Array ( )
| Хүмүүс: |
| Компани: |

Австрийн Вена хотноо Жүдогийн Дэлхийн Цомын тэмцээний сүүлийн жингүүдийн барилдаан саяхан болж өндрөллөө. -81 кг-д манай бөх О. Ууганбаатар эхний тойрогтоо Колумбын бөх Марио Валлесийг хоёр юко үнэлгээгээр дийлсэн боловч 2-р тойрогтоо Чехийн бөх Яромир Мусилд нэг юко-гоор ялагдав. -100 – д Тэмүүлэн маань эхний тойрогтоо Гүржийн бөхөд ялагдаж, Гүрж нь дараачийнхаа барилдаанд дийлдсэн учир барилдаанаа дуусгалаа.
Нэмэх зууд манай гол найдварын нэг Түвшинбаяр эхний тойрогтоо хийлээд хоёрдугаар тойрогтоо Гүржийн бөх Адам Окроашвилиг 4 минут 4 секундэд цэвэр ялав. Гуравдугаар тойрогтоо Японы Хироки Тачиямад цэвэр ялагдаад, дагах барилдаан Египтийн бөхөд мөн ялагдсанаар барилдаан нь өндөрлөв. Гэхдээ манай бөх шагналт 7-р байранд бичигдлээ
Даяар монгол