Array ( )
| Хүмүүс: |
| Компани: |
.jpg)
Эр хүн туг ч барина, тугал ч хариулна гэдэг. Хоёр гуравхан жилийн өмнө “New star” студийн залуу дуучин BX үгийг нь зохиож, дуулсан дуугаа өөрөө эзэмшиж ч чадахгүй, бүтэн цомог гаргаж, бүтээл бүрээ хит болгочихоод продюсертоо зад загнуулан явган шогшдог байсан. Харин өнөөдөр бол уран бүтээл, хувийн амьдрал нь ид цэцэглэж яваа R&B од BX маань ард түмний дунд хамгийн эрэлттэй, шилдэг дуучин болчихсон явна. Тэр ч бүү хэл тун саяхны цоо шинэхэн залуу уран бүтээлч маань хэдийн эрийн цээнд хүрч, өөрийн байгуулсан студидийнхээ дэргэд тэнтэр тунтар гишгэж яваа шинэ залуу хүүхдүүдийг өөрийн заасан замаар өсгөж хүмүүжүүлэхээр нэгэнт шийдчихсэн гэх. Харин BX-ийн фэнүүд продюсерийн карьерийг хөөх болсон хайртай дуучнаа хувийн уран бүтээлээ цалгардуулахвий хэмээн түгшиж суугаа. Юутай ч тун удахгүй аав болох гэж байгаа дуучин залуу маань шинэ студийн ажил, аав болох бэлтгэл гээд нэлээн амьсгаа өндөртэй яваа дуулдсан шүү.