Array ( )
| Хүмүүс: |
| Компани: |

Орчин үеийн рок попын хөгжил түр хугацааны уналтанд орсон бяцхан сиймхийгээр Жавхлан, Баясгалан тэргүүтэй улаан хацартай голдуу хэдэн залуус гарч ирэн, эзэнгүй тайзыг эзэгнэж явсан цаг саяхан. Өнөөдөр бол нөхцөл байдал харьцангуй өөрчлөгдсөн ч тухайн үеийн нийтийн дууны “одод” хэдийн байр сууриа баттай олсон билээ. Зарим нь бүр парламентад сууна гэж “том” санаад амаа алгадуулсан эрчээрээ сэрж чадахгүй, мунгинаж яваа. Тэгвэл өөр нэг нь парламентын гишүүний эхнэр болж “Жавхлан бид хоёрын олдог “юм” манай Батбаярын далай мэт хөрөнгөний дэргэд шалбааг” хэмээн ангийн анд, анхны хайртаараа тохуурхаж суугаа дуулдсан. Нийтийн дуучид “мода”-наас гарсан ч үг, үйлдэл нь чих дэлдийлгэсэн хэвээр. Ийнхүү ханхүү, гүнж хоёр нь саарал ордон тойрсон шигээ сэлбэлзэж яваа бол зохиолын дууны цуутай бүсгүйчүүдийн нэг Дэлгэрмаагийн нөхөр Хишигбаяр Солонгост Казинодож, явсан сурагтай. Сархдад хөлчүүрхсэн Хишигээ дуусашгүй хөрөнгөтэй парламентч биш болохоор халаасаа гөвүүлчихээд "олон долоон юм" ярьж, гонгинон санаандгүй таарсан нутаг нэгтнээ тун чиг ичээгээд авсан дуулдана билээ