Array ( ) Гахайн ханиад "цэвэрлэгээ" хийж байгаа гэж үү?

Гахайн ханиад "цэвэрлэгээ" хийж байгаа гэж үү?
2010/02/06
Share |
Хүмүүс:
Компани:

Шувууны ханиад дэлхий дахины анхаарлыг Иракт болсoн дайнаас холдуулах ёстой бол гахайн ханиад олон түмний анхаарлыг дэлхийн эдийн засгийн хямралаас холдуулах зорилготой байсан гэнэ. Энэ тухайд “КП” сонины тоймч Евгений Черных эрдэмтдээс тодруулсан байна. Сүүлийн жилүүдэд үхэлд хүргэсэн янз бүрийн аюулт өвчин байн байн хүн төрөлхтнийг сандраах болсон. Цусаар дамжигч халдварт өвчин, үхрийн галзуу, томуу, шувууны ханиад гэх мэт. Гэтэл хамгийн сүүлд гахайн ханиад гагч бас нэг шинэ аюулт өвчин дэгдээд багагүй хүнийг хорвоогоос авч одлоо.

-”Аймшигт өвчин ямар нэг учир шалтгаантай байж үүргээ гүйцэтгэдэг” гэж нэрт философч, профессор Сергей Кара Мурза үзэж буй аж. Тэрбээр, гахайн ханиад ч ялгаагүй дэлхийн эдийн засгийн хямралтай зэрэгцэж байгаа нь шалтгаантай. Эндээс эм хангамжийн байгууллагууд л хожиж байгаа юм гэжээ.

Нитраат, сальмонеллез /сальмонеллийн төрлийн нянгаар үүсдэг халдварт өвчин/-ийн тухай мартах аргагүй

-Сергей Георгиевич, энэ удаагийн гахайн ханиадны шуугиан юутай холбоотой бол?

-Сальмонеллезтой холбоотой өөрчлөн байгуулалтыг санаж байгаа биз дээ?

-Саналгүй яахав! Хүмүүс өндгийг түүхийгээр хэрэглэх нь бүү хэл чанаж хэрэглэхээс ч айдаг байсан. Шарж хэрэглэхдээ ч үл үзэгдэгч нян үлдэх вий гэсэн үүднээс хоёр талаас нь сайтар шapax хэрэгтэйг хүн бүр зөвлөж байсан.

-Харин нитраатууд яалаа? Хэмээн профессор намайг шалгаах мэт хариу асуув.

-Харин тийм ээ, хүнсний ногоо ч худалдаж авах аргагүй үө байлаа. Улс даяараа гайхшрал, түгшүүрт автсан байсан.

-Нитраатын тухай айдас төрүүлэм шуугианыг яруу найрагч Вознесенский анх “Дөл” сэтгүүлд хэвлүүлсэн. Тухайн үед бүхий л хэвлэл энэ тухай шуугиж байсан. Төлөвлөгөөт эдийн засаг тариаланчдаас ихийг шаардсаны уршгаар тэд арвин ургац богино хугацаанд авахын тулд химийн аюулт бодисоор талбайгаа борядог байж гэх мэт. Хүчтэй бордооны хорууд тухайн ногоо, жимсэнд шууд халдварладаг. Оюутнууд цайны газартаа нитрааттай зууш идэж байна. Зөвлөлтийн засгийн газар залуусаа хордуулж байна гэж бичиж байв. 1988 онд ЗХУ-д нэг гектарт 122 кг бордоо хэрэглэсэн бол Голландад 808 кг-ийг хэрэглэсэн гэж байгаа. Тэгэхээр хэнийх нь ногоонд илүү нитраат байх уу? Ард түмний дунд тархсан эл элэглэлийг зогооох аргагүй байлаа. Ногооны баазаас сонгино, лууванг машинаар нь зөөвөрлөн хог дээр аваачиж асгана. Түүнийг нь шөнө дөлөөр согтуу, эрүүл хүмүүс буцаан зөөж маргааш нь зах дээр наймаална. Тэр ч атугай хүхэр устөрөгчийн тухай түгшүүр ч дэлдэж байсан. Хар тэнгис дээр гал авалцаж юу юугүй алга болчих гэж байгаа мзт л ярьцгааж байсан. Горбачев хар тэнгисийн түймрийн тухай экологийн олон улсын форум дээр танилцуулж хүмүүсийг сэртхийлгэж байлаа. Гэтэл тэр нь хаана байна? Тэнгис урьдын адил устай хэвээр л. Харин Горбачев хаа байна?

-Тухайн үед биднийг хэрхэн төөрөлдүүлж байсан нь одоо илхэн байна л даа. Сальмонеллезийн өвчний улмаас ЗХУ-д тахиа, шувууны мах идэхээс татгалзаж байсан. Шувуун аж ахуйтнуудыг л дэмий сүйтгэсэн дээ. Москвагийн ойролцоохь хамгийн том Томилинскийн шувууны үйлдвэр үүнээс болж дампуурсныг бодохоор одоо ч гомдолтой санагддаг. Тэнд тахиа өсгөдөг байсан бол одоо хятад дарс савлаж байна. Анх гахайн ханиад гарах үөд л би ээлжит “сальмонеллез” гэж бодсон.

-Энэ бол ердөө л “Бушийн хутга”. Зааныг арай л анзаарсангүй.

-Юун заан бэ?
-Нэг л өглөө бид шал өөр ард түмэн болж сэрсэн. Орос Улс гэсэн нэртэй хамаагүй бага хүн амтай, харийн “ногоон” мөнгөтэй болсон байлаа. Хамгийн гол нь нийгмийн сөрөг бүтэцтэй. Тэртээх экологийн тухай түгшүүрийн араас “оюун санааны хиймэл шизофрения” гэх ойлголт орж ирсэн. Эл нэр томъёог өөрчлөн байгуулалтын үеийг судалсан сэтгэл зүйчид бий болгож ашиглах болсон.

-Хэн?
-”Хүйтэн дайн”-д ялагчид.

-Тодруулбал?
-Тэд өөрсдийгөө илчилдэггүй. “Бильдербергийн клуб” /Америкийн тусгайгийнхныг бэлтгэдэг байгууллага/-ынхантай төстэй улс төрч, банкны эздээс бүрдсэн дээд зиндааны дэлхийн эдийн засгийн газар байдаг тухай сонсогддог.

-Социализм нурсан байхад тэд ямар зорилгоор ийм зүйл хийв?
-Энэ тухай зохион байгуулагчид хэзээ ч хэлэхгүй. Гүйцэтгэгчид ч ялгаагүй. Яагаад гэвэл, тэд өөрсдөө мэдэхгүй юм чинь. ЗХУ-ын тухайн үеийн хямрал экологийн төлөө гэх атлаа өөр шалтгаантай сүйрэл байсан эсэхийг хэн ч тааварлахгүй шүү дээ. Ардчиллын ялалтын дараа манай ногоонууд хаачдаг байсан тухай Та бодож үзсэн үү? Хөдөө аж ахуйн салбар уналтад орж, бид гадиаас хүнсний ногоо, жимсээ татдаг байлаа шүү дээ. Харийн бүтээгдэхүүний нитраат, хорыгхэн ч шинжилж, хэмждэггүй байсан. Сибирийг дэлхийн цөмийн хаягдлын булш болон хувирч байхад хэн ч үүний төлөө тэмцээгүй. Сүрхий экологичид гэнэт гарч ирснээ салхинд хийссэн мэт алга болсон. Даалгавраа биелүүлсэн, гүйцээ.

Тархалт чимээгүй байна, бүү сэрээ!

Шувууны ханиадны үеэр Америкийн Эрүүл мэндийн яамны зохион бүтээгч, тамифлю бэлдмэлийн эцэг Д. Рамсфелд мөнгийг сая саяар нь олж байсан. Мөн “Бильдербергийн клуб”-ын дарга, “Гилеад” фирмийн хувь нийлүүлэгч Э.Давиньон ч бас нэлээд баяжсан хүмүүсийн жагсаалтад бичигдсэн. Барууны эл хаалттай клубыг олон хүн дэлхийн засгийн газрын сүүдэр гэж нэрлэдэг. Кара Мура ч энэ тухайд санал нэгтэй байдгаа илэрхийлсэн. Үнэн хэрэгтээ ноён Давиньон зарим ярилцлагадаа “Бильдерберг”-ийн дүрийг хэтрүүлэхгүй байхыг даруухнаар гуйдаг. Тайзны арын нууц үнэн төрх энэ боловуу. Тэгэхээр өөр шинэ үйл явдлыг хулээж л байя даа. Одоогийн энэ арга барил зөвлөлтийн ард тумний дунд дэгдсэн нитраат, сальмонеллез, хүхэр устөрөгчийн аюул зэрэг шуугиануудтай бараг л адил. Эхлээд “үхрийн галзуу”-аар шаналгаж дараа нь томуу өвчнөөр тархи угаасан. Араас нь шувууны ханиадаар дайралт хийсэн. Эцэст нь гахайн ханиадаар дуулиан тарьж байна. Сайн дурын анагаахын туслагчид мэргэжлийн ёс зүйгээ умартан энд тэндгүй “тусламжийн” замд орсон.
XX зууны гурван томоохон тахлын уршгийг дэлгэвэл:
1918 онд: Испаниас үүсэлтэй шувууны ханиад 20 сая хүн
1957 онд: Азиас гаралтай ханиад хоёр сая хүн
1968 онд: Хонконгийн ханиад сая хүний амийг тус бүр авч оджээ.
Үнэндээ үхлийн аюул багассаар байж. Бүр эрс багассан байна гээч. Анагаах ухаан шинэ өвчнүүдэд нөлөөлж чадсан. Үр дүнтэй шинэ эм, бэлдмэл бүтээж эрүүл ахуйн шаардлагаа ч чангатгах болсон. Салхин цэцэг өвчнөөс ч бүрмөсөн ангижирсан. Анагаахынхан, тахлын эсрэг тэмцэгчдийн амжилтад хүн төрөлхтөн баярлах нь зүйтэй. Ийм хөгжил, дэвшлийн ачаар XXI зуунд элдэв өвчний золиос болох үзэгдлийг цэглэх хэрэгтэй.

Архаг өвчтэй бол нөгөө ертөнц ойрхон!

Эргэлзээ бүхий нэгэн асуудлаар профессор Владимир Ждановт хандсан юм.

-Владимир Георгиевич, “испани” ханиад дахих тухай яриа ч бас дуулдах юм. Дэлхийн гуравдугаар дайнтай холбоотой юм биш биз? Дэлхийн хоёр том хямрал дайнаар дууссан.

-Үгүй л боловуу. Удахгүй алтан тэрбумын номлолыг амьдралд хөрвүүлэхээр бэлтгэж байна. Энэ тухай сонссон уу?

-Үгүй ээ.

-Байгалийн нөөцүүд хязгаарлагдмал гэдэг нь хэний ч мэдэх асуудал. Америк стандартын тохитой
амьдрал гурав дахь мянган жилд энэ байдлаар тэдний хувьд үргэлжилж чадахгүй гэж байгаа. Зөвхөн сонгогдсон тэрбум хүн л аятайхан амьдарч чадна. Түүнийг алтан гэж нэрлээд байгаа. Алтан цолтонд АНУ, Канад, Япон, Израиль, баруун Европ зэргүүд багтах юм гэсэн. Харин үлдсэн хэсэг нь боолын төвшинд
сонгогдсон улсуудад хүчин зүтгэх маягаар байх аж. Ийм л онол байх юм. Харин Орост Трансибирийн төмөр замын салбаруудад хүчин зүтгэх хэдхэн сая хүнийг үлдээх юм байх. Эдгээр хүмүүс хамгийн
бохир, хортой, хүнд нөхцөлд хэцүү ажлуудыг гүйцэтгэнэ. Тэдэнд Оросын байгалийн баялаг л хэрэгтэй, хүмүүс нь ямар ч хэрэггүй.

-Арай дэндүү юм бишүү. Толгойд нэг л багтаж өгөхгүй байна. Дэлхийн шинэ дайн болох нь ойлгомжтой л юм байна. Харин алтан тэрбум гэдэг нь?

-Мэдээж хүмүүс үүнд итгэхгүй, гайхах нь лав. Гэхдээ бас яагаад байж болох гэж бодож болох. Наян жилийн өмнө соёлтой герман үндэстэн фашизмийг төрүүлнэ гэж хэн ч бодоогүй байсан биз дээ? Фашизм гэгч араатан оросуудаар хүзүүгээ хуга мушгиулах хүртлээ амьдралын зайг эзэгнэж, гэмгүй иргэдийг устгаж байсан. Тэгвэл алтан тэрбумын номлол фашизмаас юугаараа ялгарна гэж? Ялгаагүй шүү дээ. Арай хашир, соёлтой байдлаараа л өөр байж магадгүй. АНУ-ыг Хирошима, Нагасаки дээр цөмийн бөмбөг хаячихна гэж хэн бодож байлаа даа. Бодох нь байтугай төсөөлсөн хүн байхгүй л боловуу.
“Мөхмөл улирал” гээд хуучны баримтат киног үзээрэй гэж Та бүхэнд зөвлөмөөр байна. Тэнд нацистууд био зэвсэг, вакциныг хэрхэн ашиглаж байгаа тухай тодорхой баримт бий. Иймэрхүү зэвсгийг зөвхөн хүнийг хөнөөхөд бус боолуудыг шаардлага багатай болгох зорилгоор хэрхэн ашиглаж байгааг харуулдаг. Сургамжтай кино. Одооны энэ цартахлууд олон сая үхлийн төдийгүй өөр олон зүйлийн бүрхэвч болж болзошгүй. Хэрэглэж буй эм бэлдмэлүүд нь магадгүй оюун санааг өөрчлөх янз бүрийн дагавартай ч юм билүү? Эм, бэлдмэлээс хожим ямар сөрөг үр дагавар гарахыг бид мэдэхгүй шүү дээ.

-Тэгвэл одоо яах ёстой вэ?

-Ухаалаг хүмүүс иймэрхүү түгшүүрээс айх ёсгүй. Ерөнхийдөө хүмүүс ханиад тахлаас бус хүндрэл, архагшилаас нь болж нас бардаг. Тиймээс юун түрүүнд эрүүл байж, дархлаагаа бэхжүүлэх хэрэгтэй. Зөвхөн биемахбодийн төдийгүй сэтгэл санааны хувьд ч бат бөх байх нь чухал. Высоцкийн алдартай дуунд энэ тухай өгүүлсэн байдаг:

…Дэлхий даяар ханиадны нян ихэссээр байна!
…Өвчлөл нэмэгдсээр, өргөжсөөр…
…Хэрвээ архаг хууч өвчинтэй бол шууд авс руу
Тэгэхгүйн тулд урьдчилан сэргийлээрэй, хүмүүс ээ… гээд л. Тэгээд цааш нь, өглөөний дасгал, усан эмчилгээ, хоолны дэглэм таныг аварна, кофе, коньякны оронд дасгал хий гэж сануулсан байдаг. Хэрвээ Высоцкий энэ жороо өөрөө хэрэгжүүлсэн бол одоо хүртэл бидний дунд байх л байсан. “Хонконгийн” ханиадны тухай бичсэн шигээ гахайн ханиадны тухай бичих л байсан даа. Согтуурал авъяаслаг дуучныг мөхөлд хүргэсэн.

Би одоо 60 настай. Хорин зургаан настай байхдаа би академич Федор Угловын лекцийн нөлөөгөөр эрүүл амьдралын хэв маягт бүрэн шилжсэн. Өдөр бүрийн дасгал, зөв хооллолт, архи тамхинаас хол байх зэрэг нь миний амьдралын хэв маяг. Тиймдээ ч элдэв өвчин, өвчлөлөөс хол байдаг. Өөрийн орноор болон дэлхийгээр тэнүүчилдэг хэрнээ ямар ч өвчин тусч байгаагүй. Өвчний тухай мартсан гэхэд болно. Үе тэнгийхэн болон хамтрагчдаа цуглуулан эрүүл амьдралын тухай сургаал айлддаг. Эрүүл, чийрэг хүмүүс эх орондоо эрүүл эдийн засаг байгуулж, Оросыг хөгжүүлж чадна шүү дээ.

Ц.Мөнхжаргал /Үнэн/

Сэтгэгдэл
yu ve?utgagui yum
2011-08-12 14:46:00
goy so medee bn,
2011-08-12 14:46:00
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.