Array ( ) АРДЧИЛЛЫН МЕДАЛИЙГ УИХ-Д МЭДЭГДЭЛГҮЙ нууцаар хийжээ

АРДЧИЛЛЫН МЕДАЛИЙГ УИХ-Д МЭДЭГДЭЛГҮЙ нууцаар хийжээ
2009/12/09
Share |
Хүмүүс:
Компани:

Ө.Энхтүвшин: Энэ явдлыг Засгийн газрын сүүлчийн алдаа гэж бодъё

Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойг маргааш тэмдэглэнэ. Тэртээ 1989 онд ардчиллын түүхэн үйл хэргийг эхлүүлсэн, үүнд үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүсийг шагнахаар Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн медаль бий болгох тухай УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газар боловсруулж УИХ-д өргөн барьсан юм. Тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор дөнгөж өчигдөр шийдэв. Ойн баяр тэмдэглэх, хүмүүс шагналаа авахад ганцхан хоног үлдсэн байхад Засгийн газар медалийн тоо, загвар болон түүнд шаардагдах хөрөнгийг УИХ-аар хэлэлцүүлж байна. Баяр тэмдэглэх өдөр хаяанд ирчихсэн байхад юун медаль, мөнгө вэ гэсэн асуултыг байнгын хорооны хурлын үеэр сөхөв. Гэтэл Засгийн газар УИХ-д мэдэгдэлгүй ойн медалийг аль хэдийнэ хийлгэжээ. Төрийн дээд одон, медалийг УИХ-аар хэлэлцүүлж баталгаажуулдаг юм.

Засгийн газраар хэлэлцэхдээ нэг медалийг 3600 төгрөгөөр бодож 50 мянган ширхгийг хийхээр болжээ. Мөн медалийн үнэмлэхийг 50 сая төгрөгөөр хэвлэхээр тооцсон байна. Нийт 230 сая төгрөг зарцуулахаар болсон ч Засгийн газар медалийн тоог 30 мянга болгож бууруулжээ.

Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн медаль бусдаас арай өөр. Дөрвөн зүг найман зовхисыг бэ-лэгдсэн сарвагар хэлбэртэй, дээр нь XIII зууны үеийн баатруудын бамбай дээрх хамгаалалтын хээ, мөн цагаан морь, 20-ын тоог дүрсэлсэн гэнэ. Мөнх хөх тэнгэрийг бэлэгдэн цэнхэр дэвсгэртэй байх аж.

Засгийн газар дур мэдэж 230 сая төгрөгөөр ойн медаль хийлгэснээ ингэж тайлбарлав. Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга “Цаг хугацааны хувьд тийм зүйл болчихсон юм. Медаль хийлгэхэд дор хаяж хоёр долоо хоног хэрэгтэй. Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн медалийг цаг хожихын тулд урьдчилаад хийж эхэлье гэж Засгийн газрын ажлын хэсгийнхэн шийдсэн” гэв. Харин Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар “Хоёр долоо хоногийн өмнө Ерөнхийлөгч зарлиг гаргаж арванхоёрдугаар сарын 10-нд Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойг тэмдэглэхээр бол-сон. Цаг хугацаа алдсан бол уучлалт хүсье” гэв.

УИХ-ын гишүүн Э.Мөн-Очир нэгэнт цаг хугацаанд амжиж тогтоолын төслийг хэлэлцэхэд хүндрэл-тэй тул гурвадугаар сарын 1-нд эх орончдын өдөртэй хамт тэмдэглэх санал гаргав. Мөн Ж.Сүхбаатар гишүүн “Ардчиллын үйл хэрэгт зөвхөн АН, тус намд харъяалагддаг хөдөлгөөнийхнийг оролцсон гэж ялгаж шагнаж болохгүй. Бүх хүн зүрх сэтгэлээрээ оролцсон” гээд нийт ард түмний төлөөллийг шагнах саналтай байв. Мөн Д.Лүндээжанцан “Ардчиллын 20 жилийн ой бол нийтлэг баяр” гэж хэллээ. Ойн медалийг бий болгох эсэхийг  УИХ-д өргөн барилгүй хийлгэснийг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ө.Энхтүвшин эсэргүүцлээ. Тэрээр “Эвслээ гэхэд арай ч ингэж эвсэж болохгүй. 30 мянган медаль хийлгэчихээд шийдэж өгнө үү гэж  УИХ-д оруулж ирсэн нь буруу. Засгийн газар сүүлчийн удаа алдсан гэж бодъё. Дахиж ингэхгүй байлгүй. Нэгэнт цаг хугацаа тулсан болохоор УИХ шийдвэрээ гаргах байх. Халхын голын байлдааны ялалтын 70 жилийн ойн медалийг хийхдээ бид удаан хугацаанд ярьж шийдсэн шүү дээ”  гэв.

Энэ бүхний эцэст байнгын хорооны гишүүд тогтоолын төслийг дэмжлээ. Цаашид УИХ-аар хэлэлцэх эсэхийг шийднэ. Дахиж байнгын хороогоор хэлэлцэж УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар батлах юм. Ойн медалиар шагнуулах хүмүүс маргааш шагналаа авах учраас өнөөдөртөө амжуулж батлах шаардлагатай юм

Сэтгэгдэл
Hulgai sanaatai jumiig hiih jum daa
2011-08-12 14:46:00
Monx-Ochir gej xulgaich yu geed baina aa.
2011-08-12 14:46:00
mongolchuudaa 2n hoorond bogsoo uhaltsaj uuh ch bish bulchihai bish awch ch bolhgui haij ch bolghui buurunhi bhar tsus ursgawal deer um bishoo /uhelees aij bish uheliig ailgaj amidaraach/
2011-08-12 14:46:00
30 myangan hun tegeed ene temdegiig ardchillig bii bgoson gej awah yumu?yoyotoi yum be yasan,tegeed bas eniigee temdeglej bn gej saihan uuj idej hemh zodoldoh bh daa
2011-08-12 14:46:00
hariuzlaga tootsmoor yumaa, yu we ene tumruur yugaa hiihin, hun bugd huuli jurmaa murduud yawhad henees ch iluu ardchilagchid.yasan ih mungutei yum be bayarlaj tsengeh, uur yumand zartsuulah heregtei shd, hudlaa buun show hiih gej tuswiin mungu salhind hiisgeh yumdaa nowshnuud
2011-08-12 14:46:00
arai ch deeeeeeeeeeeeeeeee. uih -iig er toohgui bn doo
2011-08-12 14:46:00
uursduu huulia sahihgui uuchlaarai geed suugaad bhaar yah um be.
2011-08-12 14:46:00
munhocirin zuv 1 hoyor hun shahaj hiyj bolohguy nuhatstay uzeh shaardlagatay baysan yum
2011-08-12 14:46:00
МОНГОЛЫН БҮХ ТАГНУУЛЧИДАД ХҮРГЭХ СОНОРДУУЛГА Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үндэс тулгуур болсон Тагнуулын байгууллага руу Ардчилсан намын “Өшөө” авагчид нэвтрэн орж МАХН-ын нэр нөлөөтэй албан тушаалтнуудын эсрэг харгислал, яргалалыг хуулийн дагуу явуулахаар зэхэж байна. Энэ үйл ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нь Үндэсний аюулгүй байдлын ажлын албаны дарга буюу тагнуулын байгууллагын эсрэг үйл ажиллагаа явуулагч Хурц гэгчээр энэ бүхнийг зохион байгуулуулахаар энэхүү ажлыг гүйцэтүүлж байна. МАХН-ын идэвхтэн гишүүд ээ, АН-ын шударга иргэдээ !!! Та бүгд бид энэ бүгдийг анхааран соёрхвол шударга ёсонд өчүүхэн ч гэсэн нийцэх хувь нэмэр оруулах буй заа. Авилгал хээл хахуулийр ариун цагаан сэтгэл надин бүхнээ буртагласан улс төрч гэх этгээдүүд Монгол Улсыг ёроолд нь хүрэшгүй, харанхуй хар ангалд түлхэж байна. Бид улс төрчдийн увайгүй, балмад танхайрлыг илчлэж таслан зогсоох болно. Ард иргэдийн үзэл бодол, итгэл үнэмшлээр “Төрийн худалдаачид” бидний мөн чанарыг худалдахаар Тагнуулын байгууллагаар тоглож эхэлээ. МАХН, АН хоёрын нэрийг уландаа гишгэж халхалагдсан наймаачидад үндэсний эрх ашиг, Монголоо гэсэн хүсэл тэмүүлэл, ариун надин шүтээн гэж өчүүхэн ч үгүй билээ. Ард иргэдээ Тагнуулын байгуулага нь МАХН, АН хоёрын нэг нэгнээ яллах тоглоомны хэрэгсэл гэж үү? Туурга тусгаар Их Монгол улсын бүх тагнуулчидаа бидэнд “Иргэний зориг” гэж байна уу Та нар яагаад дуугүй сууна вэ? Бид энэ бүгдийн эсрэг тэмцэхийг уриалж байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга Хурц, Ц.Элбэгдорж хоёрын бусармаг энэ үйл явдлын далд үйл ажиллагааны золионд олон намын гишүүд албан тушаалтнууд их яргалалын машинд хэрчигдэх болно гэдэгт АРД ТҮМЭН БИД ухааран сэнхрэх цаг нэгэнт болжээ. АРД ИРГЭДЭЭ МОНГОЛЫН ТАГНУУЛЧИДАА “Нам” гэх ард иргэдийн нэгдмэл итгэл үнэмшлийн далбаа, халхавчан доор төрийн “ЖООМ” нууд цатгалдан үржиж байгааг ЗОГСООЦГООЁ. !!! adasa
2011-08-12 14:46:00
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.