Array ( )
| Хүмүүс: |
| Компани: |

Дуучин Т.Дэлгэрмөрөнд холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр 20 цагийн үед өндөрлөсөн юм..
Улсын яллагч Ж.Отгонбаяр дуучин Т.Дэлгэрмөрөнд ЭХ-ийн 96 дугаар зүйлийн 96.2 –т зааснаар долоон жилийн ял, ЭХ-ийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар 2 жил зургаан сарын ял ногдуулж, хүндээ хөнгөнд нь багтааж, нийт долоон жилийн ял, шүүгдэгч Б.Батзоригт ЭХ-ийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар хоёр жилийн ял ногдуулах саналаа шүүх бүрэлдэхүүнд тавьсан.
Шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөөд шүүгдэгч Т.Дэлгэрмөрөнгийн үйлдсэн хэргийг зүйлчилсэн хүнд хэрэг буюу ЭХ-ийн 96 дугаар зүйлийг мөн хуулийн 181.2 буюу хүндэвтэр хэрэг болгон өөрчилж гурван жилийн ял ногдуулж, ялыг сая 2009 онд батлагдсан өршөөлийн хуульд хамруулан, ЭХ-ийн 230 дугаар зүйлд заасны дагуу хоёр жил зургаан сарын ялыг тэнсэн харгалзах ял болгон хөнгөрүүлжээ.
Шүүгдэгч Б.Батзоригт ногдуулсан хоёр жилийн ялыг ч мөн тэнсчээ.
Архи уусан үедээ танхай балмад авиртай гэх уянгын дуучин дахин ийм үйлдэл хийхгүй, гэмшиж байгаагаа хурлын төгсгөлд хэлсэн юм.
Н.Яруу /gogo.mn/