Array ( ) Батаа нэрээр Ш.Сайхансамбуу хар захыг авч байв

Батаа нэрээр Ш.Сайхансамбуу хар захыг авч байв
2009/10/14
Share |
Хүмүүс:
Компани:
“Дэнжийн мянгын зах” буюу социализмын үеэс манай улсын дамын наймааны гол цэг болж ирсэн төв барааны захыг Монголын анхны өмч хувьчлалаар хувьд шилжүүлсэн. Тухайн үед дуудлага худалдаа бүрэн хаалттай болж, нэг л мэдэхэд “Нарантуул” ББХК-ийн нэр дээр шилжээд зогсохгүй тус бараан захыг суурьнаас нь хөдөлгөн Баянзүрх дүүрэг рүү нүүлгэсэн.
Энэ явдал тэгсгээд нам гүмхэн өнгөрсөн ч тухайн үед болсон хууль бус үйлдлийг нотлох баримт үлджээ. 1995 оны наймдугаар сарын 20-ны өдөр. Дуудлага худалдаа Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 209 тоот өрөөнд 10.00 цагт болсон.
Бараан захыг худалдаж авахаар нэг талаас дээр дурьдсан компанийн захирал Батаа, нөгөө талаас “Бумбатай” компанийн төлөөлөл оролцож, 49 сая төгрөгөөр “Нарантуул” ББХК-ийн захирал худалдан авсан тамга тэмдэгтэй баримт бий. Гэтэл энэ өдрийнхөө маргааш нь буюу наймдугаар сарын 21-нд 527 дугаартай өмчийн эрхийн гэрчилгээ нь Ш.Сайхансамбуугийн нэр дээр шилжсэн байна. Ингэхдээ “Нарантуул” ББХК-ийн захирал Ш.Сайхансамбуу гэдэг нэрээр өмчийг авсан нь тэрхүү дуудлага худалдаа хууль бусаар явагдсан гэдэг эхний баримт болж байгаа.

Байхгүй зүйлс эрх зүйн харилцаанд орсон учраас бараан зах иргэдийн өмч хэвээр

Дуудлага худалдаа хуурамчаар явагдсан нь мэдэгдээд ирэхээр тухайн үед дуудлага худалдаанд өрсөлдсөн компанийг татварын газарт бүртгэлтэй эсэхийг Сүхбаатар дүүргийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтсээс шалгуулсан байдаг. Харин “Бумбатай” нэртэй компани бүртгэлийн баазад байхгүй болохыг Татварын газрын Мэдээлэл боловсруулалт статистикийн хэлтсийн дарга Б.Төртогтох баталж гарын үсэг зурж улмаар 2003 оны зургадугаар сарын 25-нд албан ёсны тамга дарж баталгаажуулсан баримт байна. Үүгээр тогтохгүй “Нарантуул” ББХК-ийн захирал Батаа гэх эрхэм ч байдаггүй болохыг нотолжээ.
“Дуудлага худалдаанд Монгол Улсын иргэн Батаа, “Бумбатай” нэртэй компани оролцоогүй бол бараан захыг үнэ хаялцуулан худалдаж авсан эрхэм хэн байв” гэсэн асуултанд Ш.Сайхансамбуу болон түүний нөхөд “Батсамбуу гэхийг Батаа гээд андуурчихаж” гэж хариулсан байдаг. Харин “Батсамбуу гэж хэн бэ” гэхэд өнөөдрийг хүртэл хариу илгээгээгүй л байна.
Тиймээс ор байхгүй этгээдүүд өрсөлдөх боломжтой, тэр нь хууль ёсны болох эсэх талаар Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга Ц.Цолмонгоос тодруулахад энэ оны гуравдугаар сарын 19-нд доорх хариуг албан ёсоор илгээжээ. Үүнд “Монгол Улсын иргэний хуулийн 7-д зааснаар эрх зүйн харилцаанд оролцогч нь иргэн, хуулийн этгээд нь хуулийн этгээдийн эрхгүй байгууллага байна. Байхгүй юм эрх зүйн харилцаанд оролцох боломжгүй учраас шаардлага хангаагүй итгэмжлэл нь хүчин төгөлдөр бус. Тиймээс Монгол Улсын иргэний хуулийн 75 дугаар зүйлд зааснаар хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа 10 жил байдаг ч шаардах эрх нь зөрчигдсөн бол гомдлын шаардлага гаргах хугацаа дуусах үеэс эхлэн үүснэ” гэжээ.

Дуудлага худалдаа хэзээ ч болоогүй. Хэн ч оролцоогүй

1995 оны наймдугаар сарын 20-нд юу болсон бэ. Дуудлага худалдаанд хэн гэгч албан тушаалтан байсан. Тэнд хууль ёсны дагуу дуудлага худалдаа явагдсан уу гэх олон асуулт хариу нэхсээр.Дээр дурьдсан хугацаанд эргэн очъё. Зуны адаг cap. 17 дугаар жарны “Насан төгөлдөр” хэмээх модон гахай жилийн харагчин хонь өдөр байв. Аргын тооллоор 1995 оны наймдугаар сарын 20. Ням гариг. Энэ өдөр Монгол Улсын хуулийн дагуу Онцгой байдал, түргэн зэрэг тоотой хэдхэн төрийн байгууллага ажилладаг болохоос биш дуудлага худалдаа явуулах ямар ч үндэслэл байхгүй. Холбогдох байгууллагын жижүүр ч тус байгууллагын 209 тоотод ямар ч дуудлага худалдаа болоогүй гэдгийг баталсан. Тиймээс иргэн Батаа, “Бумбатай” компанийн төлөөлөл байтугай нууц ноёнтон Ш.Сайхансамбуу ч дуудлага худалдаанд оролцоогүй гэсэн үг. Зүгээр л хэсэг нөхөд хуйвалдаан зохиогоод бүхэл бүтэн бараан захыг хуваагаад “идчихэж”. Хамгийн хачирхалтай нь энэ бүхний дараахан дуудлага худалдааны төлбөрийн талыг буюу 35 сая төгрөгийг “Хот тохижилтын газар” гэсэн нэрийн дор шилжсэн байдаг.

С.Зориг агсныг бүрэлгэсэн Батаа чинь Ш.Сайхансамбуу гэнэ үү


Дашрамд дурьдахад Оюунаа бол олзтой байхыг, Батаа нь бат байхыг билэгдсэн нэр гээд бизнесийнхэн билэгшээдэг гэх зүйлийг та өмнө нь сонсож байсан уу. Тиймээс л өнөөдрийн манай томчууд нууц бүхэндээ тэр нэрийг сонгож авдаг юм гэнэ лээ. Дээр дурьдсан “Батсамбуу гэгч хэн бэ” гэж. Үүнд хариулт өгсөн хүн байдаггүй. Тиймээс л “Болоогүй дуудлага худалдаан дээр өөрийнхөө өмнөөс Батаа нэрийг зоосон Ш.Сайхансамбуу чинь арай өнөөх С.Зоригийг бүрэлгэсэн баригддаггүй Батаа биш байгаа даа” гэсэн хардлагыг төрүүлчихэж. Тэгээд ч улстөрчийн үхэлд Э.Бат-Үүл, Ш.Сайхансамбуу нарыг сэжиглэж байсан нь ч бий. Энэ талаар “Хувийн мөрдөгч” сонины 2002 оны 16, 17 дугаар дугаарт нийтэлж байсан түүхтэй.Дэнжийн мянгын захыг 1995 онд худалдсан. С.Зориг 1998 онд амиа алдсан. Ш.Сайхансамбуу Батаа нэрээр гоёж явсан цаг үе тохиолдол байв уу гэдэгт сонирхол төрдөг.

Нийгмийн толь

Сэтгэгдэл
minii bodloor zorigiig ardchilliihan l nuhsan baihaa daa dotroosoo odoo bidnii dund tsohij yvaa ch ym biluu hen medlee
2011-08-12 14:46:00
batsambuu gedeg chini duu ni
2011-08-12 14:46:00
batsambuu chin tursun duu n bas norovsambuu geed duu n bga
2011-08-12 14:46:00
ih notstoi medee bna daa muu yumnuud bulhain hezee ilreh boldoo ter vedn harhaas daa Huvalznuud
2011-08-12 14:46:00
niigmiin hog shaarnuud
2011-08-12 14:46:00
хөөрхий муу САйхансамбуу чинь Монголын талаас илүү хүмүүсийг тэжээж байгаа ш дээ. Нарантуул зах ажиллахгүй хэд хоноход хэдэн мянган хүн турж үхнэ гэсэн судалгаа хүртэл байдаг. Чаавас нэрээ солио л биз. Юун Зоригийг алсан бэ яг уулзаад ярилцахаар тийм хүн биш юм байна лээ. Миний бодол ч бас урьд нь зэвүүн новш гэж боддог байсан. Харин одоо бол эсрэгээрээ.
2011-08-12 14:46:00
ene hun chine estoi buyantai hun shu narantuulunudur bhgui bsan bol heden yadu zudu hun mongold bh bsan boldo
2011-08-12 14:46:00
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.