Array ( )
| Хүмүүс: |
| Компани: |

Олимп дэлхийн хос медальт, монгол улсын гавъяат тамирчин, хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууганыг далбаагаа нөмрөн сөхөрч, алгаа хавсран залбирахдаа, Бээжингийн рингэн дээрээс бидэнд хандаж юу хэлснийг та мэдэх үү? Хэн хүнээс илүү эх орныхоо чимэг болсон залуу баатар маань “Монгол гэсэн зургаан үсэгтэй бурхан нэрээр нь дэлхийд гоёдог, Би Монголоороо гоёдог” гэсэн яруу найрагч Ш.Гүрбазарын гайхамшигтай шүлэгний чухамхүү энэ л мөрийг хэлсэн гэнэ шүү. Шүлэг, яруу найраг сонирхож, уншдаг баатар маань уг нь ард түмэндээ л гэж рингэн дээрээсээ шүлэглэсэн боловч хэт их баярласан бид хайртай аваргаа юу яриад өнгөрсөнийг ойлголгүй хоцорсон. Юутай ч одоо монголчууд мэддэг боллоо. Э.Бадар-Ууган гавъяатаа шүлэг сонирхож, уншин, бидэнд хандаж хэлдэгийг. Тэгвэл одоо лондонгоос хошой аварга болно, тэр үед амыг нь марталгүй ажиглаарай. Баатар маань бидэнд бас дахиад сюрприз барина шүү монголчуудаа.