Array ( )
| Хүмүүс: |
| Компани: |

“Казино” Байгалийн хvv Тэмvvжинтэй нэг хэсэг амьдралаа холбож, тvvний хvчээр уран бvтээлийнхээ ихэнх хувийг туурвин нэрд гарч амжсан дуучин сэрчмаа өнгөрсөн жилээс Хятадад уран бvтээлээ туурвих болсон билээ.
Хятадын компанитай нэлээд их мөнгөн дvнгээр яригдах гэрээ хийсэн тэрээр урд хөршид амьдрах болсоноо ч сэтгvvлчдээс нуугаагvй. Харин өдийг хvртэл тvvний тухай "Өвөрмонголын тэрбумтантай янаг амрагийн холбоотой болсон" гэх яриа таавар төдий байсан билээ. Тэгвэл Сэрчмаа ирэх нэгдvгээр сарын нэгэнд урд хөршид хуримлах гэнэ. Мэдээж мөнгөө тоолж мэдэхээ байсан эртэй хийх тvvний хурим нэг хэсэгтээ монголчуудын дунд яригдах биз. Сэрчмаатай хуримлах гэж байгаа баян өвөрмонгол эр анхандаа авъяаслаг дуучныг "арай хөгшин" хэмээн голонгуй хандаж, "Хөөрхөн дэлхий"-гийн Ануд хамтран ажиллах санал тавьсан ч өнөөх нь хvлээн аваагvй. Ингээд лам олдохгvй бол буцахдаа зална гэгчийн vлгэрээр тологдсон хvvхэн"-ээ авааль эхнэрээ болгохоор шийдсэн бололтой.
Ямартаа ч Монголын царайлаг дуучдын нэгийг өвөртөө хийх гэсэн өвөрлөгч эрийн хvсэл биелжээ. Өвөрмонгол эрийг төлөөлж, Монголд ирэхээрээ "Хуанлу", "Өвөрмонгол" рестораныхантай тvншлэн, тэр хавиар бvсгvйчvvдтэй уулзаж, хамтран ажиллах санал ярьж явсан Дайчин хэмээх залуу одоо ч Монголд бий. Шинэ оны эхний өдөр болох нvсэр хуримандаа дуучин бvсгvй Монголын нэр нөлөө бvхий хvмvvсийг урин залж бядаа гайхуулах гэсэн боловч эхнээсээ татгалзсан хариу сонсч урам нь хугарч байгаа сурагтай. Нэгэн цагт Сэрчмааг "зуу зуу" хэмээн өхөөрдөж явсан Ангирмаа хатагтай, поп Сараа нар хуримын урилга аваад шууд татгалзсан хариулт өгчээ.
Эх сурвалж: ТЭРГYYН