Array ( )
| Хүмүүс: |
| Компани: |

Зүүн Азийн наадмын жүдо бөхийн тэмцээн 12-нд эхлэнэ. Тэмцээнд оролцох жүдочдын нэрс тодорч Хонконг улсыг маргааш зорих гэж байна. Эрэгтэйчүүдийн 60кг-д Б.Баярмагнай,66кг-д Д.Дөлгөөн, 73кг-д Г.Пүрэвдорж, 81кг-д Г.Түвшинжаргал, 90кг-д Э.Энхбат, -100кг-д Б.Бат-Орших, +100кг-д Н.Түвшинбаяр нар Зүүн Азийн наадмын татамид хүч үзнэ.
Эмэгтэйчүүдийн 48кг-д Б.Бат-Эрдэнэ, 52кг-д Б.Солонго, 57кг-д Б.Нарангэрэл, 63кг-д С.Энхзяаяа, 70кг-д Ц.Наранжаргал, 78кг-д Т.Баасанжав нар зодоглохоор болжээ. Багийн ахлагчаар МЖБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга М.Бөхбат, дасгалжуулагч П.Нямлхагва,шүүгч Д.Энхтүвшин, Д.Баттулга нар багийн бүрэлдэхүүнд багтжээ.
TB9 tv