Array ( )
| Хүмүүс: |
| Компани: |
.jpg)
Нэг үеэ бодвол монголын орчин үеийн урлагийн хөгжил эрийн цээнд хүрч, жинхэнэ хөдөлмөрч эрэл хайгуулын дүнд бүтсэн чансаатай уран бүтээл олноор төрөх болсон. Үүнийг даган үзэгч, сонсогчид маань ч урлагийг үнэлэх харьцангуй зөв төлөвшилтэй болж байгаа. Тэгвэл хамгийн хөдөлмөрч хийгээд уран бүтээлээ тултал үнэлүүлж чаддаг зөв менежменттэй дуучдын нэг бол яахын аргагүй дуучин Д.Болд. Дан ганц хувийн уран бүтээлээс гадна продюсерийн ажилаа гайгүй өндрөөр үнэлдэг энэ залуу “Энэ бол миний гар” хэмээх Unitel-ийн рекламанд 60 000 000 төгрөгөөр тоглосон гэдэг. Ийм өндөр үнэтэй дуучин залуу маань харин бусдын хөдөлмөрийг үнэлэхдээ барагтайхан гэх юм билээ. Хамгийн сүүлд л гэхэд Зайсанд байрлах хувийн хаустаа энэ намар засвар хийлгээд одоог хүртэл ажилчдынхаа цалинг өгч чадахгүй өнөө маргаашаа аргацааж яваа дуулдана. Баян тарган л юм гэсэн барилгын хэдэн ажилчны хөлсийг төлчих сэтгэлгүй маргааш, нөгөөдөр хэмээн луу унжиж яваад чинь гомдож яваа өөрийн чинь фэнүүд голдуу хүмүүс байна гэнэ шүү ноён Болд о