Array ( )
| Хүмүүс: |
| Компани: |

`Ньюанс` хамтлагаас өрт тусгаарласан Энхтайван дуурийн театрынхаа гурван дуучидтай нийлж `Классик жем` хамтлаг байгуулсан нь саяхан. Халхын сайхан хүчтэн Цэрэнпунцаг гарьдын спонсорлосноор өөдөө гарч олонд танигдсан `Классик жем` хамтлагийн дуучин Ө.Уянга сүүлийн үед биеэ тоож `Надаас илүү хоолойтой дуучин халхын хавтгайд байхгүй` гэж даналзах болжээ.
Хөвсгөлийн 10 жилд байхаасаа дуулсан Уянга нэг ангийн Сэржмятавынхаа хаана ч хүрээгүй тул өнөө цагийн хэллэгээр хор найруулдаг охин байсан гэж нутгийнх нь залуус ярьдаг аж. Хамтлагийн ахлагч Энхтайвныхаа менежментээр өөрийгөө задалсан Уянга их мөнгөний бараа, алдар нэрийн сургаар хамраа сөхөж `Би байхгүй бол энэ хамтлагийг хэн ч сонсохгүй. Тэгэхээр орлогын ихэнх хувь надаа оногдох ёстой.` гэж туйлаад хамтлагийнхаа Туяаг адлан шоовдорлох болсон гэнэ. Алдар мөнгө хоёрт толгой нь эргэсэн Уянга анхны нөхрөө хаясанаар үл барам өөрөөсөө дүү Эрчим хүчний томоохон байгууллагад алба хашдаг чамгүй царайлаг залууг нөхрөөрөө сонгосон сурагтай. Хэтэрхий биеэ томд бодсон Уянгыг дуучин Туяа бяцхан шүүмжилсэн биш үсдүүлж зодуулахдаа тулсанаар энэ хамтлаг тарах нь бараг илрэхий болоод байна. Эх орноороо аялан тоглож явахдаа Уянгаа олны хүндлэл, амссан дарсандаа сагаж `Би Туяагаас илүү мөнгө авах ёстой. Тэрнийг хэн сонсдог юм вэ` гэж дарамталжээ. Хамтлагийн хоёр эрэгтэй дуучид Уянгыг аргадах гэж оролдоод дийлээгүйгээр үл барам бараг л дуулж чаддаггүй ухааны юм сонсоод амаа татаж түүнийг зөнд нь орхижээ. Италид 6 сар суралцаад ирэхдээ нөхөр ч үгүй хамтлаг ч үгүй хоцрох шахсан Уянгаа мөнгө амласан нэр дэвшигчдийн эрэлд гарсан боловч адсага шиг аашаас нь тээршаагаад түүнийг урих хүн олдохгүй байгаа гэнэ.
Эх сурвалж: Сэрүүлэг