Array ( )
| Хүмүүс: |
| Компани: |
.jpg)
Дуучин Агиймааг авралгүй шоучин, ааш зан муутай, гэр бүлийн хүмүүжил тааруу дээрээ олны дунд зохисгүй биеэ авч явдаг, эмх замбараагүй хэмээн гоочилдог хүмүүс олонтаа. Гэтэл гэр бүлийн хүмүүжилгүйгээрээ цоллуулдаг дуучин бүсгүй хойд ээжийнхээ “хог битгий гудамжинд хаяж байгаарай” гэдэг зөвөлгөөг хүртэл ягштал баримталж явдагийг бодоход олны бодол ташаа ч юм шиг. Бүр хамт яваа хүмүүсийнхээ хаясан хогийг хүртэл түүгээд цүнхэлчихдэг бүсгүй бусдад тун тусч нэгэн гэсэн шүү. Гаднаасаа л хайнга хөшүүн, эршүүд харагддаг болохоос даарсан найздаа хувцасаа тайлаад өгчихдөг, орон гэргүй хүүхдүүдийн төлөө үргэлж санаагаа зовоон, эх орноо хөгжүүлэх чин хүсэлтэй явдагаа нэгэн сэтгүүлчид хуучилсан байна билээ. Тийм дээ гоо сайхан гэдэг дотроосоо гэрэлтэх учиртай. Ямартай ч Агиймааг сайхан хүүхэн хэмээн хүлээн зөвшөөрдөг ч ташаа ойлголттой явдаг фэнүүддээ тэрээр тийм ч хүмүүжилгүй, замбараагүй, хоосон толгойтой хүн биш болохоо илэрхийлээд авсан байна билээ