Array ( )
| Хүмүүс: |
| Компани: |

Телевиз үзэгчдийн нүд, сэтгэлийг баясгах, шинэлэг, өнгөлөг дахин нэг шоу нэвтрүүлэг NTV телевизийн уран бүтээлчдийн гар дээр дуншиж эхлээд байна. Энэхүү тв шоу нь Монголын загварын ертөнцийн шинэ цагийн өнгө төрхийг тодорхойлох 160 см-ээс дээш өндөртэй, 14-25 насны охид залуусын дунд зохион багуулагдах аж. “Модарт Монгол”, “Монголын үндэсний аж үйлдвэрийн танхим”-аас зохион байгуулж буй “Модарт загварын шоу” нь монголын “Fashion” хөгжлийг нэгэн шинэ шатанд гаргаж, олон улсад өрсөлдөх шилдэг моделуудыг бэлтгэхийн дээр пүүс компаниудын нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх гэсэн эрхэм зорилгуудыг өмнөө тавиад байна. Эхний шалгаруулалт 01-14-өөс эхэлсэн бөгөөд энэ шатнаас 40 оролцогч шалгаруулан, дөрвөн топ моделиор удирдуулан, дөрвөн шатанд өрсөлдүүлэх юм байна. Сүүлийн шатанд 15 оролцогч тунаж, шанхай хотод болох монголын загварын долоо хоногт оролцуулах зэрэг олон арга хэмжээг зохион байгуулагчдын зүгээс төлөвлөсөн гэсэн шүү. Манайд телевизийн шоу нэвтрүүлгүүдэд хандах үзэгчдийн үнэлэмж маш өндөр байдаг. Тийм ч учираас энэ төрлийн шоунууд хүчээ авч, олон улсын шинж чанартай болж байгаа магтууштай юм. Юутай ч үзэгчдийн дунд шинэ залуу моделиудаас илүүтэй цуутай топ хүүхнүүдийн хэн дөрөв нь оролцогчдын багш нараар сонгогдож, хэн нь ялалт байгуулах бол гэдэг илүү чухал санагдах биз ээ.