Array ( )
| Хүмүүс: |
| Компани: |

Яг одоо УИХ-ын нэгдсэн чуулган болж байна. Чуулганаар Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрийг хэлэлцэж байгаа юм. Засгийн газар нэгдүгээр төрөхөд гарсан шинэ халдварын улмаас цаг үеийн шуурхай арга хэмжээ авах зорилготойгоор ээлжит бус хуралдаан зохион байгуулсан билээ.
Тэгвэл чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүл мэндийн сайдыг огцруулах нь зүйтэй гэсэн асуудлыг хэд хэдэн гишүүд тавьж байна. Өнөөдрийн нэгдүгээр төрөхөд бий болсон хүнд нөхцөл нь хариуцлагагүй байдалтай шууд холбоотой хэмээн тэд үзэж байна. Тиймээс “Эрүүл мэндийн сайдыг яаралтай мэргэжлийн хүнээр солих хэрэгтэй” гэж УИХ-ын гишүүн Д.Арвин хэллээ.
Харин Засгийн газрын тэргүүн С.Батболд хариуцлагын арга хэмжээний асуудлыг дараа тусад нь авч хэлэлцэх болно гэлээ.
О.Ариунбилэг /news.gogo.mn/