Array ( )
| Хүмүүс: |
| Компани: |
Олон жил гадаад дотоодод ажиллаж, амьдарч яваад, эх орондоо уран бүтээлийн олз омог дүүрэн эргэж ирсэн уран бүтээлч бол BAT. Ямаан сахлаар имиж хийн, ноён Quiza-г бидэнтэй танилцуулсан энэ эрхэм дуу хуураар десант буулгаад байхгүй ч урлагийнхан хийгээд ард түмний дунд чансаатай уран бүтээлч гэж үнэлэгддэг. Тэр ч утгаараа телевизийн салбарт хөл тавиад багагүй хугацааг үдэж буй яггүй хөдөлмөрч дуучин BAT-гийн найруулсан уран сайхны кино тун удахгүй дэлгэцэнд гарах гэнэ шүү. Одоогоор уг киноны талаар мэдээлэл хомс байгаа ч “soundtrack” нь эрхгүй анхаарал татаад байгаа. Дуучин Агиймаа, Киви хамтлагаас өрх тусгаарласан, дуучин Энхзол нарын хамтын уран бүтээл дээр “New star” студийн продюссер Гантөр ажиллаж байгаа гэвэл олон хүний сонирхлыг татах биз. Ямартай ч энэ цагийн хамгийн халуухан хийгээд чадалтай хоолойтой дуучин бүсгүйчүүдийн хамтын уран бүтээл тун удахгүй төрөхөөр дуншиж эхлээд байна шүү.