Array ( ) "ХААН" банкны захирал Питер Морроуг өөрчлөх гэнэ

"ХААН" банкны захирал Питер Морроуг өөрчлөх гэнэ
2010/01/29
Share |
Хүмүүс:
Компани:

Менежментийн хувьчлалаар “Хаан банк”-ны захирлаар томилогдон ирсэн Питер Морроуг ажлаас нь чөлөөлөх гэж байгаа сурагтай. Өөрөө ч энэ тухайгаа ойр дотныхоо хүмүүст, зарим доод албан тушаалын захирлууддаа ярьж эхэлсэн байна.Гадны хөрөнгө оруулалттай арилжааны банкуудаас өнгө зүс сайтай явж байгаа ганц банк нь “Хаан” банк. Үүнийг хэн ч үгүйсгэхгүй. Харин ямар учраас түүнийг ажлаас нь чөлөөлөх гэж байгаа талаар зарим нэг яриа чих дэлсэх болов. Сүүлийн үед тус банкныхан орон нутагт үйлчилгээгээ үзүүлж, малчдаас мал барьцаалан зээл олгох нь ихэссэн.

Энэ нь тухайн үедээ банкинд тааламжтай, хөрөнгө мөнгөний тал дээр сайшаалтай шийдэл хэмээгдэж байсан ч хатуу ширүүн уур амьсгалтай манай улсын цаг агаар банкны зээлийн бодлогод алдагдал авчирсан байна. Малаа барьцаалан зээл авсан малчид төлбөрөө хүүтэй нь эргүүлэн төлөх нь битгий хэл барьцаалсан мал нь зуд турханы улмаас хорогдсоноос банк барьцаагүй болсон. Зарим нэг нь төлбөрийн чадваргүй болоод ирэхээр банк үлдсэн хэдийг нь хураан авлаа ч зах зээлийн үнээр зарж, ашиг олох нь байтугай үндсэн төлбөрт нь ч хүрэхгүй болсон. Нэг ёсондоо эргэн төлөгдөх зээлийн чанар нь эрс муудаж, “Хаан банк” “шаталтанд” орсон гэсэн үг. Ганцхан жишээ л дурьдахад “Хаан банк”-ны өнгөрсөн оны ашиг нь 2008 оныхтой харьцуулахад даруй 50 хувиар буурсан тул банкны хувь нийлүүлэгчид захирал Питер Морроуг халах шийдэлд аль сар гаруйн өмнө хүрсэн гэх юм билээ. Түүгээр ч тогтохгүй түүний оронд хэнийг томилох асуудал ч яригдсан сурагтай. Нэгэнт “Хаан банк”-ийг чиглүүлэгчгүй болсон гэх дүгнэлтэд хүрсэн хувь нийлүүлэгчид дараагийнх нь халааг ч сонгочихоод байгаа гэсэн.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар шинэ захирлыг монголоос сонгох гэнэ. Өнөөдөр “Хаан банк”-нд монголын талаас нөлөө бүхий хоёр хүн байдгийн нэг нь “Таван богд”-ын Ц.Баатарсайхан. Түүний нэр шинэ захиралд өрсөлдөх хүмүүсийн дотор явж байгаа гэх нь ч бий. Гэхдээ энэ нь удирдлагын шатанд яригдаж байгаа асуудал учраас одоохондоо шивнээ маягаар мэдээлэгдсэн нь энэ.

Ямартай ч “Хаан банк”-ны эзэн одоогийн захиралтай гэрээгээ сунгахгүй гэсэн учраас Японоос төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Савада Монголд ирж, энэ жилдээ банкны зөвлөхөөр ажиллах юм байх. Харин энэ талаар тус банкны холбогдох хүмүүсээс тодруулахад “Манай банк алдагдалгүй ажиллаж байна. Малчдаас авах зээлийн чанар буураагүйгээр тогтохгүй эргэн төлөлт ч сайн байгаа. Харин захирлуудын асуудлыг мэдэхгүй ээ. Хөрөнгө оруулагчид болон эздийн хооронд яригдаж байгаа асуудал бол хэлж чадахгүй байна. Гэхдээ өрсөлдөгчдийн гаргасан худал мэдээлэл байхыг үгүйсгэхгүй” гэв

Б.Өлзийдэлгэр /Нийгмийн толь/

Сэтгэгдэл
ongotei oodtei yavaa ni haan genee he he. busad ni ongogui oodgui yavaan bna l daaa.
2011-08-12 14:46:00
Хммнн, Электрон гүйдэг самбар зах зээлийн үнээс хямд хийж гүйцэтгэнэ. Захиалга авч байна.Баталгаат хугацаа олгоно. Цахим гурвалжин ХХК. 99878646, 99256788
2011-08-12 14:46:00
ene hun ih davrsan gar bhaa teneg mongolchuudiin muu sul talig olood harzan teren deer n tohuurhaad suuj bdag.er n hohi n shde shunal tachaalaasa bolj manaihan danda hundee hungunuus ugch gadniihand doromjiluulj bdag uursduudu bolj bgaam.biznesin zarchim ter.hen doroi archaagui bna teren deer n ashig oloh.
2011-08-12 14:46:00
Mongol huneer udirdlagaa tomilood demii baih. heel hahuulid ortono bas toriin daramtad ortoh magadlal ondor. Hervee gadaad management bhgui bsn bol Khaan bank odiid ali hediin dampuursan bh biz
2011-08-12 14:46:00
ee nuguu enentei yawdag bsan tuslah mgl hvvhen budaa hayagdaa shaassss lol
2011-08-12 14:46:00
PETER MORROW TOMILOGDSONOOR KHAN BANK UDII ZEREGT HUREE BIZDEE. UNEHEER CHADALTAI HUN, NEEREE L HEN NEGEN MONGOL DARGA BAISAN BOL ANOD, ZOOS BANK SHIG DAMPUURSAN BAIGAA SHUUDEE. TOP BANKNII NEG BOL YAH ARGAGYI KHAN BANK, BI UURUU KHAN BANKNII CUSTOMER YAMAGT SHINELEG SHUURHAI NAIDVARTAI BAIDAG. IIMERHUU CHADALTAI GADNII MERGEJILTEN HOVOR SHUUDEE, INGEJ MONGOLD TUS NEMER BOLJ BAIGAA HUNIIG INGEJ UULJ MUULJ BAIHAA BOLIOCHEE, MONGOL NEG L BISHEE BURUU ZAMAAR L ILUU HUGJUUD BAIH SHIG BAINA.
2011-08-12 14:46:00
Baatarsaihan yu gej banknii zahiral bolhov dee!
2011-08-12 14:46:00
zaaaaaaaa shal hudlaa bhaa
2011-08-12 14:46:00
land-80 n libotka zarna 99097278 99027278
2011-08-12 14:46:00
yaponchyydiin horongoor mongoliin mongiig ygaaj bgaa gants bank daa... ene bank mash ih ashigtai ajildag ch buh shig gadagshaa gardag.... ene bank er ni dampruurval taarna..... ydahgui hydaldaa hogjil hadgalamj 2 t nam shahuulah gazardaa.... aygui bol pitter ovgon nuhee maltaad ooroo yavaj bgaa blgui dee... ene hun ali hediine hiidgee hiigeed hurtdegee hurtchihsen hun
2011-08-12 14:46:00
Pahhh Baatarsaihan uu. Dachhuuuuuuuuu
2011-08-12 14:46:00
nugu pagmaa huuhen ni yu bolsiin bol, ene uvgun ajlaa ugsiim bol
2011-08-12 14:46:00
ta nar ene hun shig bolj chadahgui baij olon ym yrih ym a
2011-08-12 14:46:00
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.