Array ( )
| Хүмүүс: |
| Компани: |

Гоёл наадмын гол сюрприз 11 дэх топ моделийн эрхэм хүндэт алдар 25хан настай ч арван хэдэн жилийн арвин их туршлага бүхий загвар өмсөгч Ч.Уранбилэгт ирлээ. Гайхалтай нь арван хоёр жилийн өмнө Үнсгэлжин наадмаас “Ирээдүйн топ модель”-оор тодорч байсан бяцхан Урнаагийн хүндэт шагнал ийнхүү биелэлээ олсон юм.“Miss mongolia-2006”-ийн Фото мисс, “Miss global city” тэмцээний Дорнын мисс, 2006 оны Гоёл наадмын тэргүүн дэд байрын өргөмжлөлт түүнийг энэ шагналын зүй ёсны эзэн гэж ард түмэн ч, загварыхан ч хүлээн зөвшөөрч байгаа. Хэдийгээр түүний өрсөлдөгч алдарт дуулианы эзэн болсон, Азийн хатан хаан байсан ч Дорнын мисс маань шийр заан топын сүрийг үзүүлжээ. Нас залуу ч загварыхан дундаа нэр нөлөөтэй тэрээр боловсрол, хүмүүжил яггүй гэгддэг юм билээ. Хэзээ ч билээ ойрын ирээдүйн зорилгоо тодорхойлохдоо Барилгын компанийн захирал болно гэж байсан удаатай. Тун удахгүй отгон топ маань бизнесийн салбарт тэр дундаа бүсгүй хүн тэр бүр сонирхоод байдаггүй барилгын салбарт хөл тавих нь дээ.