Array ( )
| Хүмүүс: |
| Компани: |
.jpg)
Эрх хонгор Sally-гийн идээ цагаагаар цалгисан хуримын дуулиан намжаагүй байхад Монголын номер нэг гитарчин Өөжгий маань өвөр монгол бүсгүйтэй амраглах болсон тухай ойр дотныхон нь ярьж эхлээд байна. Жүжигчин Анхням, топ модель Уранбилэг гээд монголын сайхан бүсгүйчүүдтэй нэр холбогдож явсан гитарчин залуу загвар өмсөгч Түмэнхүслэнгээс төрсөн нэг хүүхэдтэй гэдгийг уншигчид маань мэдэж байгаа байх. Тэглээ гээд аль эрт салж одсон анхны эхнэр, ганц хүүхэд хоёр шинэ амьдралд нь юу л садаа учруулаа аж. Туяа гэх өвөр монгол бүсгүйтэй хайрын романс үүсгэж яваа Өөжгийг өөрөөсөө хэдэн насаар дүү даруухан бүсгүйтэй ханилах нь хэмээн жиг жуг ярилцаж байсан дотны андууд нь түүний сонголтод мэл гайхаж, цэл хөхөрсөн гэх. Ар монголын алдартнууд ийнхүү ажиллаж, суралцахаар өвөр монголын өөртөө засах орон руу гүйдэлтэй болоод байгаа. Ийм л замаар манайхан рок попын тогоонд олон жил гялалзаж явсан авъяаслаг дуучинаа өвөрлөгч улсын бэр болгочихоод баахан бухимдалтай яваа билээ. Тэгвэл тун удахгүй бас нэг дундад улсын хүргэн халхын хөвгүүд дундаас тодрох нь байна шүү.