Array ( )
| Хүмүүс: |
| Компани: |
.jpg)
Энэ оны шинэ топ маань бүх төрлийн интерьер, экстерьерийн сонирхолтой тэр ч бүү хэл хэзээ мөдгүй барилгын компанитай болох том зорилго өмнөө тавьсан тун ч ажил хэрэгч бүсгүй. Ээмэг гархины цуглуулга болсон, эмзэг турьхан эмэгтэй барилгын компаний мөрөөсөл болж явааг дуулсан олон уншигчид маань Ч.Уранбилэгийн сонирхолд алмайрч хоцорсон санагдана. Тэгвэл топ бүсгүйн эршүүд сонголт барилгын компаниар зогссонгүй. Монгол ахуйдаа талтай Урнаа маань моринд хошуу дэвсдэг нэгэн. Моринд хайртай монгол бүсгүйчүүд “Макс” группын тэргүүн хатагтайгаас эхлээд мэр сэр байдаг ч морь уяна хэмээн манаргаж явсан нь үгүй. Ирэх наадмаар чагнаж л байгаарай, юмыг яаж мэдэхэв. Ч.Уранбилэгийн шандаст хүлэг улсын наадмын түрүүг авч, уясан эзэн, унасан хүүхдээ баярлуулах ч юм бил үү? Юутай ч отгон топын маань мөрөөдөл биелэх болтугай гэж ерөөе.