Array ( ) Дуучин ВХ аав болох бэлтгэлээ базаагаад

Дуучин ВХ аав болох бэлтгэлээ базаагаад
2009/10/12
Share |
Хүмүүс:
Компани:

Pок попын ертөнцөд аль хэдийн хөл тавьсан R&В дуучин ВХ өдгөө чөлөөт уран бүтээлч болсон билээ. Урлагийн тайзнаа хөтөлсөн продюссерээ орхиод хүссэн бүхнээ хийж, аль дуртай газраа очихоор зорьсон дуучин залуугийн хичээл зүтгэл ч талаар болоогүй. Реклам сурталчилгааны урилгад даруулах дөхөн, рок попын шилдэг дуучидтай хамтарч ажиллах болсон тэрбээр жүжиглэх авъяасаа хүртэл сорихоор шийдсэн нь саяхан. "Луйврын хот" киноны дууг дуулахын зэрэгцээ, гол дүр бүтээхээр зэхэж байгаагаа дуулгасан түүнийг шүүмжлэх нэгэн ч цөөнгүй байсан нь нууц биш. Гэвч түүний шинэ уран бүтээл, киноны дүр олны  анхааралд өртсөн шигээ бас төдийлөн сонирхолтой бус хэвээр... Хэсэг хугацаанд нууцлаг сураг алдраад байгаа дуучин ВХ гэр бүлийн амьдрал зохиож, улмаар уран бүтээлийн ажлаа хэсэг хугацаанд завсарласан гэх яриа гарч эхэлсэн. Ингээд түүнээс учрыг лавласан юм.

-Уран бүтээл сайн уу. Яагаад чимээгүй болчихов оо?
-Давгүй ээ, би таг чиг болоогүй. (инээв) Сүүлийн үед “Fushion” шар айраг, "Frutto" жүүсний сурталчилгааны зураг авахуулах ажилтай л гүйгээд байна. Саяхнаас үзэгчдийн хүртээл болж эхэлсэн сурталчилгаа маань цуврал маягаар үргэлжлэх юм билээ. Үүний зэрэгцээ, "Дөрвөн өдөр" дууныхаа клипийг амжилттай хийлгэж дууслаа. "Love Song", "Хэв маягаа эвдэцгээе" дууны маань клипийг хийсэн "V" студийн уран бүтээлчидтэй хамтарч ажиллаж байгаа юм.

-Шимэ цомгийн сураг гарсан ч бас л алга?
-Өмнө нь "My Love", "A have Dream" нэртэй хоёр ч цомгоо гаргаж байсан болохоор багагүй туршлага хуримтлуулсан. Тиймээс гурав дахь бие даасан цомгийнхоо ажилд нэлээд анхаарч байгаа. Шинэ цомогт багтах дуунуудаа сонгож, бичлэг болон бусад ажлыг нь өндөр түвшинд хийхийг зорьж байгаа учраас нэг их яарахгүй л явна.

-"Дуучин Б.Эгшиглэнтэй хамтарч дуулан, рок попын ертөнцөд үгүйлэгдэх шахсан дуэт дуучдын орон зайг нөхөх гэж байгаа" гээд л ярих болж. Үнэн юм уу?
-Аан тэр үү.(инээв) Одоо ч Б.Эгшиглэнтэй нэг их хамтарч дуулахгүй байх аа. "100 хувь", "Love Song" зэрэг хамтарч дуулсан дуунууд маань хит болсонд тун ч баяртай байгаа. Шилдэг дуунуудаа шинэ цомогтоо багтаах бодолтой байгаа шүү. Цаашид бие даасан уран бүтээлдээ илүү ач холбогдол өгнө өө.

-Тэгэхээр түүнтэй дахиж хамтарч дуулахгүй гэсэн үг үү?
-За байз. Шууд тэгж хэлэхэд эртдэх байх аа. Тохиромжтой ажлын санал ирвэл хамтарч дуулж магадгүй л юм. Хамтарч дууллаа гээд бидэнд буруудах зүйлгүй шүү дээ. Ямар хаа явсан газраа хамт байх биш.

-"Луйврын хот" кино хэдхэн хоногийн өмнө нээлтээ хийлээ. Гэтэл таны дүр харагдаагүй..?
-Өө, яахав. Миний оронд мэргэжлийн жүжигчид тоглохоор болсон хэрэг. Харин надад киноны дууг дуулах ажил л оногдсон. Уг нь зураг авалт эхлэхээс өмнө туслах дүр бүтээх талаар ярилцаж байсан ч явцын дунд найруулагч Б.Анхбаяр намайг тоглуулахгүй гэсэн л дээ.

-Танаас гадна хэд хэдэн хүн тоглохоо больсон байна лээ. Ивээн тэтгэгч олдоогүйн улмаас киноны уран бүтээлчид мөнгө төгрөгөөр гачигдаж, бүр хоорондоо түнжин хагараад тус тусынхаа замыг хөөсөн гэх юм?
-Үнэний л ортой үг. Гэхдээ уран бүтээлчид нь мөнгө төгрөгөө булаацалдаж, хоорондоо муудалцаагүй шүү. Энэ бүхэн огт худлаа. Зураг авалт эхэлсний дараа бага сага асуудал тулгарсан ч гэлээ, тэд "Fushion" шар айрагны компанитай гэрээ байгуулж, санхүүгийн асуудлаа зохицуулсан байхгүй юу. Хэсэг хугацаанд би дүр бүтээх тал дээр анхаарлаа хандуулж ажилласан.

Харин кино зохиолд тодорхой хэмжээгээр өөрчлөлт орж, хөл толгой нь мэдэгдэхгүй ажиллаж байтал нэг л мэдэхэд миний дүр алга болчихсон. Бодвол, дүрүүдэд нь хүртэл өөрчлөлт орсон биз. Ингээд л би тэдэнтэй зөвхөн дуулах гэрээгээ байгуулсан хэрэг.

-Нээрээ гэр бүлийн амьдрал зохиож, үрийн зулай үнэрлэж байгаа гэсэн. Хэзээ аав болсон юм бэ, уран бүтээлийн ажлаа хэсэг хугацаанд завсарлана гэдэг үнэн үү?
-Үгүй ээ, яалаа гэж. Би эхнэртэй болсон нь үнэн, гэхдээ хараахан аав болоогүй байна. Тэгэхээр уран бүтээлийн ажлаа хойшлуулах шаардлага алга даа, надад. Ямар ч байсан, аав болох бэлтгэлээ базаагаад л сууж байна.

-Тэгвэл тун удахгүй аав болох нь ээ?
-Тэгнэ ээ. Хэдийд гэдгийг нь хэлэхгүй ч, ойрын хугацаанд аав болох байх. (инээв) Тэр цагт фенүүд маань намайг мэдэх биз ээ

showbiz.mn

Сэтгэгдэл
bayar hurgie
2011-08-12 14:46:00
muu lalariin arihchan pizda huduunii ulaan hatsartai shumar yag duuchin baij haragdaa ch
2011-08-12 14:46:00
þüâò
2011-08-12 14:46:00
ga
2011-08-12 14:46:00
hehe ene odoo yasan evgui zurag ve.yanagiin yagaan sarnai saihan busguin amand zuulttai bol enhrii haragdahsan,enenii amand zuulttaig harsan chini tsetseg tasalj gudarch bgaa yamaa shig sanagdav baina.evgui muuhai hogov boli chi ingej eliirehee.za tegeed amidral zohioj bgaad chini bayr hurgey,amjilt shuu.
2011-08-12 14:46:00
bayr hurgie amjilt
2011-08-12 14:46:00
he he hooloi muutai shuu. tsarai zus n ch yahaw.
2011-08-12 14:46:00
TENEG BX zail
2011-08-12 14:46:00
manaihan neree uneheer hetsu uls umaa neg medee aytaihan unshchij chadahgui door ni eldevharaal enee teree bichne.er umbaival arhichin hulgaich emum baival banzal ynhan geedl minii mgliin zaluus iim baihad yaj uls oron mini hugjinuu erthen neg aytaihan ornii klon bolchmoor um hujaad uuschj baisnaas
2011-08-12 14:46:00
bx mangar batsaan zailaach chi teneg sh de bas goy duulj chadahgui zugeer l am barij duuldag sh de teneg l bnda minii duu ard tumnee huurhaa bolih boloogui yumuu minii duu ain
2011-08-12 14:46:00
ene muu muuhai yum bicheed bgaa alnuud bugdeeree zail huduuniih ene ter gechihjee chi gichii mini hotiih bgaad yahav dee sulidaatai pizdaa mini dugai boovoo saagaad zail BX sain uran buteelch naiz mini chamd ajilt husey chi dandaa shiniig hiideg muu hooloitoi gechihjee ter helsen hoshnogoos l iluu bhdaa sdaaaaaaa Bx ee amjilt
2011-08-12 14:46:00
Yo cooooool are you maried? Congratulation!!! Good Luck...keep going man!
2011-08-12 14:46:00
hi
2011-08-12 14:46:00
BX аль хэдийн аав болсон ш дээ. Сууж байгаа хүүхэн нь дагавар хүүхэдтэй гэсэн. Тэгэхээр аав болчихсон гэсэн үг биз дээ.
2011-08-12 14:46:00
Хөөрхөн айн. Сайн аав болоорой
2011-08-12 14:46:00
za za amjilt sain aaw bolooroi
2011-08-12 14:46:00
hehe sain duuchin sh de amjilt bs huurhun tsaritai igdvvvtei amjily
2011-08-12 14:46:00
sain aww bolooroi
2011-08-12 14:46:00
daryyhan yariatai zob hun shig sanagddag aav bolsond chin bayar hurgii tsaashdiin yran buteeld chin amjilt hysii
2011-08-12 14:46:00
bayr hurgey. chi sain aaw sain er nohor bj chadnaa. bas sain duulj saihan duu ch zohioj chaddag. amidraliin zam urt uhaalag bgarai.
2011-08-12 14:46:00
Эхнэр авсан чинь бонус-д нь хүүхэд ирсэн гэсээн, дагавар хүүхэдтэй хүүхэнтэй суусан гэсэн, арчаагүй тэнэг пиздаа, зөндөө л охидууд байхад чинь
2011-08-12 14:46:00
ene chin harin honshoortoi zaluu baina shde. mundag l yum baina shde, amdirliin sain muugiin yalgaag olj harj , hunii huuhdiig uuriin huuhed met hairlaj hariutslaga uurch baina gedeg uhaantai yumaa uneheer. amjilt husie chamd
2011-08-12 14:46:00
bi bx demjdeg baisan odoo bol tiim bish
2011-08-12 14:46:00
chi shuu
2011-08-12 14:46:00
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.