Array ( )
| Хүмүүс: |
| Компани: |
.jpg)
Бие биенээ танихгүй, тэс өөр салбарт амжилттай ажиллаж, хөдөлмөрлөж яваа уран бүтээлч, олны танил хүмүүсийг уулзуулан, ярилцуулдаг 25-р суваг телевизийн “Би чамаас-Чи надаас” хэмээх ток шоу нэвтрүүлэгт байдаг. Өнгөрсөн долоо хоногийн дугаарт Драммын театрын жүжигчин Эрхэмбаяртай хамт телевизийн дэлгэцнээ төдий л их харагдаад байдаггүй топ модель Ундраа оролцсон нь олон үзэгчдийн хувьд сюрприз болж чадсан. Ундраагийн хувьд загварын зартай бүсгүйчүүдийн нэг ч амрагийн явдалаараа алдаршаагүй нэгэн. Тиймдээ ч нэр цэвэр топ бүсгүй сонин хэвлэлийн бай болж, улс амьтны амны зугаа болдоггүй. Дээрээс нь зарим нэг хүмүүс шиг реклам бүрт “дэлчигнэж”, шоу нэвтрүүлэг болгонруу савчдаггүй их л үнэ цэнэтэй бүсгүй хэмээн магтуулдаг. Энэ нь кино урлаг, телевизийн салбарт чадах чадахгүй загварын бүсгүйчүүд олширсонтой холбоотой биз. Тиймдээ ч тэр үү нэлээд даруу төлөв, эршүүд талдаа топ бүсгүй маань нэг их цэцэн цэлмэг, яриа хөөрөөтэй хүн биш юм билээ. Жүжигчин хүний бодож боловсруулсан “чухал чухал” асуулт болоод ч тэр үү сайхан бүсгүй тулгамдсан байж ч болох. Юутай ч үзэгчид юм юманд үсчиж, энд тэндгүй даль, даль гэж явдаг хүмүүс шиг ухаантай ярих гэж дүр эсгэхгүй, байгаагаараа, харин ч хөөрхөн л ярьж байна шд хэмээн бүр өмөөрөх хандлагатай байсан шүү.