Array ( )
| Хүмүүс: |
| Компани: |
.jpg)
Ирэх сарын эхээр 2010 оны загварын чиг хандлагыг тодорхойлох, Монголын загварын ертөнцийн хамгийн нэр хүндтэй наадам “Гоёл” зохион байгуулагдах гэж байна. Загварынхан хэдийн бэлтгэлдээ гарч ажиглагчид 11-дэх “топ”-ын эзнийг тааварлаж эхэлсэн билээ. Дараагийн “топ” модел болох хамгийн их магадлалтай бүсгүй бол “Азийн хатан хаан” дуулиан шуугианы эзэн Г.Оюунгэрэл. Мянганбаярын ээлжит бүсгүй О.Уянга шавар хаагаагүй бол хэдийн энэ алдрыг хүртэх байсан тэрээр өнгөрсөн жилийн шүүлтэнд нэлээд шаралхаж явдаг дуулдана билээ. Солонгос улсад сурч, ажиллаж яваа сайхан бүсгүй маань энэ жилийн гарцаагүй “топ” хэмээн өөртөө бат итгэсэн төдийгүй тун удахгүй эх орондоо ирэх сураг дуулгасан. Харин ерөнхий сайдын найз бүсгүйд гайгүй сайн нэг өрсөлдөгч байгаа нь олон жил загварын тайзнаа амжиллтай яваа чамлахааргүй нэр хүнд бүхий загвар өмсөгч Ч.Уранбилэг. Хэдийгээр нас залуу ч хар нялхаасаа загварын ертөнцөд хөл тавьсан түүнийг 10 жилийн туршлага нь “топ”-ын энд хүргэж буй. Ямартай ч сүүлийн хэдэн жилийн наадмуудаас ялгаатай нь “Гоёл”-2010 “топ” моделын эзэн Мянганбаярын хатагтай нараас холуур өнгөрөх нь гэх яриа дуулдсан шүү