Array ( [0] => Array ( [0] => 169 [id] => 169 [1] => 1 [parent_id] => 1 [2] => Баяр Санж [name] => Баяр Санж [3] => Улс төрч [brief] => Улс төрч [4] => 6 [type] => 6 [5] => old/IMG_9190jij.jpg [image1] => old/IMG_9190jij.jpg [6] => old/IMG_9190jij.jpg [image2] => old/IMG_9190jij.jpg [7] =>

Монгол улсын ерөнхий сайд асан

[desc] =>

Монгол улсын ерөнхий сайд асан

[8] => 0 [block] => 0 [9] => 2008-05-07 05:17:09 [sort] => 2008-05-07 05:17:09 ) ) ДОЛДУГААР САРЫН 1-НД ЮУ БОЛСОН

ДОЛДУГААР САРЫН 1-НД ЮУ БОЛСОН
2009/12/03
Share |
Хүмүүс: Баяр Санж | 
Компани:

Шударга, үнэнийг нэхсэн иргэдийнхээ өмнө монголын төр хэдий болтол худал ярьж,  хулчийх нь то-дорхойгүй хэвээр байна. Эрх баригчид ээлжит жүжгээ “Долдугаар сарын-1 ба Хүний эрх” сонсгол гэж нэр-лэн саарал ордонд нээлттэй зохион байгууллаа. 2008 оны долдугаар сарын 1-нээс өнөөдрийг хүртэл жил дөрвөн сарын хугацаа өнгөрсөн ч   өнөөдөр  л арайхийн  өргөн бүрэлдэхүүнтэй хуралдсан  болохоор нааштай алхам гэж хэлж болох юм. Гэсэн ч  С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн нэгэн адил өдөр, хоног алгасах тусам хэргийн баримт, материал, эх сурвалжууд  бүдгэрсээр байна.

Цаад эзэд нь цагдаа, иргэдийнхээ хооронд   яс хаяж уралцуулчихаад хөшигний ард хөзөр тоглож суугаа юм. Тухайлбал, өчигдрийн сонсголд  тухайн үед АН-ыг удирдан  жагсаал, цуглааныг уриалж  ард түмэнд хандан үг хэлж байсан Ц.Элбэгдоржийн тайлбарыг сонсох учиртай биш үү.  Намынхаа байрнаас гарч ирээд үгээ хэлэхийг шаардсаар байтал арынхаа хаалгаар бултаж  зугтсанаар хэрэг явдлыг хүндрүүлсэн МАХН-ын дарга, тухайн үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан  С.Баярыг  яагаад оролцуулсангүй вэ.  Гол дүрийн жүжигчин гэдэг шиг жагсаал, цуглааны тэргүүн ээлжинд явсан   Иргэний хөдөлгөөний удирдагч  Ж.Батзандан,  О.Магнай, Ногоон намын дарга Д.Энхбат, БНН-ын дарга Б.Жаргалсайхан тэднийг дэмжин уриалсан Ц.Монгол нарыг дуудаж авчраад  болсон явдлыг яриулж яагаад болоогүй юм бэ.

Энх цагт эх орондоо буудуулж нас барсан иргэдийн ар гэр, зодуулж тахир дутуу болсон төрийн цагдаа нар, эд материалын хохирол амссан эгэл олны үг, үйл явдлын жинхэнэ гэрчүүдийн үгийг яагаад сонссонгүй вэ. Долдугаар сарын 1-ний шөнө цагдаагийн бие бүрэлдэхүүнийг удирдлагаар хангах үүрэг хүлээсэн   хүн бол Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ч.Амарболд. Гэтэл учир битүүлэг байдлаар сонсголд ирсэнгүй. Эргүүл, хамгаалалтын газрын дарга Ш.Батсүх, Нийслэлийн цагдаагийн газрын дарга Л.Зориг нарыг яагаад оролцуулсангүй вэ. Үйл явдлын халуун цэгт амь насаараа дэнчин тавин сурвалжлага хийсэн, хуурцаг, гэрэл зургийн хальсандаа олон арван баримтыг хадгалсан сэтгүүлчдээс үзсэн, харсныг нь асууж яагаад болохгүй гэж. Сайтуудад хэн цэвэрлэгээ хийсэн юм бэ. Тэнд саяхныг хүртэл хадгалагдаж байсан дүрс бичлэгүүд, долдугаар сарын 1-ний хэрэг явдалтай холбоотой мэ-дээллүүд хаачив.  Буудуулсан иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлж, гэрч болсныхоо төлөө  ажлаасаа халагдсан   эмч нар хаана явна. Тэд ч бас үгээ хэлэх учиртай. Энэ бүхнийг  хэн  нуун  далдалж, улмаар замхруулж орхив оо.  Нөхцөл байдал, үйл явдлын өрнөл урт гар, урт чихтэй цаад эзэд бүхнийг амжуулчихаж гэж  хэлээд байгаа юм биш үү.

ХАМТАРСАН ХАЛХАВЧ

Хамтарсан Засгийн газрыг  хэвээр нь авч үлдэхийг намын нөхдөөсөө үнэн голоосоо гуйж, захисан хатуу захиас  МАХН-ын дарга С.Баярынх. Таван алтан амь-таван сайдын суудлаар наймаалцсан хамтарсан Засгийн газар бол олон эрх ашгийн халхавч.   Шуудхан хэлэхэд долдугаар сарын 1-ний үйл явдал, түүнээс үүдсэн хохирол, хариуцлагыг  хүлээж дээлээ нөмрөх ёстой гол  гэм буруутан МАХН-д ч, АН-д ч  бий. Өөрсдөдөө хамаатай энэ хэргийг нуун дарагдуулж  хариуцлагыг зувчуулах үүрэгтэйгээр хамтарсан Засгийн газрыг байгуулсан. Хэрэг илрэх, гэм буруутанд хариуцлага тооцох боломж хязгаарлагдсан.

2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Ц.Элбэгдорж  гарч ирэнгүүтээ   Өршөөлийн хууль санаачилсныг засагт хамтарсан хоёр намын гишүүд олонхиороо гар өргөн баталснаар долдугаар сарын 1-ний үймээний хэргийн  гол гэм буруутнуудыг хавтгайд нь хамруулав.

Тухайлбал, Эрүүл нийгэм иргэний хөдөлгөөний тэргүүн О.Магнай,

Ж.Батзандан, БНН-ын дарга Б.Жаргалсайхан нарыг  сэжигтнээр татан Ганц худагт хорьж, мөрдөн шалгасан дүр үзүүлээд батлан даалтанд гаргаснаас хойш Өршөөлийн хуульд хамруулан хэрэгсэхгүй болгосон. Цаад эздээс өгсөн үүрэг, чиглэл цагдаа, иргэдийг хооронд нь уралцуулах, хурцлах, ялсан талд нь алга таших сценариар явагдаж буй. Тиймээс  Эргүүл хамгаалалтын 801 дүгээр ангийн захирагч Ш.Батсүх, Нийслэлийн цагдаагийн газрын дарга Л.Зориг, Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч  асан  Ч.Амарболд нарыг мөрдөн байцаалтад зориуд удааж, хугацаа хожихыг эрмэлзэж байна. Бидний олж мэдсэнээр тэднийг мөрдөн шалгаж дуусаагүй ирэх оны эхээр эцэслэн шийдвэрлэх мэдээлэл байгаа юм. Иргэд үр хүүхдийнхээ амийг нэхэж, үнэнийг олох гэж өлсгөлөн, суулт, жагсаал тэмцэл хийж байна.

Гэвч үнэнийг хааж нуусан  хамтарсан эрх ашгийн эсрэг  тэмцэх бус зөвхөн цагдаатай л уралцахаас хэтрэхгүй байгаа тул долдугаар сарын 1-ний үймээний хэрэг шударгаар эцэслэн  шийдэгдэх  боломж хомс байгаа юм.  

МАХН-ЫН ШИНЭ БАЙР ХЭДХЭН ТЭРБУМААР БОСНО, ХАРИН ХОХИРОГЧДЫН АМЬ НАСЫГ ЯМАР Ч ҮНЭЭР ТӨЛЖ ЧАДАХГҮЙ

МАХН-ны байр шатсаныг “Молотовый коктейль” ажиллагаа  хэмээн ажиглагчид дүгнэдэг. Галдан шатаахад зориуд бэлтгэж, компьютерүүдийнхээ хард дискийг урьдчилаад авчихсан, зөөх зүйлээ ч хэдийнэ амжуулсан байсан гэсэн мэдээлэл тухайн үед  гарч байв. Гэсэн ч одоо шинэ  байрныхаа шавыг тавьж, санхүүжилтэд зориулан олон сая төгрөгийг  улсын төсөвт суулгуулсан.  МАХН ч яахав хэдхэн арван тэрбумаар шинэ байртай болчихно. Лав л хуучнаас илүү орчин үеийн хэв загвартай, бас олон давхар, өрөө тасалгаа нь ч уужим саруул  байх юм гэсэн. Гэмтэж бэртсэн,  хар залуугаараа хөдөлмөрийн чадвараа алдсан олон арван цагдаа, амь насаа алдсан таван иргэн, тэдний гэр бүлийнхний хохирлыг хэн, ямар үнээр барагдуулах вэ. Хэчнээн тэрбумыг цацсан ч алагдсан амь, эмтэрсэн зүрх, шархалсан сэтгэл бүтэн болохгүй.

1.   Долдугаар сарын 1-ний үймээнийг хэн өдөөн турхирсан бэ. Үймээнд оролцсон иргэний хөдөлгөөнүүд, тэдний удирдагчид уу. Ялагдсандаа шаралхсан АН-ын дарга Ц.Элбэгдорж уу. Эсвэл үнэхээр сонгууль луйвардаж, өрөвдүүлж оноо авах гэсэн МАХН-ын дарга, тухайн үед Ерөнхий сайд байсан С.Баяр уу. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн  Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр хэлснээр Ногоон намын дарга Д.Энхбат уу?

2 .  2008 оны долдугаар сарын 1-ний үдэш 1000 гаруй цагдаагийн хүчийг
МАХН-ын байрнаас яагаад эргүүлэн татсан бэ?

3.  Таван иргэнийг буудах  тушаалыг хэн өгсөн бэ?

4.  Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд МАХН-ын дарга, тухайн үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр “Төр иргэд рүүгээ буу шагайсан бол хариуцлагаа хүлээхэд бэлэн” гэж хэлсэн. Өнөөдөр чулуу шидсэн хүмүүсийг олж тогтоон хариуцлага тооцсон. Харин хүн буудсан гэмт этгээдүүдийг яагаад олохгүй байгаа юм бэ?

5.  Буудуулсан иргэдэд эмнэлэгийн тусламж үзүүлсэн эмч нарыг ямар үндэслэлээр ажлаас нь халсан бэ? 

6.  Иргэдийг хөөж буудсан этгээдүүд хар жийп хөлөглөсөн байсныг хохирогчид хэлдэг. Хар жийпнүүд хэнийх вэ?

7.  МАХН-ын  байрны орчим шатсан машины эзэд хэн бэ?

8.  Шуудай, шуудайгаар чулуу, авдар авдраар архи хэн зөөсөн бэ. Чулуу ачсан    цагаан машин хэнийх вэ?

9.  Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс УИХ-ын ажлын хэсэг байгуулж, улс төрийн үнэлэлт, дүгнэлт өгөх үүрэг өгсөн. Нэг сар нь  яагаад жил дөрвөн сар болон   сунжирч, ажил удаашрав?

10.  Хоёр намын зүгээс долдугаар сарын 1-ний  үйл явдалд улс төрийн үнэлэлт, дүгнэлт өгөх боломж байна уу?

Сэтгэгдэл
UIMEENIIG DARAH BOLOMJ BAISANUU BAISAN ASHIGLAAGUI!!! ASHIGLAAGUI GEHEESEE ILUU ZOHIOMOL JUJIGLELD HURGESEN IRGED HOHIRSON
2011-08-12 14:46:00
ezniigni olj ydaad bh yu bsiinbee tr buud gj tushaal ogsn hun oldtsn l bga shte hudlaa oloogui tsarailaad jujigteed bhiin eoe yaj amidrana da bayr enhbayr 2g oopsdiigni buud
2011-08-12 14:46:00
UIMEENIIG UDUUGCHID GOL BURUUTAI TSAAZLAH YOSTOI SHDE UG N! HEN BURUUTAI WE GEWEL MEDEEJ UIMEEN UDUUGCH NAR! HAANA CH ALI CH ULSAD IJILHEN SHDE! TEMUUJIN ALIALAGCH PSDA BN DAA
2011-08-12 14:46:00
Энэ үйл явдалд Төр буруутай,МАХН,АН төр барьж байгаагийн хувьд 2-улаа буруутай,шударга төр байсан бол хэний хэнбугай нь ч дуудсан хэн ч жагсаал цуглаанд очихгүй байсан,өөрсдөөсөө буруугаа хайх хэрэгтэй,энд оролцсон нэг ч иргэний буруу байхгүй,увайгүй төртэй улсын ард түмэн ийм л болсон байна гэдэг нь харагдсан,эднийг өршөөсөн нь зөв,МАХН шинэ байртай болох сайхан боломж бий болж дээ,ичмээр юмаа
2011-08-12 14:46:00
7-р сарын 1-нд болсон үйл явдал хүний эрхийн тухай хурал дээр Нийслэлийн цагдаагийн дарга асан Очирхуяг овогтой Зоригт яагаад ирээгүй юм бэ? Тухайн үймээнд бууддах тушаал-г хэрэгжүүлж байсан хүн чинь О.Зоригт биз дээ.
2011-08-12 14:46:00
өлсгөлөн ард түмэн ходоод нь хоосон архи уухад ухаанаа алдана бид бүгдээрээ тасарч үзсэн маргааш нь юу болсноо мэдэхгүй тохиолдол хүн бүхэнд л байдаг ,яг л ийм болсон байна гэж ойлгож байгаа,сонгууль шударга бус явагддаг болсныг хүн бүхэн мэднэ,үүнийг эсэргүүцсэний төлөө,цагдаа,Шүүх нь МАХН-д үйлчилдэг нь монгол улсад намын хараат төр байгааг баталж байна,гол нь шударга ёс алдагдсаны нэг баримт энэ,Нямдорж мэтийн авилгачид хүний толгойн дээрх хялгасыг харахаар өөрийн толгойн дээрх бутаа хар даа
2011-08-12 14:46:00
MUU PIZDA NAR MONGOLIIN MINI UR SADIIG NEG BOL ULSGUUD NUGUU BOL BUUDAJ HOROOGOOD DUUSGACHIH YUM BAINA DOO. MUU PESIISEN HUVALZNUUD GENETIIN UHELD DAIRUULJ MONGOLIIN TURIIG TSEVERSHUULEESEE.
2011-08-12 14:46:00
ene tsagaan malgaitai zurag xen be tsagdaa yu eswel ontsgoi yu aluurchin shig tsaraitai amitan bn
2011-08-12 14:46:00
Er ni Nymdorj oliij huul ruu orson tsagaas huul bolon busad gazart h uul bdag gedgiig medehee bolison yagaad ter gewel ter hun ooroo hulgaich hudalch hahuuliin uurhai shunaliin dewiig ni meddeg uchir...huuliig guil bolgoson guilgachin owgon gazar shoroo chamd hamd hatuudana udmaaraa naad mongondoo hahaj uhetsgeen dee.huul zawharuulsan shees
2011-08-12 14:46:00
teneg elbegdorjiin hiisen ajil bizde.shudargaar hiisen hergee huleemeer yum
2011-08-12 14:46:00
eme heregt N.Enhbayr S,Bayr Nyamdorj Amarbold nar songuul.n horoonii Battulga nar buruutai tvmend todorhoi shvvdee aluurchid luivarchid
2011-08-12 14:46:00
Ýíý íèéòëýë ìàø ¿íýí çºâ, áîäèòîé áºãººä ñýòãýëèéí õººð뺺ð àñóóäàëä õàíäàëã¿é áè÷ñýí áàéíà. ßëàíãóÿà ñ¿¿ëä òàâèñàí 10 àñóóëò áîë ÿàõ àðãàã¿é õàðèóëòèéã íü çààâàë îëîõ ¸ñòîé (ìàãàäã¿é îëñîí áàéñàí ÷ íóóöàëñààð áàéãàà) àñóóëòóóä. Ìèíèé áîäëîîð Í.Ýíõáàÿð, Ì.Ýíõáîëä, Ö.Íÿìäîðæ òýðã¿¿òýé óëñóóä àâèëãàëûí ýçýä, àðä ò¿ìíèéã ÿäóóðóóëàã÷ íýðòýé áîëîâ÷ òýäíèéã òºð áàðüæ áàéõ ¿åä àðàé ÷ èíãýæ àðä ò¿ìýí ð¿¿ àéìøèãòàéãààð áóóäààã¿é (òýäíèéã ìàãòàõ ñàíàà îãò áàéñàíã¿é). Äýýðõè 10 àñóóëòûí õàðèóã äýýð áè÷ñýí÷èëýí, ìýäñýýð áàéæ õººìõèé㺺 çóóñààð áàéäëûã ìàø õóðö áàéäàëä îðóóëæ àðûí õààëãààð çóãàòñàí, òóõàéí ¿åä Çàñãèéí ýðõèéã áàðüæ áàéñàí, ÌÀÕÍ-ûí äàðãà àñàí Ñ.Áàÿðààñ õàìãèéí ò¿ð¿¿íä "õàðèóëò"-ûã àâàõ õýðýãòýé. Öààøëààä áóóäàõ òóøààëûã ºãñºí íü òîâîîñ òîäîðõîé ÕÇÄÕß-íû ñàéä àñàí Ö.̺íõ-îðãèëîîñ àñóóõ õýðýãòýé. Ìºí ºäºð àðä ò¿ìíèéã òóðõèð÷ áàéñàí Ö.Ýëáýãäîðæ, Á.Æàðãàëñàéõàí, Î.Ìàãíàé íàðààñ ÷ "õàðèóëò"-ûã àâàõ ¸ñòîé. Ýíý ìýò÷èëýí Ìîíãîë Óëñûí ò¿¿õýíä õàð ìºðºº ¿ëäýýñýí 7-ð ñàðûí 1-íèé ¿éë ÿâäëûí òàëààð ºøºº îëîí ¿íýí íèéòëýë áè÷ýýñýé, àðä ò¿ìýí ÷ ýíý ºäðèéã á¿¿ ìàðòààñàé!
2011-08-12 14:46:00
dahiad shataa
2011-08-12 14:46:00
AIMSHGIIN BANZAL!
2011-08-12 14:46:00
Yaagaad ter uimeniig anhnaasan humuusd buruu uguhgui bgaan. Zarim humuus bas yu bolsoniig sain medehgui baij iim yum bichij uldeeh ni zohisgui bh.Medeej uimeen degdeegchid, turiin zarim undurluguud, bas irged oorsdoo buruutai shdee
2011-08-12 14:46:00
uhsnee hiij tend demiirch yavtsgaasan yum.etsest ni oorsdiigoo hohirooj bga bizdee.ter bairiig shataalaa geed yahiin.ergeed bur l bidnii tatvar tolson mongoor ulam l saijiraad l bosood irne shdee.harin hunii ami yagaad ch bosohgui shdee.yah gej ter demii tsuglaand ni ochdog bna aa
2011-08-12 14:46:00
7 ñàðûí ¿éë õýðãèéã çºâ ãýæ ¿çýæ áàéãàà
2011-08-12 14:46:00
ЭНЭ ТӨРӨД ХУУЛЬ БУСААР ШУРГАЛСАН ЛУЙВАРЧАДЫН ӨДӨӨЖ ДЭГДЭЭСЭН АЖИЛ БАЯР ХИЙЖ ЦЭЦЭГ ХУНДАГ ХОЁРООР ИХЛҮҮСЭН БАЯР ГЭДЭГ ХҮН ЭЗЭН БОЛОХ БИШҮҮ ЛУЙВАРЧАД ТӨРИЙН НЭРЭЭР МӨНГОЛ ХҮНИЙ ӨӨРИЙН ЭРЭХ АШГИЙН ЗОЛООС БОЛГОЖ БАЙНА ЖЭШЭЭ НЬ 7САРЫН 1НИЙ ХҮН АМЬЫН ХЭР ХЭЛМЭГДСЭН ЦАГДАЙ НАР ОДОО ЭНЭ ХУРЦ ГЭДЭГ ХҮН БҮГЭД ЛУЙВАРЧАДЫН ЗОЛООС БОЛЖ БАЙНА
2011-08-12 14:46:00
ажалчан малчан алван хаагач цэрэг цагдай нийт иргэд минь эвтэй байж лууварчадын эсрэг нэгдмэл ирэх ашгаа хамгааляа биднийг хоорондоно урцалдуулаж эрэх ашгийхаан золоос болгож байна шүү ухаарах цаг болжээ
2011-08-12 14:46:00
БУРУУТАН ХЭН ВЭ БУРУУТАН ГАРЧ ИРЭХГҮЙ ТЭД ТӨРИЙН ЭРХЭНД ОДОО СУУЖ БАЙГАА ӨӨРИЙГӨӨ ГАРГАЖ ИРЭХГҮЙ ШҮҮ ХЭРГЭЭС МУЛТАРАХЫГ Л БОДОЖ БАЙГАА ЭХБАЯР Л МЭДЭХ БААХ ДАА ХЭЛЭХ ЦАГ БОЛСОНУУ ГЭХЭЭС ОДООГООР ТЭД ТӨРИЙН НЭРЭЭР ЮУЧ ХИЙЖ МЭДНЭ ДЭЭ
2011-08-12 14:46:00
mahn enkhbayar bayar gol buruutan ni chuu dee
2011-08-12 14:46:00
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.