Array ( )
| Хүмүүс: |
| Компани: |
.jpg)
Гахайн ханиадны балгаар нэгнээсээ асар хол зайтай хийдэг урлагийн ододын маань тайлангууд зэрэгцэн давхцаад ааг амьсгаагүй тэвдүүлж байх шиг байна. Ялангуяа дуучин Сарантуяагийн орос дууны тоглолт эрос Ариунаагийн бүтэн хоёр гурван жил хичээж бэлдсэн 50 мянган төгрөгний үнэтэй тайлан тоглолттой зэрэгцдэг нь юу вэ дээ. За энэ ч яахав. Хамгийн гол нь сүүлийн үед хоёр дуучин маань эстрад поп урлагийн тайзан дээр нэр алдраа өрсөлдүүлэхээс гадна өөрсдийн янаг хайртай амрагуудыг монголын хамгийн сэтгэл секси залуусаар тодруулан өрсөлдүүлээд байгаа юм шиг сэтгэгдэл төрөх болов.Учир нь хэрийн юманд сэтгэл үймрэхгүй болсон гэж өөийгөө тунхаглаад байсан зууны манлай дуучин Сарантуяа маань саяхан нэг сэтгүүлд ярилцлаг өгөхдөө "Би тэр залууг бодохоор л өөрийн эрхгүй дотроос нэг зүйл огшоод ирдэг. Тэр хүнд хайртай болохоор мартаж чадахгүй" хэмээн хаттай сэтгэлийн ховор нулимсаа хацар дээгүүрээ бөмбөрүүлэн урсгаж "Тэр агуу хайрыг өөр нэг агуу хайр л дарж чадна" хэмээн тунхагласан нь охины нь аав болох хэний ч үл мэдэх Отгон-Очир хэмээх аймгийн төвийн бизнесмэн залууг жинхэнэ секси ханхүү болгон өргөмжилж орхих шиг болов. Эндээс дуучин Сарантуяа маань ямар ч байсан дуучин Ариунаагаас хэдэн хувь илүү гал халуун дурлалтай учирсанаа харуулж чадсан гэж болно. Уран бүтээлч хүн жинхэнэ гал халуунаар дурлаж байж л часхийсэн бүтээл төрүүлдэг гэдэг.
Гэхдээ дуучин Ариунаа ч гэсэн авааль нөхөр Буяндоржийгоо авилгалын хэрэгт орооцолдоод байхад нь хөлсөө урсгаад л шүүх прокурын хаалга татан эр нөхртөө хичнээн үнэнч хайртай болохоо харуулаад авсан билээ. Эрос дуучны нөхөр Буяндоржийг ч гэсэн дуучин Сарантуяагийн бодолд огшиж, үг ярианд нь үргэлж хавчуулагдан халуун нулимсыг нь баруулаад байгаа бизнесмэн залуу Отгон-Очироос дутахааргүй гал халуун янаг эр гэдгийг уншигчид мэдэх билээ. Ялангуяа "Цэн" трейдийн захирал Эрдэнэбат гэгч нөхөр хэдэн жилийн өмнө "Ардын толь" сонинд дуучин Ариунаагийн нөхөр Буяндоржийг өчнөөн олон хүүхнүүдтэй явалддаг, 200 гаруй охид хүүхнүүдтэй янаг амрагийн хэлхээ холбоотой хэмээн барин тавин ярьж жинхэнэ Дон Жуан эр болохыг нь нотолж орхисон билээ. Хэдий тийм боловч дуучин Ариунаа нөхөртөө хайртай гэдгээ тунхагласаар яваа юм. Эндээс Монголын эстрад урлагийн манлай болсон хоёр дуучин бүсгүй маань хоёулаа гал халуун хайрандаа шатаж яваа төдийгүй Монголдоо ховорхон янаг эрчүүдтэй учирсанаа нуухгүй байгаа нь харагдана. Харин хоёр дуучны үзэгч фэнүүд нь Ариунаагийн Буяндорж, Сарантуяагийн Отгон-Очир хоёрын хэн нь илүү гал халуун янаг залуу болохыг тэдний дуулсан дуунуудаас аяндаа харна биз ээ.