Array ( )
| Хүмүүс: |
| Компани: |
Нэлээд хэдэн жилийн өмнө монголд яг л өнөөгийн “Киви’ , “Гурван охин” хамтлагууд шиг тогтвортой уран бүтээл туурвиж, хүлээн зөвшөөрөгдсөн хоёрхон охидын хамтлаг байсныг манайхан санаж байгаа нь лавтай. Мэргэжлийн хөгжимчид хэмээн өрсөлдөгч хамтлагаасаа зиндаархдаг “Эмоушн” хамтлаг холын америкийг зорисноор “Уруулын будаг” ч тэгсгээд сураг алдарсан юмдаг. Продюсерээ даган алсын Америкт одсон дөрвөн бүсгүй Солонгоогоо эгнээнээсээ гээж, нэрээ “Sweety motion” болгосноор фэнүүддээ уран бүтээлийн сураг дуулгах болсон. Тэр ч бүү хэл нутгаасаа гараад олон жилийг үдсэн “Sweety motion”-ы бүсгүйчүүд стиль имижээ эрс өөрчилөн, улам ч халуухан дүр төрхийг бүрдүүлсэн билээ. Мэдээж фэнүүдэд нь ч энэ өөрчлөлт таалагдсан нь лавтай. Харин хамтлагаа орхин эх орондоо ирсэн Солонго уран бүтээлдээ эргэн орсон төдийгүй телевизийн шоу нэвтрүүлэг, рекламнуудаар фэнүүдтэйгээ зогох болсон. Тэгвэл тун удахгүй нутаг нэгтнүүддээ Солонгоогүй эмоушн анхны цомогоо хүргэх гэнэ шүү. Удтал хүлээлгэсэн уран бүтээл хэрхэн үнэлэгдэх нь одоо цаг хугацааны л асуудал боллоо