Array ( )
| Хүмүүс: |
| Компани: |

Томуугийн А хvрээний H1N1 вирусийн эсрэг 5000 тун вакциныг Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс худалдаж авсан. ЭМЯ-наас вакциныг нийслэлийн Баянзvрх дvvргийн 33, 14-р сургуулийн 6-9 насны хvvхдэд хийхээр шийдвэрлэжээ. Өнөөдрөөс эхлэн вакцин тарьж эхлэхээр бэлтгэлээ хангажээ. Дvvргийн Эрvvл мэндийн нэгдлийн эмч нарт тусгай сургалт явуулж, вакцин хэрхэн тарих, ямар хvvхдэд хийх заавар зөвлөмжийг өгсөн байна. Тус сургуулийн хvvхдvvдэд вакцин хийхийн тулд эцэг, эхээс нь зөвшөөрөл авч байгаа юм байна. Вакцин тарьсаны дараа бага зэрэг нус гарах, толгой өвдөх зэрэг сөрөг урвал vзvvлж болох тул халуурч байгаа ханиад хvрчихсэн хvvхдvvдэд хийхгvй аж. Тиймээс эцэг эхчvvд хvvхдvvдийн биеийн байдлыг харж боломжтой бол өөрийн биеэр дагуулж ирээд вакцин тариулахыг анхааруулж байна.
Нийслэлийн таймс