Нүүр хуудас Үйл явдал Халуун сэдэв Хүмүүс Санал асуулга Архив
adsf
curious
Сүүлд нэмэгдсэн ...
МАХН АН-ын шарыг малтав
2010-07-29 03:15:43
Б.Батзаяа албан ёсоор "зодог тайлна"
2010-07-29 02:54:31
Харийн залууд хайртай болсон бас нэгэн Монгол бүсгүй
2010-07-29 02:00:40
Дээгий эхнэрээ захидлаар дарж байна
2010-07-29 01:58:10
Beatbox-ын параданд Япончууд уригджээ
2010-07-29 01:57:58
Нора хатагтайн "Нора" кафед гадаад хүмүүс их ордог
2010-07-29 01:57:42
Даян аварга фигур зааж байна
2010-07-29 01:56:40
УИХ-ын гишүүд ямар боловсролтой вэ?
2010-07-29 01:56:22
Дахиад л хүйн халдвар, Эрүүл мэндийн сайдаа!!!
2010-07-29 01:56:17
МАХН, АН амласан 1.5 сая төгрөгөө өгч чадахгүй
2010-07-28 02:16:19
Quiza:Мөнгө бодож байгаа бол гадаад руу явахаас өөр аргагүй
2010-07-28 02:11:19
М.Саранцэцэг: Хүмүүс хаана л явна намайг Сүнжид багш аа гэж дууддаг болсон
2010-07-28 02:11:16
Солонго "завсрын" бусад нь үндсэн гишүүн гэж...
2010-07-28 01:37:28
Мээдээ сайн аав
2010-07-28 01:35:44
Аюуш эмэгтэй хамтрагч "хүсч" байна
2010-07-28 01:35:37
Пүүжээгийн ханхүү хэн бэ?
2010-07-28 01:35:23
BX охиндоо Сондор гэдэг нэр хайрлажээ
2010-07-28 01:35:14
"Монгол газар"-ын Ц.Мянганбаяр биш "Анод"-ын Ц.Мянганбаяр болжээ
2010-07-28 01:34:29
Бидний мэдэх ба мэдэхгүй НОМИН
2010-07-28 01:34:19
Улсын нууц зардруулсан хэрэг анхан шатны шүүхэд шилжлээ
2010-07-27 02:59:56

"Будлиантай саналаар сонгуульд ялсандаа ичиж байна уу?" Бахархаж байна
2009-10-28 01:42:53
Хүмүүс: Баяр.С  |  Магнай.О  |  Батзандан.Ж  |  Жаргалсайхан.Б  |  Элбэгдорж.Ц  |  Энхбат.Д  | 
Үйл явдал:
Сэдэв: Сонгууль  |  Асуудал ноо  | 

Бөгжний эзэн гурван сая хүрэхгүй монголчуудын тоог таваар цөөлсөн. Сонгуулийн луйвар хүний амь настай холбогдсон энэ түүх гашуун. Монгол Улсын 18 нас хүрсэн иргэн сонголтоо хийж санал өгч эхэлсэн цагаас хойш сонгуультай холбоотойгоор нас барсан иргэд байж болох л доо. Санал өгөх гэж яваад автын осолд ордог ч юмуу, гэнэт халуунд зүрх нь хаагдах, даралт нь ихэсч цус харвах зэрэг тодорхой шалтгаантай үхлүүд гарч л байсан байлгүй. 2008 оны сонгуулиар таван залуу монгол хүн болж төрснийхөө төлөө, жирийн монгол иргэн учраас амь насаа алдсан. Тэнд байсан хүмүүс л суманд өртөж, шархдаж, гэмтэх учиртай юм бол яагаад Ж.Батзандан, О.Магнай, Б.Жаргалсайхан, Д.Энхбат, Ц.Элбэгдорж нарын хамарнаас ч цус гараагүй юм бэ? Тушаал өгсөн эрхтэн дархтан хэн бэ? Энэ хэрэг Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд шалгагдаад дуусах шатандаа яваа. Буудуулсан залуусын хөлнөөс гарсан хоёр ширхэг сум цагдаагийнх гэдэг нь тогтоогдож, амьд үлдсэн хохирогчид алийн болгон айж явахав хэмээн үгээ хэлж, төрийн цагдаа түмнийхээ өөдөөс галт сумаар шүршсэн нь илт болов. Буудуулж нас барсан таван залуугаас гадна онцгой байдлын албаны дөрвөн цагдаа, дотоодын цэргийн 393 албан хаагч, 401 иргэний биед гэмтэл учирч, 155 иргэн, 118 аж ахуйн нэгжид эд хөрөнгийн хохирол учирсныг мөрдөн байцаалтаар нэгэнт тогтоосон билээ. Эрх баригчид сонгуулийн дүнг сольж, иргэдийг зольжээ. Саналыг нь хулгайлчихаад эгэл монгол аав, ээжүүдийн элгийг эмтлэн хүн амины хэрэг үйлдэв. Аавыгаа алдсан бяцхан монгол үрс бүх насаараа нулимстай нүдтэй үлдлээ.

2008 оны 7 дугаар сарын 1. Өдөр 13 цагийн үед сонгуулийн дүнг эсэргүүцсэн иргэдийн жагсаал эхэлж Сүх-баатарын талбайд 200-300 хүн цугласан байв. Энэ үед “Драгон” төвөөс О.Магнай нарын тэргүүлсэн жагсаал ирж яваа сураг гарч, Ж.Батзандангаар толгойлуулсан хэсэг хүмүүс Сонгуулийн ерөнхий хорооны байр руу хөдөлсөн. Үзэл бодлоо худалдаж, Ц.Элбэгдоржийн суганд хавчуулагдсан Ж.Батзандан одоо тэр өдрийг “Хэзээ зүүдэлсэн зүүд минь билээ” гэхээс цаашгүй болчихсон яваа. Ганц Ж.Батзандан бус Ц.Элбэгдорж, С.Баяр нарын олон хүн энэ өдрийг мартсан. Ард иргэдийн сэтгэлд цус татуулсан улаан толбо, нулимсаар зуурсан зовлон, айдас хүйдэс үлдээсэн энэ өдрийг түүх мартахгүй.

Энэ өдөр хүчний байгууллага хэрхэн ажилласан нь их сонирхол татдаг. Төв шуудангийн өмнөх уулзварыг хааж эсэргүүцлээ илэрхийлэх үед 60 гаруй цагдаагийн хүч бөөнөөр орж ирсэн. Үймээний урд шөнө Төрийн ордны арын цэцэрлэгийг улаан хашаагаар хашиж, хаалт босгоод авчээ. Нэгний 15 цагийн үед цагдаагийнхан хүч нэмэгдүүлэн Сүхбаатарын талбайг тойрсон хоёр том автобус, гурван микро дүүрэн цагдаа ирүүлжээ. Энэ үед жагсагчид Ард түмний түр хороо байгуулан эхний ээлжинд МАХН-ын дарга, Ерөнхий сайд С.Баярыг Сүхбаата-рын талбайд ирж ард олонтой уулзахыг шаардав. Ц.Элбэгдорж өдөөн турхирсан үйлдлийнхээ үр дүнг хара-хаар өөрийн тойрон хүрээлэгчдийн хамтаар Төрийн ордныг тойрч алхаад намынхаа байранд орсон бичлэг түүхийн хуудаснаа зурайж үлдлээ. Эсэргүүцэгчдийн гол шаардлага ганцхан л утгатай. Тэд сонгуулийг дахин явуулахыг л шаардаж байв. МАХН-ын байр руу 16 цагийн үед дайрахад цагдаа нартай тулгарсан иргэдийн дундаас анхны шархтнууд бий боллоо. Энэ үеэр Ардчилсан намаас Чингэлтэй, Баянзүрх дүүрэгт нэр дэвшигчид мэдээлэл хийсэн нь дарин дээр давс нэмжээ. 17 цагийн үед Нийслэлийн цагдаагийн газарт нэгэн бичиг ирсэн нь Ардчилсан нам өөрийн байрыг хамгаалалтанд авахыг хүссэн байлаа. Цагдаа нар эхлээд жагсагчид руу резинэн сумтай буугаар буудав. Энэ сум хүний биед хүрсэн газраа хөхрүүлж байсан юм. С.Баяр сэтгүүлчдэд мэдээлэл хийв. 19 цагийн үед МАХН-ын байранд гал гарч эхэлсэн. “Хонхны дуу”-г дуулан дайрах жагсагчид МАХН-ын байрны гадна байсан машиныг шатаав. Энэ машины эзнийг одоо хүртэл олдохгүй байна гэж хүмүүс гайхдаг ч шатсан машин МАХН-ын Сан хөмрөгийн хэлтсийн нэр дээр байдаг УБД 51-22 дугаартай саарал өнгийн старекс ажээ. Цагдаагийн 2000 орчим бие бүрэлдэхүүнийг бүрэн дайчилснаас гадна дотоодын цэргийн бэлтгэл хүчийг дайчлахаар зэхжээ. 20 цагийн үед цагдаагийн 30 гаруй хүн гэмтэж эмнэлэгт хүргэгдсэн байдаг. Төв аймаг, Дарханаас цагдаагийн бие бүрэлдэхүүнийг татан авчирч хүч нэмэгдүүлэн зузаатгал хийж байсан цагдаа өөр өөрсдийн байраа хамгаалах нэрийдлээр 22 цагийн үеэс цөөрч эхэлжээ. Онц байдал зарласны дараа маш цөөн тооны цагдаа иргэд рүү галт зэвсэг хэрэглэн дайрч хүний амь нас хөнөөгөөд “Байдлыг хяналтдаа авлаа” гэж мэдэгдэж байсан гэдэг.

Долдугаар сарын 1-ний гэмт хэрэг, хүний амь нас хөнөөсөн үйлдлийн хариуцлагыг хэн хүлээх вэ? Сонгуулийг будлиантуулж иргэдээр тохуурхсан хоёр намын удирдлагууд уу, саналаа алдаж, хүнээ алуулсан ард түмэн үү?

Хоёр намын удирдлагууд тэр үед юу хэлж байсныг эргэн санъя. Ардчилсан намын дарга Ц.Элбэгдорж өглөө нь телевизээр илт өдөөн турхирсан, уйлж хайлах шахсан мэдэгдэл хийгээд, өдөр нь цугласан олон дээр очихдоо “Эрхээ, өөрийнхөө сонголтыг хамгаалж энд хүрэлцэн ирсэн та бүхэнд юуны өмнө талархаж байгаагаа илэрхийлье. Энд зогсож буй та бүхэн хэнд, хаана саналаа өгсөн бэ гэж бие биенээсээ асуугаарай. Бүгдээрээ ардчиллыг сонгосон, ардчилалд өгсөн гэж хэлнэ. Монголын ард түмний хийсэн энэ ариун сонголт, ард түмний энэ дээд шийдвэр яагаад ийм амархан будилав аа. Ардчилсан нам нэг зүйлийг амлаж чадна. Бид сон-гуулийн тойргийн хамгийн маргаантай байгаа хэсгүүд дээр дахин санал тооллого явуулъя. Луйвардсан гэдэг нь тогтоогдоход бүх тойрогт дахин сонгууль явуулъя. Мөн Монголын ард түмний саналыг худалдаж авдаг хүмүүс шударга хуулийг хүндэтгэдэг байх ёстой. Саналын хуудсыг тарааж өгсөн, хэвлэсэн, мөнгө шилжүүлсэн этгээ-дүүдтэй хариуцлага тооц гэж Монгол Улсын Ерөнхий прокурор, Авлигатай тэмцэх газар, ЦЕГ, УМБГ-т бичиг явуулж байна. Хэрэв энэ байдал даамжирвал дахин тооллого явуулж, улс орон даяар дахин санал хураалт явуулах ёстой”. Түүний “ёстой”-нууд тэр өдөр ёс журмыг ийнхүү мандуулж байв. Ингэж хэлж байсан тэр хүн өдгөө Ерөнхийлөгч болчихоод өндөр сэнтий дээрээс 25 дугаар тойргийн маргааныг “хөнгөхөөн шийдчихсэн”. Юун дахин тооллого явуулах. Маргаанаа шийдэж чадалгүй явсаар жил тойрч үлдсэн ганц тойргийн саналыг ч дахин тоолох сонирхол түүнд болоод үгсэн хуйвалдагчдад байсангүй. Харин долдугаар сарын 1-нд хэлсэн дээрх үгэнд нь “дахин” гэдэг үг хамгийн олон бий. Ард түмнийг хэрэглээд хаядаг жорлонгийн цаас шигээ санаж даа-паалсан Ц.Элбэгдоржийн нүүр энэ.

“Сонгуулийн урьдчилсан дүнгээр МАХН ялалт байгуулах магадлалтай байгаа” гэсэн үг бол С.Баярынх. 2008 оны сонгуулийн үр дүнг урьдчилан мэдэж байгаагаа тэр ийнхүү илэрхийлсэн. Мөн улс төрийн нөхцөл бай-дал өөрчлөгдөж байгаад санаа зовж байгаагаа ч хэлсэн. Яагаад гэвэл ардтүмэн санасан шиг нь “Ноолоход амар номхон тэмээ” байсангүй. “Будлиантай саналаар ялалт байгуулсандаа та ичиж байна уу?” гэсэн сэтгүүлчийн асуултанд “БАХАРХАЖ БАЙНА. Та бүхэн иргэдтэй уулзаад үз. Тав дахь удаагаа сонгууль өгч байгаа иргэд хэнд, ЯАЖ санал өгөхөө хэнээр ч заалгахгүй мэддэг болсон” гэсэн юм. Ичээгүй, харин бахархсан, иргэдийн саналыг хүлээгээгүй, харин мэдсэн. Луйвар болжээ гэдгийг мэдээд гадаа нь ирж сануулан, дахин сонгууль явуулахыг шаардаж, өөрийг нь гарч ирэхийг хүлээж байгаа иргэдээ тохуурхан доромжилсон энэ үг түүний амнаас гарсан юм. Нэг зүйлийг уншигч анзаарсан биз. Хэнд, яаж санал өгөхийг мэднэ гэж байна. Чухам яаж..? Бохир технологид нь автаж санал өгөх тухайг мэдэж байгаа хүн өөрийн эрхгүй яаж санал өгөх тухай үг унагаж орхио юу?

Үргэлжлэл бий /Ж.Содоншагай/

Найздаа илгээх | Хэвлэх
ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЭЛ
Ерөнхийлөгч Өвөр Монголд малчин айлаар зочилжээ
2010-05-05 00:55:48
Д.Энхбат: Мөнгө хvнийг дагадаг болохоос хvн мөнгийг дагах ёсгvй
2010-04-26 02:00:01
Ерөнхийлөгч авлигачдын үүрээр "оролдож" эхэллээ
2010-04-22 04:05:14
Улстөрчдийн төмөр хүлэг
2010-04-20 03:03:41
Ц.Элбэгдорж оюун санааны хувьсгалд нийслэлчүүдийг уриалав
2010-04-19 02:46:59
Эх орноо өөрчлөхийн төлөө чөтгөртэй ч нийлэх vе гардаг
2010-04-15 02:21:45
Тэгвэл Америкт очиж амьдарна даа
2010-04-14 03:07:13
Тэгвэл Америкт очиж амьдарна даа
2010-04-13 08:07:41
 
Сэтгэгдэл
Za ter humuusiin amiig Elbegeegees nekh gedeg chin zuv shuu. Bi unench geed tseejee deldeed baidag Elbegee humuusiig turhirsan, zohion baiguulsnaa huleevel ch BAATAR bolno do. Jinhene unench nukhur baina gej oilgono.
2009-12-09 15:22:36
"Ovoo bosgoogui bol shaazgai yun deer suukh be". gej neg saikhan ug baidag da.Ene tom ovoog Elbegdorj guai yah argagui bosgoson ni unen. Yu unen gevel ene l unen.
2009-12-09 15:19:12
ami nasaa uduun turhirsan ter elbegeegeesee neh 2rt ard tvmen heniigee songoh ni ard tvmniih bh estoi elbegee tvmnii sanaliig bvgdiig ni meddeg um shig hoshgirsnoos bolj iim vimeen bolson um bishvv ingehed
2009-11-05 14:11:01
songuuliin sanaliig 2 nam ni tohiroltsood luivaraa hdeggui l yum bol esvel hesgiin horoonii gishuud ni ali neg taldaa hudaldagddagguim bol tiim zuil boloh arga bhgui dee songuuli yavagdah alham buriig meddeg bolchood hudlaa chalch za yu
2009-11-05 10:00:12
ßà ¯ÍÝÍäÝÝ ÁÈä Á¯ÃäÝÝÐÝÝ ÒÝÐ ªäÐÈÉà ÕÀÐÑÀÍ Ø¯¯ äÝÝ. ÒÝÐ ªäªÐ ÀÐä Ò¯ÌÝÍ ÁÈä ªªÐÑ䪪 ªªÐÑäÈÉêª Ë ÕªÍªªÆ ÁÀÉÑÀÍ Ø¯¯ äÝÝ ÕÝÍ ÍÝÃÍÈÉà ÁÓÐÓÓÒÃÀÕÀÀÑÀÀ ªÑͪ ªªÐÑäÈÉÕªª ÕÈÉÑÝÍ Ç¯ÉËÈÉà ÍÝà ÕÀÐÀÀä ¯ÇâÝË ßÀÑÀÍ þÌ ÁÎË. äÀÐÀÀ Íü ÒÝÍä ×ÓËÓÓ ØÈäÝÝä ÇÎÃÑÎÆ ÁÀÉÑÀÍ ÈÐÃÝäÈÉÍ ÕÝÍ Íü × ÁÓÐÓÓÃ¯É ÁÎËÎÎä ÇÎÃÑÎÆ ÁÀÉÑÀÍ Ø¯ äÝ Ç¯ÃÝÝÐ Ë ÍÝÃÆ ÀâÀÕ ÃÝÝä ßâÆ ÁÀÉÑÀÍ, ǯÃÝÝÐ ÑÀËÕÈËÆ ÁÀÉÑÀÍ, ÀÆËÀÀ ÒÀÐÀÀä ÒÝЯ¯ÃÝÝÐ ßâÆ ÁÀÉÑÀÍ ÃÝÕ ÌÝÒ×ÈËÝÍ ØÀËÒÀà ÕÝËÑÝÍ ÓËÑÓÓä Á¯ÒÝÍ ªäªÐÆÈÍ Ò ÐÀäÈÎÃÎÎÐ ÒÝÐ ÒÓÕÀÉ Ë ßÐüÆ ÁÀÉÕÀä þÓÃÀÀ ¯ÇÝÝä þÓÃÀÀ ÑÎÍÑÎÎä ÁÀÉÆ ÁÀÉÑÀÍ Õ¯Ì¯¯Ñ ÁÎËÎÎä ÇÀÀâÀË ÒÝÐ ÕÀâÈÀÐ ÍÝÃÆ ÀâÀÕ ÃÝÝä, ÝÑâÝË ÑÀËÕÈËÀÕ ÃÝÝä ßâÆ ÁÀÉÑÀÍ Õ¯Ì¯¯Ñ âÝ? ¯¯ÍäÝÝ ÎäÎÎ ÕÝÍ ÍÝÃÍÈÉà ÁÓÐÓÓÒÃÀÕÛà կÑÝÝä ÁÀÉÃÀÀ ÁÎË ªªÐÑ䪪Ѫ L ÁÓÐÓÓà ÕÀÉ. ÑÀÉÍ ÁÎä.
2009-11-05 09:47:07
hooe teneguud ee ta nar hen buruutaig meddeggui yum uu ene buhend chin zuvhun huzuugui novsh l buruutai MAHN buruugui.
2009-11-02 11:07:02
ta nar jasan nogoo teneg abillagach xydalch enxbajriigaa sanaa uy.
2009-10-29 07:57:46
ene chini exs enxbajriin xiisen ajil. ene xyn bol mongol ylsiig xyjaagaar dyyrgesen abillagachin xylgaich gazariin naimaachin xyn.odoo boloxoor neg ux ceberxen xyn shyymjilegchiin dyrd orchixson xoroo nairyylaad l jbj baina. zyynii zyynii medee soniniixon shydargaiin toloo ajillaj yzeech. bysdad bitgii ingej daisagnaach. ta nar ynen ex oroniixoo toloo um yy. ynen yy.
2009-10-29 07:55:07
yarih zuil ih baina doo. Huvisgalt nam, Ardchilsan nam l geed baidag. Yag unendee ard tumnii umnu niilj baigaad saikhan jujig tavichihdag 2 tal yum bishuu. zTumnii nuden deer alaltsaad baigaa met haragdavch yag unendee bol bugdeeree saihan naizuud,hezee ch bie bieniigee tulhehgui,evee negtgej ih huraldaa olon jil baij baigaad Mongoliin san humrugiig huvaaj ideh gesen zalihai argatnuud bish gej uu??? Bi bur suuldee tuurch budilaad bna. Chuham ali ni manai taliinhan, ali ni daisnii tal yum be??? Manai tal gej ogt alga. Zugeer manai taliihnii huvtsas umsuj, nuurendee bag zuusen humuus ergeed bidniigee hutgalj alaad baina shdee. Ali ni manaih, ali ni daisniih ve tamini eeeee!!!!!!!!!!1
2009-10-29 06:13:05
t1 mishokuud! arhia uugaad aluulj baiwal taarna!
2009-10-29 01:33:25
bayariig demjdeg shyy.shudarga ynen ygtei gants zov ajillaj bga hyn shyy. bitgii ta nar ataarh yu ch hiij chadahgyi yum baij. 7 sariin 1-nii yil yavdald elbegdorj buruutai shyy sogtuuchuudiig turhirsanaaraa
2009-10-28 23:12:15
Hu nam bayr Enhbayr aluurchin tamlaachin bugd medneee
2009-10-28 18:51:10
Bayar doh-toi gene lee
2009-10-28 17:43:49
Болдоо та нар Энэ Баяр чинь 1,5 сая төгрөг байтугай 50,0 төгрөг өгч чадахгүйг мэдээд худлаа бие өвдсөн болоод майглаад байна даа Ху нам арга олох юм даа
2009-10-28 16:34:35
S.Bayar AIDS buyu DOX tussan anhnii Eronhiii said
2009-10-28 16:09:55
өнгөрснөө эргэж нэг санацгаая.7,1нд цагдаа ард түмэн рүүгээ буудсан нь тогтоогдвол би хариуцлага хүлээхэд бэлэн гэж хэн хэлсэн билээ с.баяр.7,1ны үймээн бол коммунистуудын бэлтгэсэн жүжиг нарийн хэлэх юм бол засгййн эрхэнд гарахын тулд хэрэглэсэн гитлерын аргыг с.баяр ард түмэн дээрээ туршсан явдал.урд жилүүдэд нь монголын алуурчин хувьсгалчдын намын/махн/ байр руу иргэний хөдөлгөөнийхөн дайрч бүр хурлын танхимд нь хүртэл тухлаад л авсан .эё эвээр яриад болсон явдалгүй энх тунх өндөрлөж л байсан.уг үймээнийг зориудаар зохион байгуулсан .жагсагчид эхлээд хувьсгалчдийн байрыг бүчээд с.баярыг үгээ хэлхийг л шаардаж байсан .гэтэл яав цанаасаа цагаан ордныг цагдаа нар хамгаалаад зогсход даалгавар авсан цагдаагийн офицерууд жирийн жагсагдыг өдөн нэг нэгээр баривчлан ,түмний нүдэн дээр бороохойдон зодож эхэлсэн .энэ үйл явдал л жагссан олны бухимдлыг хүргэн үймээний эхлэл болсон юм.с.баяр зохион байгуулаагүй тийм л зоригтой юм бол гарч ирээд ард олонтойгоо уулзан үгээ хэлээд хулхидаад ч болтугай тараах боломж байсан.даан ч тэгэхийг хүсээгүй боломж олдсон дээр нь сөрөг хүчин болох ардчиллынхныг нэг мөсөн устгахыг оролдсон ,байдал бишдээд ирэнгүүт стандарт бус шийдвэр гарган ардчилсан намтай эвсэн засаг байгуулан амыг нь хаах шив дээ.одоо ч гэсэн бас л 5 хүний амь нэхэгдээд цагдаа ард түмэн рүүгээ буудсан асуудал шийдэгдэх цаг хугацаа ойртоод ирэхээр биеийн байдлаар шалтаглан хариуцлагаас мултарах аргаа олох шив дээ.өөрөө өвчний улмаас ерөнхий сайдын ажлаа хүлээлгэн өгсөн ,нэр цэвэр . бас лут сэтгэж байгаа шүү .аргагүй л хуучин коммунист сэтгэлгээ.кгб ийн арга барил.ер нь коммунист үзэлдээ гол асуудал нь биш ,коммунист арга барил даа л энэхүү нам оршин тогтноод л байгаа юм шүү дээ.коммунист арга барилд эх орон бус эрх мэдэл л чухал байдаг юм./бичсэн улаанаа/
2009-10-28 15:22:07
manai ard irged songuuli yaj yavagddag yaj bolsoniig sanal ugsun bol sain medej baigaa shuu dee end sanal luivardaad baih yum baihgui harin yalagdlaa huleen zuvshuurduggui zarim nuhduud l sanal luivardsan gedeg asuudliig gargaj olon tumniig tuurugduulj iim baidald hurgej baigaa shuu dee.iim utgagui yumiig odoo bolih heregtei shu dee.ard olniig tuugugduulj taltsuulj baih ni hend ashigtai baigaad bainaa
2009-10-28 14:51:45
Ху намын улаан коммунистууд Та нар Монголын түүхийг яаж дураараа өөрчлөн доромжилж, олон мянган хүнийг хэлмэгдүүлж, тамлаж, эрүүдэн шүүж байснаа, хороосон хүмүүсийн чинь сүнс төрлөө олохгүй гэрийн чинь гадаа эргүүлдэж байсныг санаж байна уу. Та нар цусанд дүрсэн гараа өдий болтол ард түмний биенээс аваагүй л байна уу. Тэнгэр ниргэг.
2009-10-28 14:38:11
Ху намийнхан асуудлыг эргүүлж мушгих, өөрсөддөө ашигтайгаар эргүүлэх аргадаа (КГБ-ийн ах нараараа заалгасан) мэргэжсэн гэдгээ харуулсан. Өөрсдийн турхирагч нарыг шургуулан эмх замбараагүй байдал бий болгосныг чинь Монголын ард түмэн мэдэж байгаа.
2009-10-28 14:33:32
elbegdorj bol humsaa nuusan muurtai adil ard tumenee turhirchihaad ooroo tcewer uldsen ene gargasan zang oilgoh boloogui umuu odoo enees dor bolno
2009-10-28 14:09:50
MUU MALNUUDIIG 7 SARIIN 1ND MUN SAIXAN XOSHIGRUULSAN DAA, ED XURUNGUU SHATAAJ,BIE BIENEE BUUDAJ ALAAD TENGUUD.ODOO 4JIL TA NAR YUM OILGODOG BOLTOL CHIN XOSHIGRUULAN XULXIDAX BOLNO.cntuu ovog XUZUU ERLEGDORJ
2009-10-28 13:53:30
DUUGUI HUNII DOOTOH NOITON BAYRIIN DOOTOH NOITON DOTOR NI HUITEN GADNAA HARGIS HERTSGII ARAA ZUUGCHAAS BOLJ IIM ALLAGA BOLSON ODOO AJLAA UGUUD SHORONDOO ORDOO
2009-10-28 13:08:37
ODOO OLON YUM YARIAD YAHAV BUUDAH TUSHAAL UGSUN 2 HUNIIG BARIJ HORIH L DUTAJ BAINA
2009-10-28 13:04:37
7 asriin 1-nii gol hergiin ezen ELBEGDORJ guai gedgee odoo boltol oilgoogui bol bitgii medemhiiren teneg zuil bichij bai da. Shorond baih hun Erunhiilugch bolson. Odoo ur dagavar ni eldev haniad uhel hagatsal ... Tsaash ni yu boloh bol doo. Zam ni dandaa har baih yum da
2009-10-28 12:03:22
sain bichsen bn
2009-10-28 11:15:34
Та бухимдалаа илэрхийлэхийг хүсвэл энд ганцхаан дарна уу!
Таны сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн соёлтой оролцоно уу!
Сурталчилгаа
ЭНЭ СЭДЭВТ
МАХН АН-ын шарыг малтав
2010-07-29 03:15:43
МАХН, АН амласан 1.5 сая төгрөгөө өгч чадахгүй
2010-07-28 02:16:19
"Монгол газар"-ын Ц.Мянганбаяр биш "Анод"-ын Ц.Мянганбаяр болжээ
2010-07-28 01:34:29
Бидний мэдэх ба мэдэхгүй НОМИН
2010-07-28 01:34:19
Улсын нууц зардруулсан хэрэг анхан шатны шүүхэд шилжлээ
2010-07-27 02:59:56
"Эмээгийн" зоогийн газар нийслэлчүүдийг "угаадсаар" хооллож байв
2010-07-26 02:35:38
Хэн хариуцлага хүлээх вэ?
2010-07-26 01:32:08
Завхан аймгийн засаг дарга Я.Санжмятав хэний мөнгөөр тансаглаж байна
2010-07-24 03:12:17