Array ( )
| Хүмүүс: |
| Компани: |
.jpg)
Загварын ертөнц, урлагийн одод, тайз дэлгэцийн алдартнууд дунд зохион байгуулагддаг “Азийн оддын фэстивал” энэ сарын дундуур Солонгосын нийслэлд болж өндөрлөсөн юм. Тайланд, Хятад, Сингапур, Монгол гээд зохион байгуулагч улсыг оролцуулан нийтдээ азийн 13 орны загвар өмсөгч, уран бүтээлчид энэхүү фэстивалд оролцсон аж. Манай улсаас топ модель Ч.Уранбилэг, загвар өмсөгч Б.Азжаргал нар тус наадмаас шилдэгийн шилдэг “Алтан од” хэмээх шагналыг гардан, эх орондоо ганзага дүүрэн иржээ. Морь маланд хайр зарладаг, монгол ахуйдаа элэгтэй отгон топд ард түмэн ам сайтай байдаг. Тиймдээ ч хааяа нэг морь уяна, барина гэж хадуурдаг л болохоос их ирээдүйтэй, чадварлаг модель болохоо энэ удаагийн шагналаараа баталсан байна билээ. Юутай ч монгол улсаас дорнын оддын фэстивалд амжилттай оролцсон модель залуусдаа баяр хүргэж, илүү ихийг хийж бүтээх билэгтэй ерөөлийг өргөе.