Array ( )
| Хүмүүс: |
| Компани: |

Түүний өмгөөлөгчөөр эхнэр Д.Энхтуяа нь ажиллаж байна“Анод” банкны гүйцэтгэх захирал асан Л.Уламбаярыг АНУ-ын Санта-Клара хотын түр орогнуулах байрнаас Монголд албадан авчирч “Ганц худаг” дахь Цагдан хорих төвд шилжүүлээд найм хонож байна. Л.Уламбаяр өнгөрсөн мягмар гаригаас эхлэн өлсгөлөн зарлажээ. Тэрээр “Намайг үндэслэлгүйгээр хорьж байна. Үйл ажил-лагаагаа хэвийн явуулж байсан банкийг улс төрийн зорилгоор дампууруулсан. Би ямар ч холбогдолгүй” хэмээж батлан даалтад гарахыг хүссэн аж.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар Л.Уламбаярыг хорих өрөөнд тусгаарласан бөгөөд түүний биеийн байдал хэвийн байгаа гэнэ.
Түүнтэй хамт энэ хэрэгт сэжиглэгдэж буй Э.Гүр-Аранз, Д.Энхтөр, Н.Даваа болон ар гэрийнхэнтэй нь уулзуулахгүй, зөвхөн мөрдөн байцаагч болон өмгөөлөгчтэй нь уулзуулж байгаа аж. Л.Уламбаяр хоёр дахь мэдүүлгээ өгсөн байна. Тэрээр гурван өмгөөлөгч авсан бөгөөд тэдний нэг нь эхнэр Д.Энхтуяа нь аж. Түүний эхнэр хуульч мэр-гэжилтэй, нотариатч ажээ.
Л.Уламбаярт бусад холбогдогчийнх нь адил Эрүүгийн хуулийн 150.3, 156.3-т заасан үндэслэлээр хэрэг үүсгэн шалгаж байна. Энэ нь тус бүртээ 5-10 жилийн хорих ял ногдуулах заалттай юм байна.
“АНОД”-ЫН УДИРДЛАГУУДЫГ ИНГЭЖ БУРУУТГАЖЭЭ
“Анод” банкны удирдлагууд мөнгөн хөрөнгөнд бүртгэлтэй гадаадын банкин дахь харилцах дансны үлдэгдэл 55.3 тэрбум төгрөгийг өөрсдийн хувийн компанийн дансанд шилжүүлж авсан хэрэгт буруутгагдаж байна. Мөн “Анод” банкны мөнгөн хөрөнгийг авах зорилгоор хуурамч гүйлгээ хийж зургаан тэрбум төгрөгийн хувьцаа худалдсан болох нь тогтоогджээ. Тэд банкныхаа санхүүгийн тайланд энэ тухай тусгалгүйгээр 2004-2008 онд ногдол ашиг 6.3 тэрбум төгрөгийг хөрөнгийн биржид хувьцаа болгон борлуулж бусдаас 19.3 тэрбум төгрөгийг залилсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон аж. Э.Гүр-Аранз, Н.Даваа, Д.Энхтөр нар нь хадгаламж эзэмшигчдийн их хэмжээний мөнгийг өөрсдийн үүсгэн байгуулсан хувийн компани болон ойр дотны хүмүүс, танил талдаа барьцаа хөрөнгөгүйгээр олгож үрэгдүүлсэн гэнэ. Тухайлбал, Э.Гүр-Аранз төрсөн дүүгийнхээ “Болор-Уянга” ХХК-ийн нэрээр 201 сая төгрөгийн зээл авснаа төлөх чадваргүй, найдваргүй зээлд тооцуулж эрсдлийн сангаар хаалгасан. Мөн хамаатныхаа нэр дээр “Уянга Болор” нэртэй компани байгуулж, “Анод” банкны хадгаламж эзэмшигчдийн дөрвөн сая ам.доллар, 1.6 тэрбум төгрөгийг зээл болгон авч 1.4 тэрбум төгрөг, 1.5 сая ам.долларыг төлөлгүй зээлийг хаасан байна.
Харин Д.Энхтөр хувийн “Коул дизель Монголия” ХХК-д 593 сая, эхнэрийнхээ “Интерпей” ХХК-д 581 сая, төрсөн дүүдээ 10.8 тэрбум төгрөгийн зээл олгосон ч эргэн төлөлт хийлгүй, хадгаламж эзэмшигчдийн хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн гэдгийг эх сурвалж мэдээлэв. Н.Даваа бусдын компани, хувь хүний нэрээр 300 сая төгрөг, 20 мянган ам.долларын зээлийг өөрөө авч ашигласан, дүүдээ хувь хүний нэр дээр 751 мянган ам.доллар, “Блю Монголия Интернэйшнл” ХХК-ийн нэр дээр 67.6 сая төгрөгийн зээл авснаас 640 мянган ам.долларыг төлөөгүй аж. Тэрээр зээл авахдаа хуурамч бичиг баримт ашигласан нь тогтоогдсон гэнэ. Тэдэнд холбогдох хэрэг нийт 75 хавтас болжээ. Харин Л.Уламбаярт холбогдох хэрэг дөнгөж эхэлж буй бөгөөд түүнийг гадаадын банкинд мөнгө байршуулсан байж болзошгүй хэмээн сэжиглэж байгаа аж
Д.Болормаа