Array ( )
| Хүмүүс: |
| Компани: |

"Номин талст" хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн цагдаагийн албан хаагчийн эрүүг өшиглөж хугалсан гэсэн хэргээр өнгөрсөн аравдугаар сарын 28-нд Баянзүрх дүүргийн шүүх дээр хэрэг нь таслагдсан. Шүүх хурлаар дуучин Т.Дэлгэрмөрөн болон түүний найз Б.Батзориг нарт нэг жилийн хугацаатай тэнсэн харгалзах ял оноосон юм. Харин энэ хэргийн зүйлчлэл тохироогүй гэж Баянзүрх дүүргийн прокурорын газраас үзэж буй аж. Т.Дэлгэрмөрөн эрүүгийн хуулийн 96,230 дугаар зүйлд заасан "Төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж байхад нь эсэргүүцэж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан" гэдэг үндэслэлээр ял төлөвлөсөн юм. Харин тус дүүргийн шүүх ялын зүйлчлэлийг өөрчлөн эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт заасан "нийгмийн хэв журам хамгаалах үүргээ биелүүлж байгаа цагдаагийн ажилтныг эсэргүүцэн танхайрсан" гэсэн үндэслэлээр дээрх шийтгэлийг ноогдуулсан. Дуучин Т.Дэлгэрмөрөн өмнө нь дуучин Амай буюу Х.Золбаярыг зодож тархинд нь хүнд гэмтэл учруулсан хэргээр эрүү үүсгэгдэж байсан ч өршөөлд хамрагдах хуулиар хэрэгсэхгүй болгож байсан. Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор дуучин Т.Дэлгэрмөрөн, иргэн Б.Батзориг нар давтан үйлдлээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулж, дуучин Х.Золбаярыг тархинд гэмтэл учруулан хараагийг нь муутгасан, төрийн албан хаагчийг эсэргүүцэн цагдаагийн ажилтны эрүүг хугалсан гэсэн үндэслэлээр 5-7 жилийн хоригдох ялаар шийтгүүлэх ёстой гэж үзэж буй аж
Нийслэл таймс