээ хөндийрсөн. Их урлагаас түр чөлөө авсан нийтийн дууч бүсгүйн тухай хов жив, аж амьдралын чимээг ард түмэн нь чих тавин чагнаж суудаг. Хэзээ мөдхөн Баясаагаа эзгүй тайзнаа эргэн морилно хэмээн горьдож суугаа ч хүн бий. Харамсалтай нь “Эх орон” телевизийн ерөнхий захирал болсон дуучин бүсгүй шинэ телевизээ хөл дээр нь босгох гээд юун дуу хуур манатай яваа гэх. Бие биедээ өгсөн ээлжит бэлэг, хур хөрөнгөөрөө сонин хэвлэлийн нүүрийг үе үехэн чимээд авдаг кекүшюзаны гэр бүл энэ цагаан сараар хар минжээр хослосон байна билээ. Өнгөрсөн жилийн хөлс дуслуулсан суусар булгаасаа ч үнэтэй, өнгөтэй, нүсэр гоёсон хосуудад орчин цагийн хошуу ноён хийгээд эрх хатны дүр тун догь зохисон байна билээ.