Array ( ) Ц.Мянганбаяр покер тоглож, Б.Наранхүү төрийн ордноор сэлгүүцэж явна

Ц.Мянганбаяр покер тоглож, Б.Наранхүү төрийн ордноор сэлгүүцэж явна
2009/11/24
Share |
Хүмүүс:
Компани:

Өнгөрсөн оны дундуур “Монгол газар” компанийн захирал Ц.Мянганбаяр ба түүний  нөхөд “Зоос” банкнаас  60 орчим тэрбум төгрөг зээлжээ. Гэвч зээлдэгчид авсан өдөр байхад төлөх өдөр байдаг гэдгийг мартсанаас тус банк дампуурлаа. Одоо “Зоос” төрийн мэдлийнх болох нь тодорхой болов. Хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлээ хэрхэн цуглуулах бол, хэдэн арван тэрбумын барьцаанд байгаа “Монгол газар”-ын Олон овоотын уурхайн лицензийг төр авах уу. Зүв зүгээр мөрөөрөө ажиллаж байсан банкны “амыг барьсан” Ц.Мянганбаяртай хэн хариуцлага тооцох вэ. “Зоос”-ыг төр эзэмшилдээ авсны дараа зогсолтгүй эргэх болов уу гэсэн олон асуулт хариу нэхэж байна.

Ц.Мянганбаяр гэдэг хүнийг монголчууд бизнесийн салбарт хүч үзэж яваа нэгэн гэхээсээ илүү өөрөөсөө үе мултарсан охидыг сонирхдог, байсхийгээд л урлаг соёлын залуу хүүхнүүдтэй нэр холбогддог гэдгээр нь мэднэ. Сонин хэвлэлийн хуудас, интернэтийн сайтад Ц.Мянганбаяртай холбоотой арвин мэдээлэл байгаагийн олонх нь түүний хайр дурлалын түүх. Хувь хүний хувьд Ц.Мянганбаярын хэнд дурлах, хэнтэй гэрлэх,  салах нь нийгэмд хамаагүй гэж бодъё. Тэгвэл  “нялх” амрагуудаа Сингапурт зугаацуулж, салсан эхнэр, хүүхдэдээ тансаг байр, сүүлийн үеийн загварын үнэтэй машин ёс мэт худалдан авч өгсний горыг монголын төр, татвар төлөгч, хадгаламж эзэмшигчид яагаад үүрэг ёстой юм бэ.  Мэдээж, тэр их мөнгө тэнгэрээс бууж ирээгүй, Ц.Мянганбаяр хөрөнгөө барьцаалж банкнаас зээлдэг. Зөвхөн “Зоос” банкнаас гэхэд л “Монгол газар” компанийнхаа нэр дээр  60 тэрбум төгрөг зээлсэн бол “Анод” банкны зээлдэгчдийн жагсаалтыг  авсан зээлийнхээ хэмжээгээр тэргүүлж байгаа юм.

Ц.Мянганбаяртай адил банк дампууруулахад багагүй үүрэг гүйцэтгэсэн хүн бол “Мон Уран”-ы захирал Б.Наранхүү. Нэг л их морь ярьсан, уралдуулсан  залуу гэнэтхэн л “Алтжин”-тай дөрөө харшуулан гарч ирээд бийлэгжүү загнасаар Монголын бизнесийн ертөнцөд орж ирсэн. Морины хорхойтон гэхээс илүү газрын наймаачин гэсэн тодотгол түүнийг дагалддаг. Улаанбаатар хотод байршил сайтай, аятайхан газар болгоныг үнэ хүргэн зарсны үрээр Б.Наранхүү овоо хөрөнгөжсөн гэдэг.  “Нийслэлд хамгийн сайхан, орчин үеийн тохилог зах барьж байгуулна, нэр нь хүртэл “Дүнжингарав”,  хэн ч сонсоогүй содон” гэж олныг шуугиулсан.

Өнөөдөр аль хэдийнэ ашиглалтад орох ёстой “Дүнжингарав”-ын барилга гэх улбар шар өнгө  хос-луулсан төмөр бетон цутгамал хотын үзэмжийг гутаан навсайж буй. Ичих булчирхайгүй захирал нь “Анод”, “Зоос”  банкийг дампууруулахад багагүй хувь нэмэр оруулчихаад юу ч болоогүй мэт инээд алдан сэлгүүцэж, тэр бүү хэл экс Ерөнхийлөгч Н.Багабандитай хөтөлцөх шахам  Төрийн ордноор зугаалж, гишүүдийн өрөөгөөр хэсч  явсан тухай  хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээр гарсан. Амраг хүүхнүүдээ  эрхлүүлэх гэж хоёр банк дампууруулж бэлэг барьсан  Ц.Мянганбаяр “Кёкюүшү цамхаг”-т покер тоглосон шигээ хээвнэг сууж байгааг ч зарим сайтад  мэдээлжээ. Монголоос олимпийн аварга төрөхөд Б.Наранхүү нэг сая доллараар шагнана гэж сүржигнэж байсан бол Ц.Мянганбаяр таван кг алт өгнө гэж олныг алмайруулж байлаа. Үнэхээр өгөх юм болов уу  гэтэл тэр нь бизнесийнхээ нэр хүндийг өсгөх гэсэн явуургүй арга байснаас өгөөмөр сэтгэл  гаргасан нь  үгүй.

Банк дампууруулчихаад худал амлан бизнесээ сурталчилж, тэр бүү хэл төрийн ордноор сэлгүүцэж яваа Б.Наранхүү, санаа зовох юмгүй покер тоглож байгаа Ц.Мянганбаяр нарт  өнөөдөр хэн хариуцлага тооцох вэ. Яагаад өдий болтол хэн ч юу ч хэлэхгүй байна. Өрөө нэхэж,  тайлбарыг нь сонсч яагаад болохгүй гэж. Монголын төр  тэдний өмнө  яагаад хүлцэнгүй дуулгавартай, хэлгүй юм шиг  чимээгүй байна вэ.  Тэд хэний хамгаалалтад байна вэ гээд олон асуулт тавигдаж байгаа юм.  Жирийн иргэн банкнаас ганцхан сая төгрөг зээлээд  төлөөгүй бол өдийд дээлээ нөмөрчихсөн “Ганц худаг” руу ачигдах нь тодорхой. Гэтэл хоёр ч банк дампууруулсан хүмүүст хариуцлага тооцсонгүй, хэн нэгэн эрх мэдэлтэн ямар нэгэн байдлаар хамгаалсаар байна. Тиймээс өнөөдөр дампуурсан банкийг төр мэдэлдээ авлаа, авах авахдаа  “Хадгаламж банк”-ны 14 тэрбумын өртэй хэвээр нь худалдсан шиг өртэй чигээр нь  авч байгаа юм. Банк төрийн мэдэлд очно гэдэг улс төр шууд оролцоно гэсэн үг. МАХН, АН хамтран засаг барьж байгаа үед банкны удирдлагууд болон ТУЗ-ийн гишүүдийг хоёр намаас томилно. Томилсон хүн нь зээл авья гэхэд банкны удирдлагууд  үгүй гэж чадахгүй. Ийм байдлаар “ХОТШ”, “Сэргээн босголт”, “Ард даатгал” банкийг  дампууруулсан гашуун баримт бий. “Анод”-ын хувь заяаг шийдэхэд Монголбанк  хувийн компанид эрсдлийг  үүрүүлээд төрөөс тодорхой хэмжээний мөнгө гарган байршуулж, үйл ажиллагаа нь хэвийн болоход буцаан татах хувилбарыг дэвшүүлж байв. Банк, санхүүгийн салбарт хамгийн тохиромжтой хувилбарыг сонгосон мөртлөө энэ алхмаасаа ухарч, төрийн мэдэлд авч байгаа нь хардлага төрүүлж байгаа юм. 

Ц.Мянганбаяр, Б.Наранхүү нарын толгойг илэх ямар нэгэн учир шалтгаан төрийн томчуул, банк санхүүгийн олигархиудад байдаг юм биш биз. Сэтгүүлч хардах эрхтэй байдаг хойно хардахгүй байж  болохгүй нь. Жирийн иргэн Дорж, Дондог хэн ч бай банкнаас зээл авчихаад төлөөгүй бол ямар ч өчиггүйгээр хурааж хуримтлуулсан жаахан хөрөнгө, орон байр, эд хогшлыг нь шүүхийн шийдвэрийн-хэн хураахыг нь хураагаад, лацдахыг нь лацдаж орхидог. Тэдний зээл чанаргүй гэсэн үзүүлэлтэд яасан ч орохгүй. Өөрөөр хэлбэл, төр зээлээс нь нэг төгрөг ч  төлөхгүй.

Тэгвэл Ц.Мянганбаяр, Б.Наранхүү хоёрыг яагаад Монголын төр эрхлүүлээд байна вэ гэсэн асуулт дахин, дахин хариу нэхнэ. Зах зээл, банк, санхүүгийн хууль яагаад тэдэнд үйлчлэхгүй байна вэ. Хэрэв банкнаас хэдэн арван тэрбумаар зээлээд, жаргаж цэнгээд дуусгачихаж болдог юм бол хэдүүлээ нийлээд тэр зээлээс нь хүртье. Төлөх хугацаа болмогц луу унжиж төрөөр төлүүлье. Монгол Улсын иргэд хуулийн өмнө тэгш эрхтэй биз дээ.

Монголбанк 2009 оны   Монголын хамгийн зоригтой байгууллагаар тодорч магадгүй. Хувийн банкны эрсдлийг нуруундаа үүрээд зүтгэхээр шийдэв. “Жаст” группынхны ачаанаас нь үүрэлцье гэсэн саналыг хүлээж авсангүй. Уг нь “Жаст” төрөөс дэмжлэг аваад “Зоос”-ыг үүрээд явъя, хөл дээрээ зогссоныхоо дараа төрийн  мөнгийг буцааж төлье гэсэн санал тавьсан. Үүнийг Монголбанк тоосон-гүй, ачаа үүрэх нь таалагдав бололтой.

Төр хамгийн муу менежер гэдэг. Гэтэл тэрүүгээр явсан гайг өөр дээрээ дуудчихлаа даа. Хэзээ нэгэн цагт өмнөхөөс дор байдал үүсэхэд яах гэж Ц.Мянганбаяр, Б.Наранхүү хоёрт саймширч, энэ банкны ачааг үүрэв дээ гэж үгээ барж, үсээ зулгаах ч юм бил үү, хэн мэдлээ. Шуудхан хэлэхэд хоёрын хоёр банк дампууруулсан этгээдүүдээс ял асууж, шүүхэд шилжүүлэх хуультай бус уу. Эс тэгвэл “Өн-гөрсөн борооны хойноос цув нөмрөв” гэгчээр амаа барьж ч мэдэх юм шүү

Сэтгэгдэл
huuhenuuded ogson mongoo avj bankandaa tushaa. Mongoliin gazar shoroog uhaj sendiilj olson mongooroo nyalh ohidiin doodhiig ugaadag huneer zaaval toluul
2011-08-12 14:46:00
Ìîíãîëä øóäàðãà ¸ñ áàéíà óó.Èéì õ¿ì¿¿ñýýñ àéäàã òîäîðõîé õýäýí õ¿ì¿¿ñ áàéíà.Öààøäàà ÿàõûã íü õàðúÿ
2011-08-12 14:46:00
арай дэндэж байнаа монголд Шүүх,цагдаа байдаг бол эд нарыг хорьж цагдах хэрэгтэй муу болгонд нэр нь гарч байдаг Наранхүү гэж ер нь хэн бэ?Н.Энхбаярын ивээл дорМ.Энхболд,Бадамжунай нарын газрын наймааг нь зуучилж өгч байсныхаа төлөө ингэж дураараа дургиж байдаг. Анодыг дампууруулсан бас нэг компани Гацуурт байна Анодоос өчнөөн охин компаний нэрээр том зээл авсан байсан Чинбат гэж захирал нь жигтэйхэн баян хүн 5 одтой зочид буудал Тэрэлж-д барьсан Сэлэнгийн бараг бүх газар тариалангийн газруудыг худалдаж аваад байсан гэтэл бас л ард түмний Анод банкны хадгаламж эзэмшигчдийн мөнгөөр авсан байна эцэст нь төр мөнгий нь төлж байна бүр эцэст нь татвар шударгаар төлдөг компаниудын ажиллагсдын мөнгө ингээд бодохоор бөөлжис цутгаж байна,бид ер нь татвар төлөх хэрэг байна уу,ард түмний мөнгийг хэдэн нэр бүхий хүмүүс хувааж идээд байгааг юу гэж ойлгох вэ,эд нартай холбоотой эрхтэн дархтан нарыг нь ч илчилж шийтгэх хэрэгтэй,арай дэндэж байнаа,хэлэх ч үг алга
2011-08-12 14:46:00
ed nariig buudchih zorigtoi aabiin huu bna u?.mongol erchuudee
2011-08-12 14:46:00
olon ovootiig byzarlasan myangantam chamaig chotgor ab
2011-08-12 14:46:00
tör tömör nuurgui bol manai eruugiinhen ed nariig daramtalj möngö saaj chaddaggui yum baihdaa???????????hoorondoo hutga zooj baihaar bayachuuliig saaj amidraacheee
2011-08-12 14:46:00
xuuliin said Nyamdorj gyai ajlaa sain xiij naad reketchin abilgach luibarchin garyydiig shorond xiivel tanii ner xund osox magadlaltai shuu.SHYDRAGA esiig xeregjuulex xeregtei.
2011-08-12 14:46:00
sejgiin pizda nar ve oi gutchakhlaa durak pizda
2011-08-12 14:46:00
MYUNGANBAUAR TORIIN TOMCHUUDIIG XUUXENDUULEED BIDEO BICHLEG XIIJ BUGDIIG NI GARTAA ORUULSAN MUUXAI SHULMAS UXEJ DALD OR
2011-08-12 14:46:00
ene 2 bolon davarsan humuusiig tsaash haruulah hun mongold dutaj bna humuusee tor ni biluuldeggui yum bol ...
2012-01-19 11:35:50
Нямдорж сайдаа ажилаа хий хийхгүй бол Увсаас сонгогдохгүй шүү сонгогч чинь
2012-01-19 11:37:24
Ах нь ажилаа хийж л бгаашдээ сонгоорой сонгогчоо pls !!!
2012-01-19 18:39:29
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.