Array ( )
| Хүмүүс: |
| Компани: |
.jpg)
Японы мэргэжлийн сумогийн 69 дэх дай ёкозуна Асашёорюү Акинору их спортоосоо зодог тайлсан сүүлийн өдрүүдэд олон монголчууд бухимдалтай яваа. Дахин хэзээ ч сумо үзэхгүй хэмээн ам тангараг өргөсан хүн байхад, дахин хэзээ ч сумо сурталчилахгүй байцгаая хэмээн уриалах сонин сэтгүүл ч байгаа. Ингэтлээ урам хугарч, сэтгэлээр унасан бидэнд өөдрөг байхаас өөр аргагүй зүйл бас байгаа нь их аварга эцсийн мөч хүртэл босоо байсан явдал, мөнхүү сүүлчийн зоригтой шийдвэр хоёр. Хавчиж шахаад байсан “хөгийн” сумо-д нь Монгол аварга маань эцсийн удаа түрүүлчихээд, хөөгдөж бус хаалгыг нь хага саваад гарч ирсэн нь гайхалтай биш гэж үү. Тэгээд ч 29хөн насандаа мэргэжлийн сумогийн их аварга хэмээх хаа явсан газар нь хэмлэж, маажсан яршигтай карьераа өндөрлөж буй нь үнэн хэрэгтээ баярламаар. Нэгэнтээ тулаант киноны аугаа мастер Жет Ли-гийн тодорхойлсноор “орчин цагийн жинхэнэ монгол баатар” гэгдэх Д.Дагвадоржийн үндэсний бөхийн дархан аварга болох зам үүгээр нээгдэж байгаа ч юм бил үү? Хэрэв аварга маань л өөрөө хүсээд энэ замыг сонговол оргилд нь хүрэх хүч чадал, туршлага чадвар, ур ухаан аль нь дутуу гэж?