Array ( ) Эвий дээ, Ноёны бөх

Эвий дээ, Ноёны бөх
2009/10/20
Share |
Хүмүүс:
Компани:

УИХ-ын 24 дvгээр тойргийн нөхөн сонгуульд МАХН-аас нэр дэвшсэн Д.Зоригт Чингэлтэй дvvргийн 23 хэсгийн хороодоос 19-д нь ялалт байгуулжээ. Тэрбээр урьдчилсан байдлаар 61 хувийн санал авсан гэх мэдээллvvд өчигдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсаар...

Хэдийгээр бага vд хvртэл СЕХ албан ёсны мэдээлэл хийгээгvй ч, урьдчилсан байдлаар энэ удаагийн "тулааны" ялагч нь бараг тодорхой боллоо гэсэн vг.

Тэгэхдээ монголчуудын хувьд энэ удаагийн тулаанд хэн нэгний ялалтад ач холбогдол өгөхөөс илvv сонгууль жинхэнэ утгаараа болж байна уу гэдгийг л илvvтэй анхаарсан юм. Гэвч сонгуулиас сонгууль өнгөрөх тусам улс төрийн хариуцлагатай сонголт хийнэ гэдэг нь улам л утгагvй сонсогдсоор... Улам л утгагvйдvvлсээр...

МОНГОЛД HAM ДАМНАСАН БVЛЭГЛЭЛЭЭС ИЛVV ХVЧТЭЙ ЗVЙЛ АЛГА
Vнэндээ нөхөн сонгуульд МАХН, АН vнэнхvv хvч чадлаа vзэхийг хvссэнгvй. Тэд эгээ наадмын дэвжээнд найрах начинг санагдуулна. Улс төрийн хоёр том хvчин гэдэг утгаа санаж ёс болгож хvнээ сойсон дvр эсгэн өрсөлдөх дvр зургийг харууллаа. Харин ачир дээрээ улс төрийн энэ хоёр намыг дамнасан бvлэглэлvvд хөшигний ард сонгуулийн хувь заяаг шийдэж, ашиг сонирхлоо нэгтгэж суух. Энэ нь мөнгөтэй хvн начин болдог наадмыг санагдуулах мэт.

МАХН-ын удирдлагууд Ерөнхийлөгчийн сонгуулийн vеэр нэр дэвшигчийнхээ эсрэг ажиллаж, огт хөдлөөгvй гэх хардлага энэ удаа АН-ынхан дээгvvр сvvдэр татуулсаар. Vvнийг нь батлах мэт нөхөн сонгуулийн шөнө АН-ын эзгvй байр, тус намаас нэр дэвшигч Р.Бурмаа өнчин ботго шиг зогсох агшинг телевизээр байсхийгээд харуулна.

Өмнө нь ч гэсэн АН-ыг атгах Алтангадас, МАХН-ын өнгийг тодорхойлох болсон хотын бvлэглэлийнхэнтэй ганзага нийлж, тvрийвч нэгдсэн гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр хангалттай мэдээлж л байсан. Одоо байтлаа сонгууль ард тvмний сонголтоор биш тэдний хvссэнээр шийдэгдэх бололтой. Тэд ийн сvжирч байгаагаа "vхсэн буурын толгойгоор амьд ат айлгаж" цайруулах гэж оролдоно. Тухайлбал, экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр гэдэг нэг "хадны мангаа"-г тэд бодож олоод тvvнийг л улс төрд хvчирхэгжvvлэхгvй бол юу ч хийхээс буцахгvй байгаа мэт аашилна. Яг л нөгөө тамын тогооны vлгэр шиг. Энэ удаа ч ялгаагvй "МАХН энэ удаагийн сонгуульд ялагдах юм бол намын даргатай хариуцлага тооцох асуудал хөндөгдөнө. Намын даргыг солих дээрээ тулбал тус намын жирийн гишvvд Н.Энхбаярыг сонгож, улмаар хамтарсан Засгийн газрыг унагаана. Тиймээс хотын бvлэгтэй дэр нэгтгэсэн "Алтангадас"-ынхан хариу барьж, нөхөн сонгуульд найр тавьж байгаа юм" гэх цуу тарааж өнөөх "хадны мангаагаар айлгахаа мартсангvй.

Угтаа бол нам дамнасан хvчтэй бvлэглэлийн эрх ашгаас илvv ард тvмний сонголт шударга болох нь чухал баймаар. Тэд эрх ашиг, албан тушаал, хөрөнгө мөнгөнийхөө боол болсноо ч өөрсдөө мэдэхгvй л явна. Тиймээс ямар ч vнээр хамаагvй энэ бvхэнтэйгээ зууралдахыг хvсэх болж.

Нөгөөтэйгvvр, Ерөнхий сайд С.Баярыг хамтарсан Засгийн газрын тэргvvн гэх ч энэ нь ёс төдий хэргэм зэрэг болсоор удсан тухай жиг жуг ордноор тэнvvчилнэ. Өөрөөр хэлбэл, танхимын тэргvvнийг аль хэдийнэ хотын бvлэглэл, "Алтан гадас"-ынхан буланд шахаж гарах гарцгvй болгосон бололтой. Тиймээс улс төрийн тайзнаа жvжгийг шадар сайд М.Энхболд найруулж байгаа тухай яриа хэдийнэ цайны хачир болоод удаж байна. Сөрөг хvчнээ ч албан тушаал гэх амтат бялуугаар цатгаж, гартаа барих болсон гэх мэдээлэл хэдийнэ хэвлэлийн хуудсыг чимээд өнгөрсөн. Тэгэхээр одоо хотын бvлэглэлийн зохиолоор улс төр дэх тоглолт vргэлжлэх нь. Энэ нь хэр урт зохиол юм бvv мэд.

Тийм ч учраас нөхөн сонгууль ч гэсэн тэдний зохиолын нэг хэсэг болж өнгөрлөө. Хvчтэний өмнө хvчгvй нь хvчин мөхөстөдгийн жишээгээр Д.Зоригт ногоон гэрлээр орж УИХ-ын гишvvний суудалд тухлах нь. Ноёны бөх учраас тэр. Тиймээс сонгуульд зоригтой өрсөлдөж, зорилготой тоглосон хэрэг.

МӨНГӨ Ч БАС VVРГЭЭ ГVЙЦЭТГЭВ
"Нөхөн сонгуулиар нэр дэвшигч С.Жавхлан 15 сая төгрөг цацсан гэнэ" гэх яриа чихэнд дуулдав. Иймхэн төгрөг цацаад гарна гэж бодсон юм байх даа гэх хvн байхад, хайран мөнгө гэж халаглах нэгэн ч бий биз. Уг нь мөнгөтэй хvн лаагаа иднэ vv луувангаа ч иднэ vv, бидэнд хамаагvй л дээ.

Юутай ч энэ удаагийн сонгууль ч өнгө мөнгөөр хэмжигддэг тэр жаягаас гажсангvй. Наад зах нь сонгуулийн сурталчилгаа хэн нь илvv мөнгө хаясныг бэлхнээ гэрчлээд өгнө. Магадагvй ийм vзvvлэлт гаргавал нэр дэвшигч Д.Зоригт манлайлах байх. Учир нь телевиз, сонин гээд хэвлэл мэдээллийн хэрэгсэл бvхэн зөвхөн тvvний тухай магтан дуулж байлаа. Бvр магтахгvй юм аа гэхэд, муулсан мөр ч харагдсангvй шахам. Энэ нь аргагvй л ард нь тvрийвч зузаантай нөхөд байгааг сануулах.

Тэгвэл Д.Зоригтын гол өрсөлдөгч гэгдсэн Р.Бурмаагийн хэтэвч аргагvй л чамлагдлаа. Учир нь тvvний талаархи эерэг сөрөг сурталчилгаа бараг тэнцэхээр байв. "Адилхан эмэгтэй байж, нэр дэвшигч М.Ичинноровыг жийсэн л гэнэ, Уянга сэтгvvлчтэй харьцуулсан судалгаа гээд" ганц бие гэдгээс нь эхлээд удахгvй тэтгэвэрт гарах гэж байгаа "эмээгээр нь дуудсан сөрөг сурталчилгаа ч тvvний 30 гаруй санал авахад нь багагvй нөлөөлсөн биз.
Мэдээжийн хэрэг энэ бvхний эцэст мөнгө хэмээх "халтар цаас" сонгуульд хамгийн чухал зvйл гэх байр сууриа алдсангvй. Ямартай ч телевизээр "Сонгогчид нэр дэвшигчдээс мөнгө өгөхийг хvлээгээд саналаа өгөхгvй байна" гэх мэдээлэл ч цацагдахав. Энэ нь нэг нь авч сурсан, нөгөө нь өгч сургасны "гавьяа" гэх vv дээ.

Саяын сонгуулиар л гэхэд МАХН, АН-аас нэр дэвшигчид 10, 20 мянган төгрөгийг бие биеэсээ өрсөлдөн цацсан гэх. Гэхдээ тэд хvнээ сайн судалж байгаад амьдрал ядруухан нэгнийг олзлохоо мартаагvй аж. Зарим айлыг хашаагаар нь бvртгэн хvнийг нь тоолон байж мөнгө цацсан гэх сураг ч дуулдав.

Тиймдээ ч өнөөх худалдахыг хориглоод байсан архи согтууруулах ундааг хаанаас ч юм олоод хvртсэн хөлчvvхэн нөхөд сонгуулийн орой энд тэндгvй. ЁСТОЙ л мөнгийг нь аваад нэрийг нь дугуйлж байгаа нөхдийг ч яалтай. Мөнгө өгөөд нэрээ дугуйлуулж байгаа нөхдийг ч яалтай билээ. Баригдахгvй л бол амь бөхтэй энэ арга хэдэн сонгуулийн хувь заяаг дэнслэх бол.

Ингэж, мөнгөөр бvхнийг шийдэж, хөшигний ард наадмын тvрvvгээ тодруулаад байвал сонгууль хийх хэрэг байна уу. Сонгууль хийх гэж зарлагадсан хайран 146 сая төгрөг. Энэ бvхэн мэдээж татвар төлөгчдийн халааснаас гарсан. Тэгэхээр нөхөн сонгууль гэж жvжиг дэглэж, төсвийн мөнгө зарлагадаж байснаас хоёр нам өгөө аваагаа ил хийчих хэрэгтэй. Тэгвэл сонгууль шударга, шударга бус болсон гэх эцэс төгсгөлгvй маргаан ч дэгдэхгvй.

Ц.Хангай /Өнөөдрийн монгол/

Сэтгэгдэл
Энэ удаа МАХН ёстой хүнээ олж дэвшүүлсэн байна. Хэрэв Н.Энхбаяр өрсөлдсөн бол Бурмаа ялялт байгуулах байлаа. Д.Зоригтод баяр хүргэе.
2011-08-12 14:46:00
hihihi noenii buh genee. Neeree l yag daa
2011-08-12 14:46:00
ZAO HUJAAGIIN ERLIIZ ZORIGT UHSEN BAASAA HIIDIIN IH HURALD , OYU TOLGOIG HYAMDHAN ZARSAN MUU HAR HUJAAGIIN SHEES....ENHBAYAR N MUU HAR HANAJ TSADAHAA MEDEHGUI LUIVARCHIN HULGAICH.... MUU HULGAICHUUD LYUVARDSAN MUNGUURUU LUIVARDAJ GARLAA L.....ICHINNOROV YUMUU, BATYALALTIIG ESVEL UYANGA GARAH BSIIN, BUSAD N IH HURALD DEVSHEED YU CH HIIHGUI YU CH DUGARAHGUI HUDLAA NAMIINHAA BODLOGIIG BARIJ TOVCH DARJ SUUHAAS UUR ID SHIDGUI MANUUHAI L BOLIISH DEE......SHUDARGA YUM MANAI ULSAD 1 CH ALGA BOLJ DEE...HUJAAGIIN ERLIIZ HURLIIZUUD BOLON HULGAICH LUIVARCHINGUUD L TURIIN DEED ALBAN TUSHAALD SUUDAG BOLJ.....
2011-08-12 14:46:00
FASHIZMAA ZOGSOO ! MONGOLIIN SOR BOLSON TORIIN BUURAL HICHEENGUI SAIDAAS EHLEED ENE ZALUUG HURTEL GARAL UUSLEER YALGAN GADUURHAH CHAMD HUULIN ERH BAIHGYU EE ! MONGOL HUNII JUDAG , MONGOL TORIIN BODLOGO GEDEG CHIN CHINGISIN UED HYATAN ELUI-CHU-TSAI, ARAB AH DUU ABDURHMAN , TURK HUDAALCHIN HASAN, ITALIIN MARKO POLO HURTEL BAISAN YUM ! MONGOL TORIIN TULOO TSOHILOH ZYRHTEI, MONGOLDOO UNENCH BOLOVSROL AVIAS CHADVAR , MEDLEGTEI TYVSHIN HUMUUN BOLGON HEREGTEI BAINA! NAAD GUDAMJNI GUIGALCHANGIIN FASHITS HOV JIVEE ZOGSOO !!!!!!
2011-08-12 14:46:00
Uneheer l ard tumen hussen yum bol Burmaagaa l songoh bsiin bishu nuhduu. Songolt Zorigtiin tald baisiin bishuu.Er n tegeed Manai Mongolchuudiin songoh soyol, huniig uneleh unelemj doroi. Bi lav Bayariin zasgiin gazriig togtvortoi ajillaasai gej bodoj baina.
2011-08-12 14:46:00
enn odoo yum bol erliiz gedeg odoo hend heregetei yum be? odoo naad yaria chin sonin bish baina aa!!!! Ajiliin FRONT heregtei baina aa! chini arhinhaa haluun hudlaa hutsah yah ve?
2011-08-12 14:46:00
internet cafed ashiglaj bsan 24 porttoi switch 20 pc nii hamt zarna88728141
2011-08-12 14:46:00
Mash zub songolt baisan baihaa!! Zorigt haaya ineechih geed l ih hurdan tsaraigaa uurchluud baih zolig yum daa! xe xe
2011-08-12 14:46:00
burmaa gedeg ene abgai uls toriin togloom zolios bolloo ahij ingej tenegtehgvi bhaa burmaa guya
2011-08-12 14:46:00
minii bodloor zorigtod mungu taraah yamarch shaardlaga baihgui baisan garah ni todorhoi baisan shuu dee dandaa buduuleg yum helj baidag hotsorogdson nogoon namiin enhbatiig ovoo tolgootoi yum gesn chin harin bur ovoo tolgoogui yum bna
2011-08-12 14:46:00
humuusee ard tumniig buu doromjil mungu avahguigeer heregtei hunee olood songoh tudii chadvar baigaa shuu ard tumnii songoltiig buu gutaa har lalaruudaa
2011-08-12 14:46:00
Бурмаа авгай яг ялалт байгуулж харагдаач, Элбэгдорж шигээ бэлэн эм шалдан гуя ард түмнээ хошгируулсан хөгийн новшийн дутуу хөөсөн мантуу шиг балай авгай,Бурмаа авгай мөнгө өгсөн хэдэн хүнийхээ саналыг л арай ядан авсандаа баярла, балай авгай минь, чам шиг балай авгай улс төрөөр оролдохоо болиочээ, Тархины саажилттай хүүхэд шиг юм ч ярьж чадахгүй нүүрний ч хувирал байхгүй гажиг авгай,
2011-08-12 14:46:00
Монголчууд хүнээ олж сонгодог болжээ, Зөв сонголт хийсэнд баярлалаа, Зарим нэг толгойдоо юу ч үгүй усан тэнэгүүд л Зоригтын талаар элдэв янзын юи ярьж байгаа юм, Соелтой боловсролтой хүн гэдэг яг зоригт шиг л байдаг юм, Юун Бурмаа, Ичиннров, Жавхлан, Төмөрсүх ве энэ мэтийн хүмүүс ичих булчирхай байдаггүй балай новшнууд, Тэр дундаа Жавхлан бол дуугаа дуулаад явж байвал болоош тээ,Ярианы ямар ч баялаг байхгүй хуулиа ч юу ч мэдэхгүй байж дууныхаа үгийг зөв дуулаад явж байвал өөрт нь өлзиитэй байх даа,Зурагтаар инээдтэй юм яриад цэцэрлэгийн хүүхэд шиг асуултхнд хариулаад сууж байхдаа ичээчээ Жавхлан,
2011-08-12 14:46:00
arslang olon hun demjij bsan, mungunii shudarga bus songuuli bolson ni ilt shuu dee, zorigtiig mongoliin ard tumnii tuluu setgel zurhee gargaj ajillana gej bodohgui bn shuu, chi uuruu zorigtoo medej bgaa biz dee,
2011-08-12 14:46:00
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.