Array ( )
| Хүмүүс: |
| Компани: |

Эхний ээлжийн 5 мянган хүн тун вакцин энэ сарын 15-нд ирж, өнгөрсөн долоо хоногийн Лхагва гарагт нийслэлийн 14-33-р сургуулийн 4700 хүүхдэд хийгдсэн бол дөнгөж өчигдөр орой Франц Улсаас манай улсад ирсэн үлдэгдэл 55 мянган хүн тун вакцины эхний ээлжийг бага насны хүүхдүүдэд хийхийг урьтал болгож байгаа гэнэ. Үүн дээр үндэслэн маргаашнаас эхлэн нийслэл хотын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад 25 мянган туныг нь хийхээр болсон байна.
Манай улсад гахайн томуу өвчин илэрсэнтэй холбогдуулан өвчний дэгдэлтийг дарах зорилготой ЗГ-аас төсөвлөсөн 6.4 тэрбум төгрөгийн 1 тэрбум нь вакцинд зарцуулагдахаар шийдвэр гарсан. Энэ хөрөнгөөр орж ирэх 60 мянган хүн тун вакциныг тендерт шалгарсан Мөнхийн тун компани хугацаандаа оруулж ирлээ. Үүний зэрэгцээ ДЭМБ 1 сарын 7-н гэхэд 100 мянган хүн тун вакциныг манай улсад нийлүүлэхээр мэдэгдээд байгаа гэнэ
TB5 tv