Array ( )
| Хүмүүс: |
| Компани: |
.jpg)
Монголын тэргvvн баячуудын нэг, “Нарантуул” захын босс, УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуугийн хоёр хvvхэд vргэлж олны анхаарлын төвд байдаг.
Хар тамхины хэрэгт нэр холбогдож, Багахангайд буу сум гаргасан хэрэгт орооцолдож, байнга л шуугиан тарьж байдаг. Уг нь Ш.Сайхансамбуу гишvvн "Би Монголын төрд хагас тэрбум доллароор өндөр боловсролтой, сэхээтэн бэлтгэж өгсөн" гэж ам бардам хэлдэг ч тvvний хvvхдvvд аавынхаа энэ итгэл найдварыг биелvvлж, сайхан мэдээ дуулган чихийг нь баясгаж байсан тохиолдлыг манайхан төдийлөн мэддэггvй. Тэгвэл энэ удаа Ш.Сайхансамбуу гишvvн хvvхдийнхээ төлөө цагдаад хандаж байна. Саяхан Ш.Сайхансамбуу гишvvний хvv Наранбаатар найзуудтайгаа наргиж яваад цагдаа нартай таарсан гэнэ. Гэвч цагдаа нар Ш.Сайхансамбуу гишvvний хvvтэй хэл амаа ололцож чадсангvй. Наранбаатар цагдаа нараас зугатааж, гэрийнхээ гадаа ирээд шууд л хашаа руугаа гvйгээд орчихож. Харин тvvний жолооч машиндаа vлдсэн байна. Цагдаа нар Наранбаатарыг алдсандаа шаралхаж, гэмгvй жолоочийг нь хэвтэрт ортол зодчихоод явчихжээ.
Хууль сахиулах vvрэгтэй, төрийн хувцас өмссөн цагдаа нар албан тушаал, эрх мэдлээ хэтрvvлэн гэмгvй нэгний эрvvл мэндэд халдсан энэ хэрэгт өнөөдөр эрvv vvсгэн шалгаж байгаа аж. Эрхэм гишvvн Ш.Сайхансамбуу Баянгол дvvргийн цагдаагийн хэлтэст өргөдөл гаргаж, хvvгийнх нь жолоочийг зодсон цагдаа нарт хариуцлага тооцохыг шаардаж байгаа гэнэ. Энэ хэрэг Ш.Сайхансамбуу гишvvний гэрийн гадаа болсон бөгөөд бvх асуудал хашаанд байрлуулсан камерийн бичлэгт бичигдсэн байсан гэнэ.
Ш.Сайхансамбуугийн хvсэлтээр энэ камерийн бичлэгийг видео хальсанд буулгаж, цагдаагийн газарт нотлох баримт болгон хvргvvлжээ. Цагдаа нар эрхэм гишvvний 4-р хороололд байрлах хаусын гадаа тойрч зогсож байгаад гэмгvй жолоочийг зодсон энэ бичлэг цагдаагийнхан дотор ч нэлээд дуулиан тарьж, тэдний ёс зvйтэй холбоотой том асуудал vvсч магадгvй гэж цагдаагийн удирдлага болгоомжилж байгаа сурагтай.
ТЭРГYYН