Array ( ) H1N1-ийн вакцин 60 ам.доллараар үнэлэгдэж байна

H1N1-ийн вакцин 60 ам.доллараар үнэлэгдэж байна
2010/01/04
Share |
Хүмүүс:
Компани:

Манай улсын Засгийн газар хүний томуугийн А хүрээний H1N1 вирүсийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс Францаас 60 мянган хүн тун вакцин оруулж ирээд удаагүй байна. Тиймээс халдварт өвчин тусах магадлалтай эмзэг бүлгийн хүүхдүүдэд эхэлж тарихаар болж төрөөс хуваарилалт хийгээд, Эрүүл мэндийн яамнаас дүүргийн эмнэлгүүдэд тарааж эхэлсэн. Гэтэл хэн нь ч юм нэг этгээд гаднаас авчирсан вакцины хүртээмж муу байгаа учраас яаравчлан тариулах хэрэгтэй гээд “бор шувуу” дэгдээчихсэн юм байх. Магадгүй энэ үгний цаадах эзэн нь Эрүүл мэндийн сайд нар бололтой. Тэд өөрсдөө ингэж ам алдсан дэг шүү. Тиймээс л өнөөдөр амьтнаас урьтаж хамгаалах тун тариулчих гэсэн бодолтой амин хувиа хичээгсэд нялх хүүхдүүдэд зориулсан вакцины араас шунгинан орлоо. Харин зовлонгоор бизнес хийгчид үүнийг нь овжноор ашиглаж, Францаас ирсэн вакциныг үнэ хүргэн зарж эхэлжээ.

Энд нэг жишээ дурдъя. Өнгөрсөн баярын өдөр буюу арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүүхдээ тэвэрсэн залуухан бүсгүй машинд гар өргөн суужээ. Нүдэндээ доголон нулимстай тэрбээр “Ядуу хүний хүүхэд амьд явах эрхгүй юм байна л даа” гэсээр уйлж эхэлсэн юм. Учир байдлыг тодруулбал, ханиад хүрсэн хүүхэддээ гаднаас ирсэн вакцин хийлгэчих санаатай дүүргийнхээ эмнэлэгт очсон байна.

Харин “60 ам.доллар аваад ир” гэсэн үгээр амаа таглуулаад эмчийн өрөөнөөс гарсан гэнэ. Энэ явдал Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны өрхийн эмнэлэг дээр болсон аж. Уг дүүргийн эрүүл мэндийн нэгдлийнхэн төрөөс өгсөн вакциныг 60 ам.доллараар үнэлж байгаа бол бусад дүүрэг харилцан адилгүй зарж байна лээ. Зарим нь 40, бүр 70 ам.доллараар ч үнэлэх нь байгаа гэсэн. Ямартай ч вакциныг хөлс төлөн байж хийлгэж байгаа иргэн олон тааралдсан.

Сүр дуулиантай гадны орноос гуйж авчирсан вакцинаа хүүхдүүдэд үнэ төлбөргүй хийнэ гээд зарлаж тунхаглаад байсан Эрүүл мэндийн сайд нар одоо хаана байна вэ. Өвчнөөр бизнес хийж байгаа тэдгээр хүмүүс нь тангараг өргөсөн эмч гэхээр бүр ч аймшигтай.

H1N1 вирүсийн халдварын эсрэг тарилгыг үнэ төлбөртэй тарьж байгаа эсэхийг Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Энхбаатараас тодрууллаа.

-Вакциныг ямар үнээр хийж байгаа юм бэ?
-Үнэ төлбөргүй хийж байгаа шүү дээ.

-Тэгвэл зарим дүүргийн эмнэлгийнхэн, тэр дундаа хорооны эмч нар вакциныг 40-60 ам.доллараар үнэлж байна. Ийм байж болох уу?
-Энэ талаар би сайн мэдэхгүй байна. Сайн мэдэх хүн нь Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон байх ёстой. Түүнтэй ажлын өдрөөр уулзаж, тодорхой хариулт авч болох байх. Одоо бол хариулт өгөх нэг ч хүн байхгүй амарч байна.

Ямартай ч албаны хүний тайлбар энэ. Өнөөдөр ажлын өдөр. Тиймээс ашиг хонжоо харж, хүний амиар наймаалцаж байгаа гүйцэтгэх ажилтнуудаа анхааралдаа авч, хүлээсэн үүрэг, өргөсөн тангаргаа зөрчиж байгаа эсэхэд нь хяналт тавих цаг нь болжээ. Эрүүл мэндийн эрхэм сайд нараа.

Б.Өлзийдэлгэр /Нийгмийн толь/

Сэтгэгдэл
w w w . TERGUUN . m n
2011-08-12 14:46:00
gadaad uls orond bol ene waktsin surug nuluutei geed neg ih hiilgehiig shamdadgui ym baina.
2011-08-12 14:46:00
nadhiig nichine gadadin zarim uls tariulahgui baigashdee ynz buriin urval ogood bna gesen shuu dee.demii bizdee terend orvol ovchin tusad darhlaa togtdon ni deer
2011-08-12 14:46:00
Манайхан юмыг муухай хөөргөдөх юмаа. Энэ вакциныг чинь Англи, Франц Бельги, Герман гээд улсуудад хүмүүс хийлгэхийг хүсэхгүй байгаа гэсэн ш дээ. Хариу урвал үзүүлээд зарим хүмүүс ухаан алдаж, татаж унаж байна энэ тэр гээд л байгаа. Манайхан ядаж худлаа үнэ хүргэж зарахгүй байвад яасан юм бэ. Тэгээд ч энэ вакцин чинь хүн амын хэдхэн %-д нь л тарьж хүрнэ, бусдад нь хүрэхгүй гэсэн биз дээ. Өвчинөөр дамлимдуулж ашиг хонжоо хайж, ядарсан хэдэн ард иргэдээ шулахаа больчихвол яасан юм бэ????????????
2011-08-12 14:46:00
Tsolmongiin tursun duugiin company Eruul mendiin yamand tendert dandaa yalj vaccine shaxdag gesen. Ternii neg l biz. medej tsoxiod baix yu bainaaa
2011-08-12 14:46:00
araichdee ene muusain emlegiihen gej ynen hynii zovlongoor jargal hiisen ooodgyi novsh iim bj bas tsalingaaa nemyylne gej bgaa sh dee.ta hynd mongo harahgyi tanil tal gehgyi yilchilj surchihaad tsalin ene ter gej helj bai... sayhan minii taniliin hyyhed tataad hevteh gej ochison ehleed hevteh bicheg hiilge tegej bj hevtene genee hyyhed ni tataad shuud hevteh gej ochij bhad tegej buzaaj bgaa emch nariig yu gej bodoj bn iim hezyy sh dee ene emch suvilagch asragch nar araichdee
2011-08-12 14:46:00
boli boli, naad vaktsin chini yroosoo hereggui hog bolson!! hudlaa baahan tuilshrah yum.
2011-08-12 14:46:00
ene taria tiim sn bish gesen shu! yuun 40-60$ be...arai ch de, manai ene uls oron eor ni mohoj bna doo....mohoh ch gj suirtsen bna. arai ch dee une tolborgui yumiig iim aimaar uneer unelj zarj bga humuus ni nogoo l udirdagch gj zal hiij bga garuud shdee bolioch ee ta nar!!! huniig hairlah setgel gj bna u??? ene tariag chini hiilgeh yumsan gj yaduu tarchig eh etseg bur bodoj l bgaa ta nariin naad uhaangui ulaarsan nud uu!!! hezee 1 n tsagt oorsod deer chini gai zowelon bolj irne shuu erthen boloich ! busdiin zowlongoor jargal buu hiigerei de...! ariun tsewreel sn bariad bhad aih ayul bgui bhaa...
2011-08-12 14:46:00
USA-n aptek-t 18.99$-r hussen hun burt hiij bn.
2011-08-12 14:46:00
end bol vnegvi l hiij bna lee . . tsolmon yagad biznes hiigeed bna
2011-08-12 14:46:00
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.