Array ( )
| Хүмүүс: |
| Компани: |

Охидыг хил давуулан худалддаг бvлэглэлийг Тагнуулын ерөнхий газрынхан илрvvлжээ. Хэргийг Улсын мөрдөн байцаах газраас шалгаж, нийслэлийн прокуророос Эрvvгийн хуулийн тусгай ангийн 113.3-т яллах дvгнэлт сонсгожээ. Хvн худалдаалах бvлэглэлийг Монголын талаас Г.Батдэлгэр, Гонконг, Макоагийн талаас Син, Малайзаас Майкл гэх залуус толгойлдог байж. Монгол дахь бvлэглэлд Г.Батдэлгэр, Г.Ганзориг, Б.Бvрнээбаяр, Г.Сэлэнгэ, Г.Чинзориг нар багтдаг аж.
20-25 насны 20 орчим охидыг хvн худалдаалах гэмт хэргийн золиос болгон Макаод зөөгч, Гонконгод оёдлын vйлдвэрт ажилд оруулна гэх зэргээр хуурч хил гаргаад, бичиг баримтыг нь хураан авч бусдад худалддаг байснаа гэмт этгээдvvд мөрдөн байцаалтын явцад хvлээн зөвшөөрсөн байна. Охид бусдад худалдагдаад өдрийн 14.00 цагаас vvрийн 05.00 цаг хvртэл биеэ vнэлдэг байсан, мөн хэд хэдэн удаа зугатаахыг оролдсон ч Майкп, Син нар тус улсын цагаачлалын албанд танилтай учир бvтэлгvйтсэн байна.
Гэмт этгээдvvд охидыг хил давуулж худалдаад нэг хvнээс 500-700 долларын ашиг олдог бөгөөд тэднийг харуул хамгаалалттай нийтийн байранд суулган шөнөдөө буудал руу машинаар зөөн, биеийг нь хvчээр vнэлvvлдэг байжээ. Гэмт этгээдvvд охид өөрсдөө биеэ vнэлэхийг зөвшөөрсөн гэж мэдvvлж байгаа ч Эрvvгийн хуулийн 113-т охид биеэ vнэлэхийг зөвшөөрсөн эсэхийг vл харгалзан гэм буруутай этгээдэд 10-15 жилийн ял онооно гэж заасан байдаг юм байна. Энэ хэргийг Сvхбаатар дvvргийн шvvх ирэх долоо хоногт хэлэлцэх юм байна