Array ( ) Олонд танигдсан хоёр нэртнүүд

Олонд танигдсан хоёр нэртнүүд
2010/01/12
Share |
Хүмүүс:
Компани:

УДЭТ-ын жүжигчин, найруулагч Б.Наранбаатарыг найзууд нь хэн гэж дууддагийг та мэдэх үү?
Дуурийн дуучин Оюунбилэг ч бас найз нөхдийнхөө дунд өөр нэрээр дуудагддаг. Энэ мэтчилэн найз нөхөд болоод хамт олон дундаа эцэг эхийнхээ өгсөн нэрнээс өөрөөр дуудагддаг хүмүүс олон бий.
Уншигч танд сонин байх болов уу гэж үзэн энэ удаагийнхаа амралтын дугаарт олны танил хүмүүсийн уран бүтээлийн нэр болоод найз нөхдийнхөө дунд хэрхэн дуудагддагийг сонирхуулахаар бэлтгэлээ.

Дулаацуулагч
УДЭТ-ын жүжигчин, үеийн гурван залуугийнхаа хамт хамтлаг байгуулан дуулж явсан дуучин, чадварлаг найруулагч гээд л авьяасын уурхай болсон Б.Наранбаатарыг хүмүүс сайн танина. Өөрийнхөө театрыг дэлхийн театруудын хаана нь явааг тодорхойлох зорилгоор тэрбээр өнгөрсөн жилийн босгон дээр “Парисын дарь эхийн сүм” жүжгийг найруулсан. Наранбаатарыг хамт олон нь гэрийнхэн нь хүртэл Пара гэж дууддаг. Тэр бүү хэл найзууд нь хүртэл Пара л гэх. Тэр ч өөрөө энэ нэрэндээ дасчихсан. Энэ нэр түүнд тун сонирхолтойгоор “ирсэн” юм билээ. Юу гэхээр тэр хүүхэд байхаасаа л урлагийн тогоонд “чанагдсан” нэгэн. Монголын хүүхдийн ордны драмын дугуйланд явах гэж өдрийн ихэнх цагийг зарцуулна. Тухайн үед одоогийнх шиг машин тэрэг ч элбэг байсангүй. Хүүхдүүдийн хөл дүүжлэх унаа нь автобус. Ядахад том автобуснууд хүйтэн гэж жигтэйхэн. Хүүхдүүд л болсон хойно автобусны ард явахаас яахав. Нэгэн удаа дугуйлангаа тараад явж байтал найз Хүрлээ нь түүнийг гэнэт Пара гэж дуудсан гэнэ. Хүйтэн автобусанд даарч явсан Хүрлээ Наранбаатарын гарт санамсаргүйгээр хүртэл нөгөөхийнх нь гар хав халуун байж. Яг л паар шиг. Түүнээс хойш Наранбаатар найзуудынхаа гарыг дулаацуулдаг паар болж Пара хэмээн дуудагдах болсон гэдэг.

Эгшиглэн буюу Энхтуяа
Рок попынхон ер нь нэрээ өөрчлөх сонирхолтой л доо. Тэдний нэг нь сүүлийн үед залуусын анхаарлыг татаад байгаа залуу дуучин Эгшиглэн. Түүнд эцэг эх нь ямар нэр хайрласныг та мэдэх үү. Эгшиглэн гэдэг нэрээсээ эхлээд B продакшинтай салшгүй холбоотой түүнд ээж аав нь Энхтуяа гэж нэр хайрлан Монгол улсын иргэн болгон бүртгүүлсэн юм билээ. Гэвч дуудах нэрийг эцэг эх өгдөг дуурсагдах алдраа өөрөө олдог гэж ярьдагчлан тэрбээр Энхтуяа гэх нэрээ Эгшиглэн болгон өөрчилж олонд танигдаж яваа.
Тэрбээр Энхтуяа гэхээсээ Эгшиглэн гэж дуудуулах дуртай. Магадгүй дууны урлагт хүч үзэж байгаа нь өөрийнхөө нэрийг ингэж өөрчлөгдөхөд хүргэсэн байж мэдэх. Эгшиглэнтэй, сонсголонтой дуулах нь дуучдын баримтлах гол зарчим. Бас B продакшны Болд түүнд энэ нэрийг өгсөн байж магадгүй гэсэн таамаг гарч ирээд байгаа юм. Яагаад гэвэл Болдын том охиныг Эгшиглэн гэдэг. Ямартаа ч рок попын ертөнцөд Эгшиглэн гэх уран бүтээлийн нэртэй залуухан бүсгүй хүч түрэн орж ирж буйг бид сайн мэднэ.

Бат-Эрдэнэ гэж хэнийг хэлдгийг та мэднэ биз дээ
Урлаг соёлынхны талаар бичиж байгаа болохоор таныг энэ асуултад маань аварга гэж хариулаагүй гэдэгт итгэлтэй байна. “My loүe" "Sorrow” “Сак don’t cry”, “Өвлийн шөнө” гээд л сүүлийн үед хит болоод байгаа олон сайхан дууны эзний жинхэнэ нэр нь Бат-Эрдэнэ юм билээ. Өөрөөр хэлбэл BX-ийн. Шляп малгайтай гарч ирэн эргэлдэн дуулж өөрийн гэсэн имижээ бүрдүүлж байсан энэ дуучны уран бүтээлийн нэрний эхний B үсэг нь өөрийнх нь нэрний эхний үсэг. Х нь математикийн Х/икс/ тэмдэгтэй адил утгатай. Өөрөөр хэлбэл X-ийг ол гэсэн үг л дээ. Зарим хүмүүс түүнийг Баянхонгор аймгийнх болохоор аймгийнхаа нэрний товчлолоор ингэж нэрлэсэн гэх юм билээ. Гэхдээ тэр Баянхонгорынх биш. Улаанбаатарын унаган хүү гэсэн шүү.

Павка
Дуурийн дуучид дунд ийм нэртэй нэгэн дуучин бий. Болгарт сургуульд сурч байсан гэхээр залуу дуучин лав биш юм гэсэн таамаг танд төрж байгаа байх. Үнэхээр энэ дуучин дуучид дундаа бол залууд орохгүй. Цагтаа “Учиртай гурван толгой” дуурийн Нансалмаад дуулж олныг шуугиулж байсан энэ дуучин бол З.Оюунбилэг. Дуурьт ороод Оюунбилэг хаана байна вэ гээд л асуухаар хэн нь ч байсан Павка юу гэж тодотгоно. Тэрбээр оюутан насандаа Павка гэж нэрлэгдсэн гэдэг. Угаас ямарваа нэгэн юманд шаргуу дайчин болохоор үеийн найзууд нь түүнийг Павел Корчаген шиг гүргэр их дайчин гэж магтан энэ нэрийг өгсөн гэдэг. 1970-1980-аад онд оюутнууд намрын ажилд явна гэж их юм болдог байсан гэх. Намрын ажилд нэг боодол өвсийг хоёр гараараа өргөөд шидчих тэнхээтэй эмэгтэй оюутан Оюунбилэгээс өөр байсангүй. Түүнийг нь харсан ангийнх нь анд “Хөөх энэ Оюунбилэг яг л Павел Корчаген шиг тэнхээтэй юм” гэж уулга алдсан гэдэг. Ийнхүү Монголд төдийгүй Азид ганцхан байдаг сонгодог урлагийн театрын гоцлол дуучин явсан Оюунбилэг бүсгүй хориод жилийн турш Павка гэж дуудагдаж байгаа юм билээ. Оюутан насандаа мяраалаг байсан нь бас ийн нэрлэгдэхэд хүргэсэн байж ч болох юм хэмээн тэр ярьдаг.

Найрагчийн гэргий Ану болон Уранхолбоо
Яруу найрагч З.Түмэнжаргалын гэргий Мягмарсүрэн энэ нэрнээсээ гадна Ану гэж олонд дуудагддаг. Тайзны урлагт олон жил зүтгэж буй энэ эмэгтэй Галдан бошигтын хатан Ануг бодолцон өөртөө ийм нэр хайрласан байж болох.
Тэрбээр Францад хэсэг хугацаанд амьдарч уран бүтээлээ хийж байгаад гурав дөрвөн жилийн өмнөөс эх орондоо ирж хүүхдийн дуугаар занималдаж байгаа. Бүр “Маамуу нааш ир” нэртэй цомог хүртэл гаргаад авсан шүү. Харин түүний амьдаа нь “Гала” хамтлагийн дуучин байсан Уранхолбоо хэмээх залуухан эмэгтэй.
“Хөөрхөн дэлхий” нэртэй тоглоомын төв байгуулж бас түүнийхээ нэрээр цомог гаргасан Ануг залуучууд их шохоорхдог юм билээ. Уранхолбоогийн хүүхэд насны хүсэл мөрөөдөл нь АНУ-д очиж үзэх байсан байж болох юм. Тиймдээ ч энэ улсын товчилсон нэрийг өөртөө өгсөн байхыг үгүйсгэхгүй.

Оньсого таах уу?
Одоогоос тав зургаан жилийн тэртээ Монголын хип хопчид эгнээндээ нэгэн гишүүнийг элсүүлэн авсан юм. Элсүүлсэн ч гэж дээ нэрээ сольсон болохоос уг нь аль хэдийнэ гишүүнээр элчихсэн байсан хүн л дээ.
Хип хоп сонирхдог томдсон өмдтөнгүүд бол энэ тааврыг аль хэдийнэ таачихсан л байгаа. Өөрөөр хэлбэл “Люмино” хамтлагийн гишүүн байсан Батцэнгэлийг яриад байгаа юм шүү дээ. Өдгөө тэрбээр хамтлагаасаа өрх тусгаарлаж бие даан уран бүтээл хийхийн тулд Quiza гэсэн уран бүтээлийн нэртэй болсон. Тэрбээр энэ нэрээ оньсого хэмээн тайлбарладаг. Батцэнгэлийнхээр бол бүх юм нь учир битүүлэг яг л таавар шиг байх ёстой юм байх. Бүр нэрнээсээ эхлээд шүү дээ. Тийм ч учраас тэр өөрийгөө Quiza буюу оньсого гэж нэрлэсэн хэмээдэг.
Дуулсан дуу бүрийнхээ үгийг өөрөө зохиодог Quiza одоо ч оньсого шиг хэвээрээ байгаа. Ташрамд сонирхуулахад Quiza гэдэг нь англиар асуудал, шүүгч, шооч гэсэн утгатай юм билээ. Quiza-гаас гадна Люмино хамтлагийн Тэмүүжинг MC, Батхишигийг Баажий хэмээдэг.

Х.Алтан /Улаанбаатар таймс/

Сэтгэгдэл
egshiglen-g bolortuya, bx-iig batbaatar gediishde, yum medehgui baij yah gej iimerhuu yum niiteldeg bnaa?
2011-08-12 14:46:00
harin thh
2011-08-12 14:46:00
Anugiin urankholboo ni iluu goy ner bna yugaa hj anu gedeg bnaa
2011-08-12 14:46:00
ENE SETGUULCH NEEREE ALNA AA. BICHIH GEJ BGAA BOL SAIN SUDLAHGUI DEE...
2011-08-12 14:46:00
ALTAN ULAANBAATAR TIMES D OOROO SETGUULCHIIN MERGEJIL EZEMSHEEGUI YUM BISH UU YUM BICHIH GEED BGAA YUM BL SAIN SUDALGAA HII BITGII HOL OIRIIN HOV JIV YARIJ BGAA HUUHNUUD SHIG INEEDMIIN YUM BICHEED BAI . YALANGUYA SETGUUL ZUI BOL 4 DEH ZASAGLAL GEJ YARIDAG HUN SHUUMJLEH GJ BGAA BOL UNEN BODIT MEDEELLEER SHUUMJIL CHAM SHIG YUMNUUDAAS BOLJ SETGUULCHDIIG MUUGAAR BODOH HUMUUS OLSHROH N
2011-08-12 14:46:00
anug uranholboo gedeg bsiimuu goyo nertei yum bna shtee
2011-08-12 14:46:00
hahahahaha setguulchee hiih yumaa olj yadaad bgarai ta!!!
2011-08-12 14:46:00
QUIZA UHSNIIH N ONISOGO SHIG BAIGAAN HAHAHAHAHAH
2011-08-12 14:46:00
end ugaasaa mergejliin setguulch gej barag bdaggui sh dee.
2011-08-12 14:46:00
BX ee hatdaa bayanhoshuunii mangar batsaan tegeed BX ain
2011-08-12 14:46:00
EGSHIGLEN CHIN ENHTUYA BISH BOLORTUYA SHUUDEE BX-IIG CH GSN GESEN BAT-ERDENE CH GEH SHIG alnaa alna
2011-08-12 14:46:00
unen teneg um bichih um da.
2011-08-12 14:46:00
Пээ Гала-гийн Ану-г Мягмарсүрэн гэдэг хүүхэнтэй холиод бичцэн байхын Эннийг хам хум хольж бичсэн хүн яааааг согтуу байсан барьсан чалзахгүй. Энхтуяа ч гэх шиг. Бат-Эрдэнэ-ийг та нар мэднэ ч гэх шиг. Шаана биз.
2011-08-12 14:46:00
Bichih yumaa olj yadsan ene setguulch nar unen teneg yum aa. bichsenee uursduu ergej shalgadaggui yum bhd. chaavaas daa iim amitad l setguulch gesen ner zuuj ene tendees hudal unen yum huulj suudag bh da.yadaj zuv huulj suraach ichij uhmeer yum.
2011-08-12 14:46:00
BX chini Batbaatar gedeg biz dee,hehe..Egshigleng bas Bolortuya gedeg shd
2011-08-12 14:46:00
Ub times dandaa iim hudlaa medeelel gargadag sonin um bhdaa? sonin um shvv ihenh n buruu bn setgvvlchdee jaahan ch gsn um meddeg bolgonoor umdaa
2011-08-12 14:46:00
yoooh ene medeeg ustaachee shaaaaal hudlaa bn shd ee Quiza chin BB chaind bsn sanagdaad bh um
2011-08-12 14:46:00
w w w . TERGUUN . m n
2011-08-12 14:46:00
he hudalaa ymaaaaa
2011-08-12 14:46:00
quiza chin luminogiin gishuun bish shdeee. anu chin ehnertei bsinmu tv geer bxiig yariltslaga ughud neriin batbaatar l gej bsandaa buur tolgoi ergechlee
2011-08-12 14:46:00
uahahahahahahaha bichsen hun n halamtsuu bsan bha tgd neruudig n holiod holiod bichchij. esuul albaar.....
2011-08-12 14:46:00
shal hudlaa hze egshigleng enhtuya gdg bsin shal t1 yuma
2011-08-12 14:46:00
shal hudlaa medeelel bichih yumaa.icheesee...
2011-08-12 14:46:00
HUUUUUUUUUUUUUUUUUUUUUEEEEEEEEEEEEEEEEEEE YANAA ODOO HARJ BGAAZDEE ENE FACT NEWSIIN SETGVVLCH NAR SETGVVLCHEE CH HATDAA GANTS CH VNEN ZVIL BICHIJ CHADAHGVI ULUN BUUSNVVD BJ HVN MUULAAD L HUDLAA MEDEELEL TARAAGAAD L BOLIOCHEE ICHEECHEEEE TA NAR ODOO ICHEHGVI ENIIGEE ZASAAD ALDAAG NI ZASCHINA DAA TE
2011-08-12 14:46:00
uranholboo uul ni goy l ner bgaa bizdee daanch ene teneg huuhen buzarlaad haychihsiin odoo ene neriig ymarch eej ohindoo ogohgui gedeg ni law teneg huuhen
2011-08-12 14:46:00
Teneg novshoo Hun ner shigee l amidardag yum urankholboo bol mash saihan sonsgolontoi ner ene busgui amidral ner shigee l zuraih bolno
2011-08-12 14:46:00
ymar setgvlch gehereee iim teneg b.dag b.naaa ene soniniii gazar iim bolowsortoi hvn ajil awdag vnen bvtehgvieee unshih sonirholgvi bolgogchihlooo
2011-08-12 14:46:00
JHYFJYFK
2011-08-12 14:46:00
zailaaa anu
2011-08-12 14:46:00
ohhh ene yamar teneg yumbe ugasa egshigleng bolortuya bx-g batbaatar gedgiig hun bolgon mediishdeee. yamar teneg yumbe. ichij amidraaasai
2011-08-12 14:46:00
neeree l tolgoi ergvvleed orxichixloo.bx-g batbaatar,bayanxongopinx gej ooroo tv-p yarij baisan shdee
2011-08-12 14:46:00
yoh yumaa medej bichdeg boloosoi ene setguulchid eh survalj muutai tanai site yavtsgui ee
2011-08-12 14:46:00
yu vee ene chin egshiglen chin bolortuya shde
2011-08-12 14:46:00
Ee ichij amidartsgaa kkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkk
2011-08-12 14:46:00
bx iin neriig baterdene gedeg gene ee yoo yu ch medehgyi bj yamar ichmeer yum be sain sudalj bj bicheech ee teneg ee setgyylchiin ner gutaasan muu mal we chi
2011-08-12 14:46:00
hooi ene chin hudlaa nernvvd bn tehvv??? boli boli....
2011-08-12 14:46:00
hahaahaha hutsna biz ene barag 4.1 bhaa
2011-08-12 14:46:00
Setgvlchd handaj helhd medelle zøw bichj chadke bol ends zaila gsha
2011-08-12 14:46:00
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.