Array ( )
| Хүмүүс: |
| Компани: |

Үдэш бүр бидний монголчуудыг цэнхэр дэлгэцийн өмнө уян, цэнгээнт бүжгийн гайхамшгийг мэдрүүлж буй “Ододтой бүжиглэе” тв шоу тун удахгүй ялагчдаа тодруулах гэж байна. Хэн, хэрхэн хөдөлмөрлөж ямархуу амжилт үзүүлэв гэдгийг үзэгчид маань дор бүрнээ үнэлж суугаа. Харин дэлгэцийн ард тэдний хэн болох тухай зарим багш нар нь ийнхүү дүгнэж байна. Хүн бүртэй “ижий ахаа” болж явдаг хөөрхөн Б.Хонгор хамгийн зан сайтай одоор тодроод байгаа гэнэ шүү. Түүний элдэв их санаагүй, хүүхдэрхүү, хөөрхөн зантайд багш нар нь тун чиг ам сайтай байна билээ. Тэгвэл хамгийн хөдөлмөрч бүжигчнээр загвар өмсөгч, топ модель Д.Пүрэвсүрэн бараг л өрсөлдөгчгүй тодорч байна. Мэдээж ангийн анд Ууганааг нь эс тооцвол шүү дээ. Ур чадвар, гүйцэтгэл, санаачлага гээд Пүүжээтэй энэ дүйцэхүйц зүйл түүнд олон. Тэр бас бүжигчин хүнд тохирхуйц хамгийн сайхан биетэй залуу. Тэгвэл хамгийн хойрго залхуу, шинэ техникээс байнга татгалздаг, дураараа оролцогчоор Далантайг нэрлэж байна. Нас намба, бие хааг нь бодоод үзсэн ч түүний дутагдлыг бас өршөөж болмоор. Хамгийн авир муутай бүжигчин коктейлийн сарнай гэвэл та итгэх үү? Ямартай ч багш нар нь түүнийг ингэж дүгнэжээ. Харин үзэгчдийн үнэлэмжээр бол Аюуш үеийнхнээсээ тасарчихаад байгаа Пүүжээгийн хувьд бусад охидоос нь арай дөнгүүр өрсөлдөгч. Тиймээс л түүнийг дэмжих хүмүүс багагүй байгаа дуулдсан шүү.