Array ( )
| Хүмүүс: |
| Компани: |

Дуучин Т.Ариунаагийн “Нандин учрал” дууны клипэнд тоглодог хөөрхөн бүсгүй, олон улсын мод
ель Б.Батцэцэгийг 59-дэх удаагийн “Дэлхийн мисс” 2009 тэмцээнд оролцогч, бас хоёр жилийн өмнө Ми8-ын ослоор өөд болсон комиссар Д.Батбаатарын ууган охин гэдгийг уншигчид маань санаж байгаа байх. Хоосон хөндий толгойтоогоороо цоллуулдаг загварынханы дунд боловсрол, хүмүүжлээрээ гойд ялгардаг цөөхөн хэдэн бүсгүйчүүдийн нэг. “Аавынхаа хатууг ээжийнхээ сургаалиар зөөллөж өссөн” нь түүнийг бусдаас хүчирхэг болгосон гэх. Ухаалаг, чалварлаг модель хэдий ч эх орноо төлөөлж миссийн тэмцээнд ороход монгол төрхгүй хэмээн шүүмжлүүлдэг тэрээр энэ жил “топ модель мисс” номинацид найдвар тавьж байсан. Харамсалтай нь тун саяхан болж өнгөрсөн гоо сайхны олимпод Бэбэ маань амжилт үзүүлж чадсангүй. Түүний горилж байсан шагналыг Мексикийн гоо бүсгүй хүртсэн байна. Харин 2009 оны дэлхийн миссийн ялагчаар Гибралтарын гоо бүсгүй Кайане Алдорино тодорсон аж. Юутай ч залуу хүн эрч хүчтэй байвал илүү ихийг хийж бүтээх боломж байгаа гэдэгт итгэж байна. Мэдээж түүний хувьд бол Монгол улсаа төлөөлж олон улсын тэмцээнд оролцоно гэдэг өөрөө маш том амжилт биз ээ.
